Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Д.Амарбаясгалан амладгаас ажилладаг танхимд шилжсэн ч амлалтаар булж явна

9/ 23/ 2022    7 цаг 00 минут

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэчлэгдээд 20 гаруй хоножээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас Засгийн албанд шилжсэн Д.Амарбаясгалан энэ хугацаанд  өмнөх сайд Ц.Нямдоржоос “тод гялалзаж” байна. Энэ есдүгээр сард Ерөнхий сайдаас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг хэвлэлийн хуудаснаас илүү олон харж байна. Мэдээж Ерөнхий сайд эзгүй сар ч таарсантай холбоотой. Гэсэн ч ЗГХЭГ-ын даргын хувиар уу, МАН-ын “генсек”-ийн хувиар уу гэх асуулт эргэлдээд байна. Өөрийнхөө цахим хуудаснаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэх албан тушаалаараа байгаа ч ЗГХЭГ-ын даргын хувиар уулзсан уулзалтынхаа талаар оруулсан байхыг бодвол мань хүнийг аль алиныг амжуулаад яваа аж.

Уг нь МАН-ын Үндсэн  дүрмийн “29.2. Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.” гэж тодорхой заасан. Одоогоор өөрчлөөгүй байгаа. Үндсэн хуулийг сарын дотор өөрчилчихөж байгаа хүмүүст уг нь намын дүрмээ өөрчлөх цагийн л ажил баймаар. Ямартай ч одоогоор МАН-ын генсек албан тушаалаа хүлээлгэж өгөлгүй өөр албан тушаал хашаад 20 гаруй хонож байна.

МАН-ын “генсек”-ийн  ажлын чиг үүрэг ЗГХЭГ-ын даргын чиг үүрэгтэй бүхий л талаар ижил төстэй. Хоёулаа даргыг орлох эрхтэй, ажлын албыг толгойлдог, хөрөнгө санхүүгийн захиран зарцуулах эрх мэдэлтэй.

Гэхдээ тэр МАН-ын биш Монгол Улсын сайд болсон. Дүрмээр биш хуулиар хүлээсэн эрх үүрэгтэй.

Засгийн газрын тухай хуульд зааснаар ЗГХЭГ нь Засгийн газрын ажлын алба бөгөөд дарга нь Засгийн газрын шийдвэрийн биелэлт, дотоод мэдээлэл, УИХ-тай харилцах, төрийн албаны хүний нөөц, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах, ИТХ-д үзүүлэх мэргэжил аргазүйн туслалцаа, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудлыг хариуцдаг.Түүний харьяанд 152 хүн ажиллахаар 2022 оны төсөв батлагдсан ч сая шинээр нэмэгдсэн гурван сайдынхаа ажлын алба, 16 хүнийг дээрх тоон дээрээ нэмэх ёстой. Бас дөрвөн орлогчтой. Ерөнхий сайдаас гадна 20 сайддаа дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй.

 1.

ЗГХЭГ-ын дарга гэх албан тушаалд томилогдож, тамгаа аваад Д.Амарбаясгалан хамгийн эхний уулзалтаа Хүний эрхийн комиссоос эхлүүлсэн. Тэнд очоод “хүний эрхийг хамгаалах бодлогыг тууштай бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлнэ” гэжээ. Гэхдээ энэ түүний хувьд шинэ үг биш. МАН-ын Их хурлын индэр дээрээс тэр ийм санаа хэлж байсан. Харамсалтай нь, энэ хугацаанд хүний эрхийн зөрчил нэмэгдсэн үү гэхээс буураагүйг тэр өөрөө ч мэдэж буй нь лав.

Мэдээж МАН-ын хувьд ирэх сонгуульд байр сууриа алдахгүй байхыг хүсвэл хүний эрхийг ярихаас өөр аргагүйг тэр бас мэднэ. Цар тахалтай өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил урд хожид дуулдаагүй олон гарсан. МАН-ын дарга одоогийн Ерөнхийлөгчийн тэргүүлсэн Засгийн газар ч хүний эрхийн зөрчлийн шалтгаанаар огцорсон. Хэдхэн хоногийн өмнө тарваган тахал өвчний сорил нь эерэг гарсан өвчтөн ч эмнэлгийн өрөөнд өөрийгөө боомилж хороосон тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Өөр нэг намын болоод засгийн зүгээс анхаарал хандуулсан сэдэв бол “Жендер”.

