Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргйин сайд нарын уулзалт боллоо

9/ 23/ 2022    14 цаг 09 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 21 дэх удаагийн уулзалт Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 22-ны өдөр болов.

Уулзалтад ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Ч.Көрөси, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар болон транзит орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

“КОВИД-19 цар тахлын дараа Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх нь” сэдвийн дор болсон энэхүү уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож үг хэлэв.

Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, сүүлийн үед тулгамдаж буй хүнс, эрчим хүч, санхүүгийн хямрал нь ДГХБО-ын эдийн засгийн эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг удаашруулах төлөвтэй байгааг дурдаж, цар тахлын хор уршгийг даван туулах, хөгжлийн үйл явцыг гольдролд нь оруулахын тулд зөв бодлого хэрэгжүүлж, хүчээ нэгтгэн, харилцан туршлага солилцон, хөгжлийн түншүүд, транзит улсууд, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны орнууд, хувийн хэвшил, сангуудтай хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрээр Монгол Улсын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн төлөв байдал, бэрхшээл, сургамж, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэхийн төлөө урьдын адил идэвхтэй хамтран ажиллахыг гишүүн улсууд, хөгжлийн  түншүүд, оролцогч бусад талд уриалав.

ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас КОВИД-19 цар тахлын хохирол, гамшгаас ДГХБО-ын эдийн засгийг сэргээх, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Замын зураглалыг эрчимтэй хэрэгжүүлж дуусгах, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэлийг хангахад чиглэсэн зөвлөмж, арга хэмжээнүүдийг тусгасан тунхаглалыг батлав.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Галт тэрэг ашиглан эрт илрүүлэг хийж байна3 минут 34 секундын өмнөТуйванчид Бахрейны Манама хотод Ази тивийн аваргын төлөө хүчээ сорино28 минут 29 секундын өмнөСамар түүж явсан иргэн сураггүй болжээ33 минут 24 секундын өмнө10 хоногт ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ45 минут 27 секундын өмнөЧ.Номин: Төв номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нас барсан гэх асуудал үүссэн59 минут 40 секундын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна1 цаг 5 минутын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв1 цаг 7 минутын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй1 цаг 8 минутын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ1 цаг 9 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ1 цаг 28 минутын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа2 цаг 26 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 39 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна2 цаг 43 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа3 цаг 10 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана3 цаг 25 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ4 цаг 36 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа4 цаг 42 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ4 цаг 44 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ5 цаг 30 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 35 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан5 цаг 37 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв5 цаг 49 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв5 цаг 49 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах6 цаг 15 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг6 цаг 17 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?6 цаг 20 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”6 цаг 23 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана6 цаг 25 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар6 цаг 27 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ6 цаг 49 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог7 цаг 29 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 34 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон7 цаг 38 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 39 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өргөн баригдсан хувилбараар төсөв батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт итгэлтэй байна10 сар 6. 17:21Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна10 сар 6. 17:08
 Facebook Twitter Youtube