Турк улс АНУ-аас худалдаж авах хийн хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Нью-Йоркт болсон Турк-Америкийн бизнесийн зөвлөлийн хурал дээр мэдэгджээ.
Эрдоган “Бид ирэх жилүүдэд АНУ-аас илүү таатай нөхцлөөр худалдаж авах байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүсч байна. Мөн Америкийн байгалийн хийг бүс нутгийн орнуудад хүргэхэд хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлснийг “РИА Новости” дамжуулав.
Үүнээс гадна Турк Оросын хийн төлбөрийн 25 хувийг рублиэр төлөх төлөвлөгөөтэй байна гэжээ. Ингэснээр Туркийн эдийн засгийн доллараас хамааралтай байдлыг бууруулахад дэм болж гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.