МАН жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулахад бодлогоо чиглүүлж ажиллана хэмээн бас л амлав.

Гэтэл   МАН-аас сонгогдсон Ерөнхий сайд нар өнгөрсөн зургаан жилийн турш Жендэрийн Үндэсний хороог тэргүүлж ажиллажээ.

 Монгол Улсын хүний эрхийн комиссоос 2022 онд УИХ-д танилцуулсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд “ Улс төрд идэвхтэй оролцдог 3 эмэгтэй тутмын нэг нь 11-ээс дээш жил улс төрд тогтвортой байгаа боловч улс төрийн нам дотроо эзлэх байр суурь намын удирдлага,  ялангуяа  эрэгтэй  гишүүдийн  дэмжлэг  сул,  хангалтгүй  учраас суурь жирийн гишүүнээс тодорхой албан тушаалд ахиагүй хэвээрээ байгаа...Улс төрч, сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүд намын квот тогтоох, нэр  дэвшүүлэх  үе  шатанд  хамгийн  өндөр  буюу  66.7  хувь,  сонгуулийн  сурталчилгаа хийх үе шатанд 22.2 хувь, санал хураалтын эцсийн дүн гарах үе  шатанд 11.1 хувь нь бэлгийн  дарамтад  байнга  өртөж  эрх  нь  ноцтой  зөрчигдөж  байх  бөгөөд  намын  удирдлагын  зүгээс  55.6  хувь  нь  бэлгийн  дарамт  үйлдэж  байна.  Энэ  нь  шийдвэр гаргах  түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байх үндсэн шалтгааны нэг болохоос гадна хүний эрхийн ноцтой зөрчил болно” гэх өгүүлбэр байсныг олж харсан байх гэж найдаж байна.

Мөн 11-11 төв дээр ажиллаж, иргэдтэй уулзахдаа “удирдах ажилтнууд иргэдийн санал гомдлыг шууд хүлээж авч, шийдвэрлэх ёстой” хэмээн амьдралд биелэхгүй ч гоё үг хэлсэн. Учир нь иргэдийг хүлээж авдаг сайд байтугай дүүргийн Засаг дарга ч ховор. Мэргэжилтнээс давж, хэлтсийн даргатай уулзвал их юм. Жишээ нь, өөрт хаягласан захидал хэзээ ч өөрийнх нь гарт очихгүй. ЗГХЭГ-ын хэн нэгэн мэргэжилтний гарт очоод ямар нэгэн хуулийн заалт дурдсан хариу болж иргэнд ирдэг.

2.

Түүний онцгойлон “шидээд” буй хоёр дахь мэссэж нь “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй”, гэх.  Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн хэд хэдэн уулзалтынхаа явцдаа “Хувийн хэвшлийн хийж буй ажлуудыг төр зэрэгцэн хийдэг буруу жишгийг системтэйгээр өөрчилнө” хэмээн хэлэв. Тэрбээр бизнес эрхлэгчидтэйгээ бодитойгоор хамтран ажиллана,  Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй,  Төрийн хэмнэлтийн хуулийг бүрэн хэрэгжүүлнэ, Төр хаадаг боодог, бизнесийнхэн бүх ачаагаа үүрдэг гэсэн уламжлалт сэтгэлгээнээс салж төр бизнест үзүүлдэг олон төрлийн саад тээг, хүнд суртлаа багасгана гэх зэрэг үгсийг дараа дараагийн уулзалт дээрээ хэлсээр яваа.

