Украины Зэвсэгт хүчний жанжин штабын өчигдрийн шинэ хураангуйд Оросын арми өдөрт 400 албан хаагчаа алдсан гэж мэдээлэв. Магадгүй энэ нь зөвхөн аль үрэгдсэн төдийгүй шархадсан хүмүүсийг багтаасан тоо байх.
Энэ мэдээнд "Дайсан /Оросууд/ Краматорск, Донецкийн чиглэлд хамгийн их хохирол амссан" гэж дурджээ.
Мөн Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр дайн эхэлснээс хойш Оросын армийн 55,510 цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хоёр хногийн өмнө хэсэгчилсэн дайчилгааны талаар мэдэгдэх үедээ Украинд явуулж буй тусгай ажиллагааны үеэр Оросын 5937 цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгдэв. Гэвч сайдын дурдсан энэ тоо нь нээлттэй эх сурвалжийн үндсэн дээр мэдэгдэж байгаа BBC-ийн агентдагийн баталгаажуулсан тооноос бага байгаа юм. Би-Би-Си агентлаг Медиазона болон сайн дурынхны багтай хамтран нас барсан Оросын 6476 гаруй цэргийн албан хаагчийн овог нэрийг одоогоор тогтоожээ.
Тодотгоход, БХЯ-ны тэргүүний дурдсан хүн хүчний хохиролын тухай мэдээ бол тусгай ажиллагаа эхэлснээс хойшхи ОХУ-ын талаас албан ёсоор мэдээлж буй амь үрэгдэгсдийн талаархи хоёр дахь тоо баримт юм.
Харин АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлснээр, долдугаар сарын сүүлч гэхэд Орос Украинд 15 мянга гаруй цэргээ алдсан гэж мэдээлсэн бол 6-р сард Британийн тагнуулын алба 20,000 дайчдаа дайнд алдсан гэж тус тус мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Энэ олон цэрэг үхүүлж байхаар өгөр зеленский дээр Америк Европийн хамт ганц цөмийн бөмбөг хая . 27 улстай нэг улс байлдана гэж юу байсын . Орос ялна