Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Путины шийдвэрийг оросууд болон олон улс хэрхэн хүлээж авав

9/ 23/ 2022    12 цаг 17 минут

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, дэлхий нийтийг атомын бөмбөгөөр заналхийлсэн нь тэрээр суудлаа хамгаалахын тулд өөрийн улсыг тэр чигт нь “золигт гаргаж” байгааг хүн болгонд батлан харуулсан явдал болов. Хамгийн гол нь Путин ОХУ-ын байлдах чадвартай 200 мянган цэргийг Украинд довтлон устгуулж, армиа байлдах чадваргүй болгосноос атомын бөмбөг хэрэглэхээс өөр аргагүй боллоо гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн явдал болсон билээ. Мөн буйдан дээрээ тухлан Украины дайныг харж байсан орос иргэдийн гэрт дайн дайран орж,тэд дайнтай улаан нүүрээрээ шууд тулж байгаа нь тодорхой болсон юм.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины эсрэг дайны хэсэгчилсэн дайчилгаа зарласан энэ сарын 21-ний лхагва гаригт ОХУ-аас онгоц нисэх боломжтой хөрш зэргэлдээ Армен, Гүрж, Азербайжан, Казахстан улс руу чиглэсэн бүх шууд нислэгүүдийн тийз хоромхон зуур зарагдаж дууссан гэдгийг нисэх онгоцны тийз захиалах “Aviasales” портал мэдээлэв.

“Путиныг өөрийг нь окопонд!”, “Дайн хэрэггүй!”, “Хүүхдүүддээ амь насыг нь үлдээ!” гэсэн уриатай залуучуудын “Хавар” хөдөлгөөний уриалгаар Москва, Санкт-Петербург болон Оросын бусад хотуудын гудамжинд иргэд Путины шийдвэрийг эсэргүүцэн жагсаж, өчигдрийн байдлаар Оросын 30 хотод 1400 хүн баривчлагдсаны ихэнх нь буюу 565 нь Санкт-Петербургийн иргэд байсан гэж “OVD-Info” мэдээлэв.

“ОХУ-ын иргэд болох эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бид бүх нийтийн болон хэсэгчилсэн дайчилгааг эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Владимир Путин манай улсын эрчүүд болох бидний ах дүүс, хөвгүүд, эр нөхөр, аав, өвөө нарыг бие махбодын аюулд учруулах шийдвэр зарлах хууль зүйн болон ёс суртахууны ямар ч эрх байхгүй”гэж “Change.org” вэб сайтад бичсэн ОХУ-ын “Зөөлөн хүч” хөдөлгөөнөөс эхлүүлсэн өргөдөл өчигдрийн байдлаар аль хэдийнэ 230.000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Би Путиныг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэхгүй байна. Дэлхий нийт түүнд ийм зэвсэг ашиглахыг зөвшөөрнө гэдэгт би итгэхгүй байна” гэж “Bild” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж Путины сүрдүүлэгт автахгүй байхыг уриалжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн байж хөрш зэргэлдээ улс руу халдаж, тусгаар тогтносон улсыг газрын зургаас арилгахыг оролдсон ОХУ НҮБ-ын дүрмийн үндсэн заалтуудыг ичгүүр сонжуургүй зөрчсөн” гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр мэдэгдэв. Цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн Москвагийн сүрдүүлгийг тэрбээр “хариуцлагагүй” гэж нэрлэжээ. “Цөмийн дайнд ялж болохгүй учир хэзээ ч хэрэглэж болохгүй” гэж Байден хэлээд Путин “биднийг заналхийлж байна” гэж мэдэгдсэн ч үнэндээ өнөөдөр хэн ч Орос улсыг атомын бөмбөгөөр заналхийлээгүй байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр мөн Украин хэрэггүй гэж хэлтэл нь энэ улсад үзүүлэх дэмжлэгээ АНУ-ын зүгээс үргэлжлүүлэх болно гэдгийг батлан илэрхийлэв.

ХБНГУ-ын Сангийн сайд Кристиан Линднер Владимир Путин хэсэгчлэн дайчлах тухай мэдэгдсэнийг “сул дорой байдлын шинж” гэж нэрлэв. “Украиныг энэ алхмаар айлгахгүй. Түүнээс гадна биднийг ч бас айлгаж чадахгүй. Урт удаан энх тайван, эрх чөлөөний төлөө бид Оростой удаан хугацааны зөрчилдөөнтэй байх ёстой нь тодорхой боллоо. Тиймээс бид холбоотон болон түншүүдтэйгээ Украины тэмцэлд хэрхэн тусалж болох талаар яаралтай ярилцах хэрэгтэй” гэж Линднер “DW”-д өгсөн ярилцлагадаа хэлэв.