Үнэндээ энэ бол Ерөнхий сайдын амнаас байнга гардаг ч биелдэггүй амлалт. Энэ долоо хоногт Монголбанкнаас бодлогын хүүгээ 12 хувьд хүргэсэн нь бизнесийн салбарыг бүхэлд нь унахад хүргэж байна хэмээн хоёр хоногийн өмнө МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч хэлсэн. Түүний танилцуулсан судалгааны дүнгээр өнгөрсөн хоёр жилд аж ахуйн нэгжүүдийн 47 хувь нь бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хомсдолд орсон, 36 хувь нийгмийн даатгал, татварын өртэй, 58 хувь нь мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсон, 57 хувь нь ажлын байраа цомхотгосон, 27 хувь нь л банк санхүүгийн байгууллагаас зээл авсан гэжээ. Мөн цемент үйлдвэрлэгчид төрийн бодлого амлалт бодлоготойгоо уялдахгүй байгааг хэлж байна. Төр хувийн хэвшилтэй бизнес булаацалдсан хэвээр л байгаа. Хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон, хил гаалийн асуудал шийдэгдээгүй гээд бизнесийн салбарт учирч байгаа бодит бэрхшээл нэмэгдсэн үү гэхээс буураагүй байна.

3.

Өнөөдөр эдийн засгийн байдал үнэхээр хүндэрч байна. Худалдан авах чадвар аажмаар унасаар Монголын хоёр хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд орлоо гэдгийг эдийн засагчид сануулж байна. Засгийн газарт хийх ажил үнэхээр их байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд өнөөдөр гоё үгстэй сайхан амлалт өгөөд суух  цаг нь биш.  Тэгэхээр Д.Амарбаясгалан дарга МАН-ын хоёрдугаар хүн биш, Монголын Засгийн газрын хоёрдугаар хүн гэдгээ ухамсарлаж яваа гэж найдья даа.

9


Сэтгэгдэл (9)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.118.189Зочин   • 2022, 9 сарын 25. 21 цаг 37 минут

Бирд

101.169.117.99Зочин   • 2022, 9 сарын 23. 10 цаг 52 минут

Харин ч овоо дориун эр бн гэж хараад бншдээ ажил хийгэлдээ харая

45.090.13.221Зочин   • 2022, 9 сарын 23. 9 цаг 33 минут

60 тэрбумынхан хөөгдөж байхад мань эр үлдсэндээ уул шугамдаа миеэтэй хамт хор хутгаж байсан хүн биздээ

69.163.012.19Даваа   • 2022, 9 сарын 23. 8 цаг 19 минут

ЖАРГАЛАНТЫН АМАНД АМАРБАЯСГАЛАН МӨНГӨ УГААЖ ОЛОН ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ХАУС ХОРООЛОЛ БОСГОСОН БАЙГАА ШҮҮ. МӨН МАНДАХБАЯР ГЭЖ ГЭНЭТ БАЯЖИГЧ ЛУЙВАРЧИНГААР АВИЛГЫН МӨНГӨӨ УГААЖ БАЙГААШҮҮ

121.33.219.91Зочин   • 2022, 9 сарын 23. 8 цаг 17 минут

Автотээврийн дарга гүрсоронзон гэж пялдайсан нөхөр амарбаясгалангийн суганы үс хийж санхүүгийн татвар төлж байгаа. Тээврийн үйлчилгээгээр татаасаа төлж байна.

192.82.76.39Зочин   • 2022, 9 сарын 23. 7 цаг 52 минут

ОЮУН-ЭРДЭНЭ Сумъяабазар Амарбаясгалан Нямбаатар мэтийн боловсролгүй хулгайчдыг зайлуулах цаг боллоо. Хэзээч дээрдэхгүй жинхэнэ ПОП-уудын эрин үе эхэлжээ

66.109.142.86Зочин   • 2022, 9 сарын 23. 7 цаг 38 минут

Дотуур тамиртай бэлтрэг тавантолгойгоос хагартлаа баяжиж бгаашдээ

66.143.67.091Зочин   • 2022, 9 сарын 23. 7 цаг 24 минут

Гоё гоё иргэдэд таалагдах намынхаа бодлоос зөрсөн шаадаг гоё амлалтууд яриад явналээшүү хүний эрх нэгт гэж шаажийсан МАН ы мангарууд хүний эрх гэж мэдхүү

202.126.89.96Зочин   • 2022, 9 сарын 23. 7 цаг 16 минут

Xaxa



ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube