Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Япон өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохгүй

9/ 23/ 2022    14 цаг 57 минут

 Япон “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоогоод байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдээ үе шаттайгаар сулруулах шийдвэрийн хүрээнд ирэх 10 дугаар сараас өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохоо болино гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио пүрэв гарагт мэдэгджээ.

Тодруулбал, 10 дугаар сарын 11-нээс одоогоор өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоог 50 мянгаар хязгаарлаад байгаа журмыг цуцлахаас гадна визгүй зорчих журмыг сэргээнэ гэж К.Фүмио АНУ-ын Нью-Йорк хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Японд халдварын тархалтыг хязгаарлахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь аялал жуулчлал, энтертайнмент тэргүүтэй бусад салбарынхны шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. Харин К.Фүмио НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцсоныхоо дараа дээрх төлөвлөгөөг танилцуулжээ.

Япон улс өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохоо больсноор дэлхийд гуравдугаарт бичигддэг эдийн засгаа сэргээхийг зорьж байна. “COVID-19” халдварын улмаас тогтоосон хилийн хяналтын арга хэмжээнүүд нь хилийн чанадаас ирэх жуулчдын тоог эрс бууруулсан нь эдийн засагт хүчтэй цохилт болсон юм.

2019 онд буюу дэлхий даяар цар тахал дэгдэхээс өмнө Японд хамгийн олон буюу 31.9 сая жуулчин аялж, сард ойролцоогоор хоёр сая гаруй жуулчин хүлээн авсан байна. Харин энэ оны наймдугаар сард энэ үзүүлэлт 169 800 байсан гэж Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ.

Энэ сарын эхээр Японы эрх баригчид өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоо 20 мянга байсныг 50 мянгад хүргэн нэмэгдүүлсэн юм. К.Фүмио мөн дотоодын аялал жуулчлалыг сэргээхийн тулд татаас олгох хөтөлбөрийг мөн 10 дугаар сарын 11-нээс дахин эхлүүлнэ гэдгийг мэдээлсэн байна. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ8 цаг 4 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа8 цаг 33 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ8 цаг 56 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ9 цаг 2 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ10 цагийн өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно9 сар 27. 10:37Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 сар 27. 10:20М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 сар 27. 10:05 Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 сар 27. 10:04ЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube