Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого орон даяар үргэлжилж байна

9/ 23/ 2022    8 цаг 48 минут

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг орон даяар зохион байгуулж байна.

Тухайн улс орны туулсан амьдрал, тодорхой цаг үеийг илэрхийлдэг зүйлсийн нэг нь хөшөө, дурсгалт газрууд юм. “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг хэлнэ гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заажээ. Түүнчлэн түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд зохион байгуулна хэмээн хуульчилсан.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг анх 2015 онд зохион байгуулсны үр дүнд 9537 дурсгалт газрын 86 157 дурсгалыг бүртгэж, дурсгалын бүртгэлийн дугаар, газар зүйн солбицол, гэрэл зураг, товч тодорхойлолтыг цаасан болон цахим хэлбэрээр Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалж байна.
Энэ удаагийн тооллогын салбар комиссын даргаар аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга нар томилогдон ажиллаж буй юм. Тооллогын ажлын багийнхан дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд нэгдсэн үнэлгээ хийх, дурсгалын төрөл тус бүрийн эвдрэл, гэмтлийг тодорхойлох, мөн дурсгалт газрын нэр, газар зүйн солбицол, төрөл зүйл зэрэг зарим алдаатай мэдээллийг засаж сайжруулах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг улсын болон орон нутгийн хэмжээнд нэгтгэх, статистик мэдээллийг баяжуулах, дурсгалын хадгалалт хамгаалалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж буй. 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зарим орон нутагт зорчих замын хөдөлгөөнийг хааж болзошгүй1 минут 35 секундын өмнө"Уул уурхайн салбар дахь төрийн хяналт суларч байна"6 минут 52 секундын өмнөГалт тэрэг ашиглан эрт илрүүлэг хийж байна15 минут 45 секундын өмнөТуйванчид Бахрейны Манама хотод Ази тивийн аваргын төлөө хүчээ сорино40 минут 40 секундын өмнөСамар түүж явсан иргэн сураггүй болжээ45 минут 35 секундын өмнө10 хоногт ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ57 минут 38 секундын өмнөЧ.Номин: Төв номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нас барсан гэх асуудал үүссэн1 цаг 12 минутын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна1 цаг 17 минутын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв1 цаг 19 минутын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй1 цаг 21 минутын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ1 цаг 21 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ1 цаг 40 минутын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа2 цаг 38 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 51 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна2 цаг 55 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа3 цаг 22 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана3 цаг 37 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ4 цаг 48 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа4 цаг 54 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ4 цаг 56 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ5 цаг 42 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 47 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан5 цаг 49 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв6 цаг 1 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв6 цаг 1 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах6 цаг 28 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг6 цаг 29 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?6 цаг 32 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”6 цаг 35 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана6 цаг 37 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар6 цаг 39 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ7 цаг 1 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог7 цаг 41 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 46 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон7 цаг 51 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 51 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57
 Facebook Twitter Youtube