Английн ерөнхий сайд Лиз Трасс, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар өчигдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр уулзсан гэж ЕХ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ. Тэд ОХУ-ын Украин дахь үйл ажиллагааг эрс буруушааж, Путин хэсэгчлэн дайчилгаа зарласан нь Орос хөрш зэргэлдээх улс руу довтлох ажиллагаа бүтэлгүйтэж байгаагийн шинж гэдэгт тэд санал нэгджээ. Талууд “Украины ард түмний эр зоригийг хүлээн зөвшөөрч, Украины тэмцэлд шаардлагатай хугацаанд нь үргэлжлүүлэн дэмжих хамтын амлалтаа баталгаажуулж байгааг онцлон тэмдэглэв” гэж “CNN” мэдэгдэв.

ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррел Оросын удирдагч Владимир Путиныг Украины дайнтай холбогдуулан цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлснээрээ дэлхийн энх тайванд аюул учруулж байна гэж буруутгажээ. “Путин хуурамч санал асуулга явуулах, хэсэгчилсэн цэрэг дайчлах, цөмийн зэвсгээр шантаажилж байгаагаа зарласан нь хурцадмал байдлыг улам сэдрээж буй явдал юм. Хүн бүрт бодит аюул заналхийлэл болж буй цөмийн зэвсгийн заналхийллийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гээд Боррел олон улсын хамтын нийгэмлэгт хандан “Путины үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нэгдэх хэрэгтэй болсныг уриалав” гэж “BBC” мэдэгдэв.

Ерөнхийлөгч Владимир Путин Орост хэсэгчлэн дайчлах тухай зарлиг гаргасан ч Украины дайнд ялахгүй гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдээд, Оросын удирдагч цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлснийг “аюултай, бодлогогүй яриа” гэж нэрлэжээ. Столтенберг “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа Путины энэхүү шийдвэр нь “дайн түүний төлөвлөгөөний дагуу явахгүй байгаа”-г баталсан “том дүгнэлт” болсон гэж мэдэгдсэн байна. “Цэргийн тоог нэмэгдүүлснээр мөргөлдөөн хурцадна. Энэ нь украинчууд ч, оросуудын дунд ч илүү их зовлон зүдгүүр, олон хүний амь эрсдэх гол нөхцөл болно” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн аж.

Германы канцлер Олаф Шольц Орост хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, ОХУ-д эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгааг “цөхөрсөн үйлдэл” гэж нэрлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Шольц “Орос улс гэмт хэрэг болсон энэ дайнд ялж чадахгүй, Владимир Путины гаргасан шийдвэр нөхцөл байдлыг улам дордуулна” гэж мэдэгджээ. Канцлер,“Путин анхнаасаа украинчуудын эсэргүүцэн тэмцэх эр зориг, Киевийн холбоотнуудын эв нэгдэл, шийдэмгий байдлыг бүрэн дутуу үнэлсэн” гэж мэдэгдсэн байна.

Энэ бүхэн Украинаас эзэлж авсан мужуудад бусад улс огт хүлээн зөвшөөрөхгүй, бүх нийтийн “санал асуулга” гээчийг явуулж, эдгээр нутгийг ОХУ-ын нутаг дэвсгэр хэмээн Думаар шийдвэр гаргуулж, Оросын энэ нутагт халдах аваас атомын бөмбөг хэрэглэнэ хэмээн заналхийлэх гэсэн В.Путины санааг баруунд хэн ч тоохгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Ийнхүү В.Путин атомын бөмбөг хэрэглэх гэвэл АНУ, Английн цөмийн цохилтод түрүүлж өртөн ОХУ устаж, Оросын олон арван сая иргэдийн амь нас үрэгдэх нь ойлгомжтой болов. Путины үгээр Оросын иргэд эрчүүдээ Украины дайнд явуулахгүй гэдэг нь ч тодорхой байна. Энэ нь путинчууд барууны улсууд төдийгүй өөрийн иргэдийн жинхэнэ дайсан болж, ганцаардан “буланд шахагдах” нөхцөл бүрэн бүрдэн Оросын авлигажсан, дарангуйллын харгис дэгдэм устана гэдэг нь цаг хугацааны асуудал болсон гэсэн үг юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ9 цаг 3 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube