Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Х.Баттулгын хамааралтай “Дархан арьс ширний цогцолбор” нь ХБ-наас 15 тэрбумын зээл аваад, төлөөгүй тул Д.Энхбаяр, Д.Болормаа нарыг хорьжээ

9/ 23/ 2022    8 цаг 03 минут

“Дархан арьс ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаярын гэр болон ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийж, улмаар түүнийг энэ сарын 21 /2022.09.21/-ний өдөр баривчилж, цагдан хориод байгаа. Мөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал асан Д.Болормааг ч тус хэрэгт холбогдуулж цагдан хорьжээ.

Учир нь тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл авсан, зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон байна. Мөн Д.Энхбаяр, Д.Болормаа нар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс байж магадгүй гэх хардлага байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл бид үүнтэй холбоотой өөр баримтуудыг дэлгэж байна. Учир нь тэрээр Монголд мах, арьс ширний чиглэлийн томоохон бизнесүүдийг эзэмшигч нэгэн юм. 

-“ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР”-ИЙН ТӨСӨЛ ЭХНЭЭСЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫНХ ТӨСӨЛ БАЙСАН УУ-

Нэгдүгээрт: “Дархан арьс ширний цогцолбор”-ийн төсөл нь анхнаасаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилсан төсөл байсан байж магадгүй байгаа юм. Тодруулбал, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК нь 2015 онд байгуулагдаж, төслөө эхлүүлээд байжээ. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах бүтээгдэхүүн гаргах төсөл”-үүдийг тусгаж байжээ.

ВИДЕО: Х.Баттулга Ерөнхийлөгч болоод “Дархан арьс ширний цогцолбор”-ын төслийг эрчимжүүлэхийг хүсэж байжээ.

Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа УИХ-ын индэр дээрээс “Дархан арьс ширний цогцолбор”-ын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бодлогоор дэмжихийг хүссэж үг хэлж байжээ. Иймд тус төслийн ажил урагшилсан гэж хэлж болохоор байгаа юм. Мөн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаяр нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь түүний "орон тооны бус зөвлөх" гэдгээрээ холбогдож байжээ.

-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ОХИН КОМПАНИ ОХУ-ЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙСНЭЭР “ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР”-Д ЗЭЭЛ ОЛГОСОН УУ-

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр хийж байжээ. 2019.09
Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр хийж байжээ. 2019.09

Хоёрдугаарт:Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компани нь өөрийн сангаар дамжуулан “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-д өрийн баталгаа гаргаж, 15 тэрбум төгрөг олгосон байна. Харин Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компани нь ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар дээрх төслийг санхүүжүүлсэн байж магадгүй байгаа юм.

Тодруулбал, 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын албаны хүмүүс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурж байжээ.

Эдгээр баримт бичгийн нэг нь Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр юм.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд рубль-төгрөгийн хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр болсон байдаг нь дээрх хадлагыг бататгаж буй. Улмаар Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал асан Д.Болормаа нь мөн л Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн байж магадгүй байгаа юм.

-“ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР” ХХК НЬ УЛСЫН ГАЗРЫГ УЛСАД НЬ БАРЬЦААНД ТАВИАД ЗЭЭЛ АВЧЭЭ-

ХБ-ны зээлийн барьцаанд 180 га газрын эзэмшиг эрх, 7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй инженерийн шугам сүлжээний барилгыг тавьжээ
ХБ-ны зээлийн барьцаанд 180 га газрын эзэмшиг эрх, 7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй инженерийн шугам сүлжээний барилгыг тавьжээ

Гуравдугаарт: Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-д өрийн бичгээр зээл олгосноос гурван сарын дараа татан буугдсан байгаа юм. Тодруулбал, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК нь “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт хувийн ХОС ТЗК” ХХК гэх санг 2018 оны зургадугаар сарын 28 /2022.06.28/-ны өдөр үүсгэн байгуулж, сангаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 16 /2022.01.16/-ны өдөр тус сангаас “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Арьс ширний цогцолбор байгуулах төсөл”-ийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулж 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өрийн бичиг хэлбэрээр олгожээ.

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн үйл ажиллагааг сэргээх ЗГ-ын тогтоол
Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн үйл ажиллагааг сэргээх ЗГ-ын тогтоол

Харин Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29 /2022.04.29/-ний өдрийн №155 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны охин компани болох Үнэт цаасны компанийг татан буулгасан байна. Тиймээс “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн өрийн бичгийг Хөгжлийн банканд шилжжээ. Гэтэл 2021 оны наймдугаар сарын 18 /2021.08.18/-ны өдрийн 252 дугаар тогтоолоор дахин дээрх компанийн үйл ажиллагааг сэргээсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-Х.БАТТУЛГЫН ХАМААРАЛ БҮХИЙ ДАРХАНЫ АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР НЬ НЭГ Ч ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГЭЭГҮЙ-

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК нь дээрх үнэт цаасны барьцаанд 20 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 180 га газар эзэмшиг эрх, 7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй инженерийн шугам сүлжээний барилгыг тавьсан байна.

Тус үнэт цаас нь 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр дуусах атал “Дархан арьс ширний цогцолбор” ХХК өнөөг хүртэл нэг ч төгрөгийн хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлт хийгээгүй,  нийт “өр” нь 25 тэрбум төгрөг болоод байгаа аж. Гэтэл тус компани нь өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүйгээс барахгүй төслийг үргэлжлүүлэхэд компанийн зүгээс нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаагаа Хөгжлийн банканд илэрхийлсэн байна.

Эцэст нь:Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн хамаарал бүхий арьс ширний цогцолборын ажлыг эрчимжүүлэхийн тулд өөрийн нөлөөллөөр төрийн байгууллагуудыг “хөдөлгөж”, улмаар Оросоос хөрөнгө оруулалт татах байдлаар Хөгжлийн банкны охин компанийн сангаар дамжуулан зээл авч, үйл ажиллагаагаа явуулж байсан байж магадгүй байна. Тиймээс ч Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн сангаар дамжуулан “Дархан арьс ширний цогцолбор”-т өрийн бичгээр 15 тэрбум төгрөг авсан “Дархан арьс ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаяр, түүнийг нь олгосон Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал  асан Д.Болормаа нарыг АТГ-аас  цагдан хориод буй юм.  

Эх сурвалж: Isee.mn

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



108.75.175.59Зочин   • 2022, 9 сарын 24. 15 цаг 06 минут

Battulgiigaa hori



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ3 цаг 38 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ3 цаг 50 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно7 цаг 14 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube