Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Бизнесийн хамтрагчдын уулзах цэг

9/ 23/ 2022    7 цаг 27 минут

“Улаанбаатар түншлэл 2022” олон улсын үзэсгэлэн өчигдөр Мишээл экспод нээлтээ хийлээ. Тус арга хэмжээг НЗДГ, ХХААХҮЯ, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран жил бүр зохион байгуулдаг билээ. Гэвч цар тахлын улмаас гадаадын компаниуд оролцолгүй хоёр жил болсон юм.

Энэ жилийн үзэсгэлэнд Беларусь, Малайз, ОХУ, Тайвань зэрэг улсаас 100 гаруй компани, аж ахуй нэгж оролцож байгаагаараа онцлог байв. Эдгээр аж ахуйн нэгжүүд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэж, Монголын хэрэглэгчдэд таниулж байлаа. Харин дотоодын 30 гаруй компани оролцож байв.

Үзэсгэлэнгийн нээлтийг нээж Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин “Цар тахлын улмаас өнгөрсөн жилүүдэд үзэсгэлэнгээ цахимаар хийж байсан. Энэ жилийн хувьд гадаад дотоодын олон компаниуд ирж оролцож байгаагаараа онцлог байна. “Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэнд оролцож буй бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, шууд худалдаа хийх боломжийг бүрдүүллээ” гэв.

Энэхүү арга хэмжээний хамгийн гол зүйл нь үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа явдал юм.

 

ОХУ-ын Эрхүү хотын мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Ligar wood компанийн захирал Ж.А.Владимирович: Бид бизнесийн хамтрагчаа олох зорилготой

 

-Бид бизнесийн хамтрагчаа олох зорилготой Улаанбаатар түншлэл” арга хэмжээнд анх удаагаа оролцож байна. Сибирь бол барилгын материал хийхэд хамгийн тохиромжтой модтой газар. Манай компанийн хувьд тавилга, барилгын материал, паркет зэрэг модоор хийж болох бүх зүйлийг хийдэг. Мөн бид ОХУ-д зардаг үнээрээ бараа материалаа нийлүүлнэ. Тиймээс үнэ өртгийн хувьд маш боломжийн байх болно. Хамтарч ажиллах хүмүүс байвал биднийг зорьж ирээрэй.

 

Малайз улсаас ирсэн Гал унтраах төхөөрөмжийн Pro Gard компанийн захирал Doris Yeo: Үзэсгэлэн дөнгөж эхэлсэн болохоор хамтрагчаа олж чадаагүй байна

 

-Монголд анх удаа ирж энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Үзэсгэлэн өнөөдөр эхэлсэн болохоор хараахан хамтрагчаа олж чадаагүй байна. Манай галын тоног төхөөрөмжийн хувьд Малайзын 80 хувийг хангаж ажилладаг төхөөрөмж байгаа.

Үзэсгэлэнд оролцогчид ийнхүү ярив.Дотоодын компаниудын хувьд ноос ноолууран хувцас, арьс, ширэн тэлээ, цүнх, хувцас зэргийг танилцуулах худалдаалахаар очсон байлаа. Тэдний хувьд ч мөн гадаад руу өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлох сонирхол байсан юм.

Тус үзэсгэлэн нь энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тиймээс бизнесийн түншлэгчээ хайж байгаа хувь хүн, аж ахуй нэгж байвал амжиж очоод өөрийн хамтрагчаа олох боломжтой юм байна. Зөвхөн мод, модон бүтээгдэхүүн гэхгүйгээр уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслүүд, дарс, хагас боловсруулан бүтээгдэхүүн зэрэг байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916) 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ10 минут 2 секундын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно3 цаг 35 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ9 цаг 7 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ9 цаг 22 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна9 цаг 39 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна9 цаг 44 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна9 цаг 49 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна9 цаг 53 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр9 цаг 55 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20
 Facebook Twitter Youtube