Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Виктор Медведчук Украины олзлогдсон 200 цэргийн "үнэ хүрэв"

9/ 23/ 2022    7 цаг 20 минут

Есдүгээр сарын 22-ны шөнө Украины эрх баригчид Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойшхи хамгийн олон хоригдлуудыг солилцсон тухай зарлав. Энэ тухай  Оросын Оросын БХЯ нэлээд хожуу мэдээлсэн ч Медведчукийн талаар дурдсангүй.  Киев Украины 215 цэргийг, тэр дундаа Азовсталын 100 гаруй хамгаалагчийг буцаан авчирчээ.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Украин улс Виктор Медведчукаас гадна “бидэнд онцын ач холбогдолгүй Оросын 55 хоригдлыг Орост шилжүүлсэн” гэж тодотгов.

Олон нийтийн сүлжээ, тэр дундаа Оросыг дэмжигч Rybar  суваг Оросын 55 цэргийн олзлогдогчдыг суулгасан онгоц Москвагийн ойролцоох Чкаловскийн нисэх онгоцны буудалд газардсан гэж бичжээ.

Ермакийн бичсэнчлэн Украин нэг Медведчукийн хариуд 200 цэргийн албан хаагчаа хүлээн авсан бөгөөд "тэр аль хэдийн мөрдөн байцаалтад боломжтой бүх нотлох баримтуудыг өгсөн". Үүнээс гадна "Азовсталын таван баатар-командлагч"-ын оронд Оросын 55 олзлогдогчдыг хүлээлгэн өгсөн гэв.

Түүнчлэн Саудын Арабын зуучлалаар Их Британи, АНУ, Хорват, Швед, Марокко улсын арван иргэнийг сулласан байна. Тэд бүгд Украины талд тулалдаж байгаад Орост олзлогдсон юм.

Суллагдсан хүмүүсийн дунд БНДАУ /Донецк/-ын шүүхээс  цаазаар авах ялаар шийтгүүлсэн Британийн гурван иргэн Шон Пиннер, Айден Аслин, мөн Мароккогийн иргэн Саадун Брахим нар байгаа юм.

Солилцоогоор эх орондоо ирсэн Украины 215 цэргийн дунд командлагчдыг оролцуулаад Азовын 108 байлдагч, мөн 124 офицер байна.

Өмнө нь Ермак Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын хурлын танхимд Зеленскийтэй хамт сууж байхдаа Киев Украины 215 цэргийг солилцох талаар тохиролцож чадсан гэж мэдээлж байв.  Тэдний 108 нь Мариуполь, тэр дундаа Азовсталь үйлдвэрийг хамгаалж байсан Украины Үндэсний гвардийн Азовын  дайчид юм.

Ермакын хэлснээр, Украины 200 цэргийг Оросоос ганцхан хүн буюу Владимир Путины загалмайлсан эцэг Виктор Медведчукаар сольсон гэж дахин ахин тодотгожээ.

Мөн Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Кирилл Тимошенко Виктор Медведчукийн солилцоо энэ хүн Оросын хувьд ямар чухал болохыг харуулж байна гээд Дмитрий Песковын дөрөвдүгээр сард хийсэн  “Медведчук бол Украины иргэн. Тэр Оростой ямар ч холбоогүй, цэргийн хүн ч биш” гэсэн мэдэгдлийг эргэн сануулжээ

Медведчук сүүлийн жилүүдэд Оросын талыг баримтлагч Сөрөг хүчний платформ "Амьдралын төлөө нам"-ын удирдагчдын нэг байв. 2021 онд Медведчук эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж байсан. Оросын тусгай ажиллагаа эхэлснээс хойш тэрбээр сураг алдарсан ч 5-р сард Украины аюулгүйн албаныханд баривчлагдсан юм. 

Тодотгоход, түүний охин Дарьяаг 2004 онд Санкт-Петербургийн Казанийн сүмд  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин загалмайлсан бөгөөд энэ утгаар нь загалмайлсан эцэг гэж хэвэл мэдээллүүд 
тодотгон нэрлэдэг аж. 

Эх сурвалж: ВВС

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна14 секундын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 минут 55 секундын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр6 минут 16 секундын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 цаг 32 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43
 Facebook Twitter Youtube