Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөх ёстой Засгийн газрын гишүүдийг хэвлэлийнхэн хагас өдрийн турш хүлээж байна. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэгтээ 2023 оны төсвийн төслийг танилцуулж буй Засгийн газрын гишүүд” сулраагүй” байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хийсэн өчигдрийн хэлэлцүүлгээр төсвийг хэрхэн оновчтой төлөвлөх, зардлыг хэрхэн танах, экспортыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн. Гэсэн ч ирэх жилийн төсөвт өөдрөг төсөөлөл тун бага байгаа. Сонгуулийн өмнөх жил учраас УИХ-ын 76 гишүүн тус бүрийн тойрог услах амбиц хөдөлчихсөн, шинэхэн томилогдсон сайд нар мөн багагүй хөрөнгө зарцуулах хүсэл сонирхолтой байгаа ч төсөв агшсан, Монгол Улсын болоод Засгийн газрын өр нэмэгдсэн нөхцөл байдалтай байна. Харин иргэдийн зүгээс ирэх жилийн төсвийг шилэн байлгахыг юу юунаас илүүтэй шаардаж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.