"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармагт гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцож байна

9/ 23/ 2022    9 цаг 52 минут

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг өчигдрөөс эхлэн Мишээл экспод гарч байна. Жил бүрийн намар зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт энэ жил Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Тайвань, Оросын Холбооны Улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэн оролцож байна.

МОНГОЛД ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ ЦЭГ БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

 

 

нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг энэ жилийн хувьд өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хоёр жилд цахимаар явагдсан бол энэ жилийн хувьд Беларус Улс, Малайз, Тайвань, Оросын Холбооны Улсын компаниуд оролцож, үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ дэлгэхийн дээр туршлага солилцож байгаагаараа онцлог. Монголын 30 гаруй үйлдвэрлэгч компаниуд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ оролцогч улс орны үйлдвэрлэгчдэд танилцуулж байна. Монголын аж ахуйн нэгжүүд маань олон улсын туршлагатай компаниудтай хамтран ажиллах, бүтээгдэхүүнээ экспортлох, гаднаас чанартай бүтээгдэхүүн импортлон оруулж ирэх гэхчлэн өргөн боломжоор хангагдаж буй юм. Улаанбаатар хот бол худалдаа үйлдвэрлэлийн салбарын 70 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Тиймээс энэхүү үзэсгэлэн яармагт ихээхэн ач холбогдол өгч МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Нийслэлчүүд маань энэхүү олон улсын үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцохыг хүсье” гэлээ.

 

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэхүү үзэсгэлэн худалдаа олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг тул улс улсын бизнес эрхлэгч нар хоорондоо түншлэх, танилцах, бие биеэсээ суралцах боломж бүрдэж байна. Хамгийн гол нь Монголд худалдаа үйлчилгээний төв цэг бий болгох, бараа бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулж экспортолдог болгох нь бидний гол зорилго. Үзэсгэлэнгийн үеэр Малайзын Жижиг, дунд үйлдвэрүүдийн холбоотой санамж бичиг байгууллаа. Ингэснээр хоёр улсын хооронд худалдаа, үйлчилгээг харилцах борлуулах, ялангуяа Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Малайзын зах зээл дээр борлуулах боломж, цаашид сүлжээгээр хангах асуудлыг санамж бичигт тусгалаа” гэсэн юм.

МОНГОЛЫН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ,  ЭКСПОРТЫН ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

47 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй уг үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. Үзэсгэлэнд оролцогч компанийн төлөөлөл сэтгэгдлээ хуваалцсанаас хүргэе.

 

“Миний ээж” ХХК-ийн захирал Б.Даваасүрэн:

 -"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэнд анх удаа орж байна. Намайг “Органик Монгол” компаниас урьж үзэсгэлэнд оруулж байгаа. Өргөн дэлгэр худалдаа болдог юм байна. Миний хувьд 14 жилийн турш чацарганаа тариад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ч үзэсгэлэн, худалдаануудаас хоцроод байсан. “Органик Монгол” компаниас санал ирэхэд би маш их баярласан. Анхны өдөр гэхэд гүйлгээ сайн байлаа. Бусад улс орны зарим бараатай танилцлаа. Гурван өдрийн турш үзэсгэлэн дэлгэх болохоор бүгдтэй нь танилцаж амжих байх. Хүмүүсийг ч гэсэн энд ирээд боломжоос суралцаасай гэж хүсэж байна.

 

ОХУ-ын Тюмень хотоос ирсэн бизнесмен Владимир Бакур:

-Би хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, тэр дундаа бороожуулагч, шингэн бордоо цацагч төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн ажилтан байна. Манай компани 25 жилийн туршлагатай. Тоног төхөөрөмжөөс гадна хөдөө аж ахуйн зориулалтын хуванцар сав үйлдвэрлэдэг. Бид ОХУ, Казакстанд болсон олон улсын үзэсгэлэнд байнга оролцдог. Харин Монголд анх удаа оролцож байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн компаниудтай хамтран ажиллах болон экспортын гэрээ хэлцэл байгуулах байх гэсэн хүлээлттэйгээр ирсэн.

 

Only one” брэндийн Т.Энхтөр:

-Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцсоноор найдвартай, албан ёсны сувгаар харилцаа холбоо тогтоох, харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах боломж нээгдэж, суурь тавигдах учир бид "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэнд оролцож байна. Үзэсгэлэнд Малайз, Тайванийн компаниуд урьд өмнөх үзэсгэлэнд оролцсон туршлагатай. Тэдгээр компаниуд Монголын зах зээлийн судалгааг хийж, дутуу дулимаг байгааг нөхөх байдлаар бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй юм. Мөн манайхаас өөрийн улсын зах зээл дэх дутууг нөхөх судалгааг ч хийдэг. Энэ утгаараа харилцан түншлэлийн боломж гэж харж болох юм. Бүх цаг үед өгөөжөө өгсөн өндөр өгөөжтэй үзэсгэлэн гэж тодотгомоор байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож буй юм. "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд есдүгээр сарын 25-ыг дуустал үргэлжилнэ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Туйванчид Бахрейны Манама хотод Ази тивийн аваргын төлөө хүчээ сорино23 минут 18 секундын өмнөСамар түүж явсан иргэн сураггүй болжээ28 минут 13 секундын өмнө10 хоногт ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ40 минут 16 секундын өмнөЧ.Номин: Төв номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нас барсан гэх асуудал үүссэн54 минут 29 секундын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна58 минут 58 секундын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв1 цаг 1 минутын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй1 цаг 3 минутын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ1 цаг 4 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ1 цаг 23 минутын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа2 цаг 21 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 34 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна2 цаг 38 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа3 цаг 5 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана3 цаг 20 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ4 цаг 31 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа4 цаг 37 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ4 цаг 39 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ5 цаг 25 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 29 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан5 цаг 32 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв5 цаг 44 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв5 цаг 44 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах6 цаг 10 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг6 цаг 12 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?6 цаг 14 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”6 цаг 18 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана6 цаг 20 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар6 цаг 22 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ6 цаг 44 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог7 цаг 23 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 28 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон7 цаг 33 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 33 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өргөн баригдсан хувилбараар төсөв батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт итгэлтэй байна10 сар 6. 17:21Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна10 сар 6. 17:08Гадаадын ямар ч банк Монголд салбараа нээе гэж хандаагүй10 сар 6. 16:11
 Facebook Twitter Youtube