Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр олон улсын дохионы хэлний өдөр

9/ 23/ 2022    12 цаг 58 минут
2018 оноос эхлэн 09-р сарын 23-ны өдрийг “Олон улсын дохионы хэлний өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-аас 2017 оны 12 сард 19-ний хурлаараа шийдвэрлэжээ. 1951 оны 09-р сарын 23-ны өдөр Дэлхийн Сонсголын Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо /World Federation of the Deaf (WFD)/ анх байгуулагдаж байсан өдрийг сонгосон бөгөөд энэ байгууллага өнөөдөр 135 үндэсний холбоодыг эгнээндээ нэгтгэн 70 гаруй сая иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж байна.
 
Дэлхийн дохионы хэлний өдөр бол бүх сонсголгүй хүмүүс болон бусад дохионы хэл хэрэглэгчдийн хэл шинжлэл, соёлын ялгаатай байдлыг дэмжиж, хамгаалах онцгой боломж юм. 2022 оны энэ өдрөөр WFD-ийн зүгээс “Дохионы хэл биднийг нэгтгэдэг” /Sign languages unite us!/ гэсэн уриаг дэвшүүлсэн байна. Урианы хүрээнд олон улсын дохионы хэлний өдрийг тэмдэглэх үеэр дэлхий дахинд дохионы хэлийг түшиглэн бий болсон нэгдмэл байдлаа онцлон харуулах болно. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг, засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд үндэснийхээ дохионы хэлийг эх орныхоо хэлний янз байдлын нэг хэсэг болгон хөгжүүлэх, сурталчлах, танин мэдүүлэх, хүлээн зөвшөөрлэхийн төлөө хамтдаа хүчин чармайлт гарган ажиллах ёстой гэж үзжээ.
 
Дэлхий дахинд ойролцоогоор 72 сая гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд амьдарч байгаагийн 80 орчим хувь нь хөгжиж буй орнуудад байна. Тэд 300 гаруй өөр дохионы хэлийг ашигладаг.
 
Дохионы хэл бол ярианы хэлнээс бүтцийн хувьд бүрэн ялгаатай байгалийн хэл юм. Улс орон бүрд өөрийн онцлогтой дохионы хэл ашигладаг боловч олон улсын дохионы хэл гэж байдаг. Энэ нь харьцангуй хялбар, ойлгомжтой дохионуудыг багтаасан, өөрийн гэсэн толь бичигтэй бөгөөд сонсголын бэрхшээлтэй иргэд олон улсын арга хэмжээнд оролцох, бусад улсаар аялах, нийгмийн олон үндэстнүүдийн арга хэмжээнд оролцохдоо нийтлэг ашигладаг байна.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн конвенцид дохионы хэлний өргөн хэрэглээг хүлээн зөвшөөрч, сурталчилж байна. Дохионы хэл нь ярианы хэлтэй ижил статустай байх ёстойг тодорхой харуулж, улс орнуудад дохионы хэл сурах боломж нь хялбар болгож, сонсголын бэрхшээлтэй иргэдийн хэлийг нийтэд сурталчлахыг үүрэг болгосон байдаг.
 
Олон улсын дохионы хэлний өдрийг тэмдэглэхээр товлосон НҮБ-ын тогтоолд дохионы хэлээр дамжуулан чанартай боловсрол эзэмшүүлэх нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн өсөлт хөгжил, нийгмийн байр суурьд чухал нөлөөтэй бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд маш их ач холбогдолтой болохыг онцолжээ.
 
Түүнээс гадна дохионы хэлийг нийтээр мэддэг болох, дохионы хэлээр үйлчилдэг үйлчилгээний байгууллагыг олшруулах, үйлчилгээний газруудад дохионы хэлний хэлмэрчтэй болох ч сонсголын бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрийн нэг хэсэг байх болно.
 
Тиймээс дохионы хэлийг хэл шинжлэлийн болон соёлын олон талт байдлын нэг хэсэг хэмээн үзэж дохионы хэлний ач холбогдлыг нийтээр хүлээн зөвшөөрөх нь нэн чухал юм.
 
Түүнчлэн энэ өдөр сонсголын бэрхшээлтэй иргэдтэй холбоотой, тэдний сайн сайхны төлөө хийж байгаа бүхий л үйлсэд “nothing about us without us” буюу “бидний тухай бидэнгүйгээр ярьвал юу ч биш” гэдэг зарчмыг барьж ажиллахыг сануулсан байна. Энэ нь ямарваа өдөр тутмын амьдралын асуудлаас эхлээд хууль эрх зүйд оруулах өөрчлөлтийн хүрээнд ч сонсголын бэрхшээлтэй иргэд болон тэднийг төлөөлдөг холбоо, ТББ-уудыг оролцуулж, санал бодлыг нь тусгаж байх тухай ойлголт.
2020 оны байдлаар Монгол улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд 13,000 орчим байна. Манай улсад Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль хүүхдүүдэд багаас нь дохионы хэлээр боловсрол олгож байна.
 
Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв блог
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube