МҮХАҮТ болон ХХААХҮЯ-наас хамтран зохион байгуулж байгаа "Улаанбаатар түншлэл" олон улсын үзэсгэлэн худалдаанд ОХУ, Малайз, Беларусь зэрэг улсын бизнесийнхэн ирж оролцож байна. Жишээ нь, Малайзаас дараах төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ч компаниуд оролцож байна.
-Бие арчилгаа, үс арчилгаа, арьс арчилгаа, хүүхдийн арчилгаа болон амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн
-Wireless холбооны төхөөрөмж, дата цуглуулах систем, ПОС систем, LED гэрэл, гэр ахуй болон үйлдвэрлэлийн электрон төхөөрөмжүүд
-Кокосын бүтээгдэхүүн, далдуу модны тос, сүү сүүн бүтээгдэхүүн, саван
-Хуванцар хоолны сав, усны сав, аяга
-Барилга, дэд бүтэц, газрын тос, байгалийн хий болон нефть химийн салбарт инженеринг, зөвлөх үйлчилгээ
-Хуванцар лац, кабел лац, контейнер лац, битүүмжтэй уут
-BOPP баглаа боодлын туузан наалт, Био туузан наалт, бичиг хэргийн туузан наалт, 2 талт хөөсөн наалт, өнгөтэй, принттэй туузан наалт, даавуун болон крафт наалт
-Газрын тос, хийн хайгуул үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж & гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, хэрэгсэл
-Бэлэн гоймон, салатны соус, холимог нунтаг амтлагч, шөл, нухаш, майонез, сүмс үйлдвэрлэгч зэрэг аж ахуйн нэгжүүд иржээ.
МҮХАҮТ Малайзын Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхим болон Малайзын дунд түвшний компаниудын консорциумтай Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, хоёр улсын хооронд худалдаа, үйлчилгээг харилцах борлуулахаар тохиролцсон байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.