Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Давамгай байдалтай ААН эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулсан бол борлуулалтын орлогын 4-6 хувиар торгууль ногдуулна

9/ 23/ 2022    15 цаг 52 минут

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалтын ажил эхлээд байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “МАК цемент компани давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бөгөөд өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна” хэмээлээ. 

Иргэд хэрэглэгчдийн зүгээс гомдол санал ирсний дагуу цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалт хийж байна. Цемент үйлдвэрлэгч дөрвөн томоохон компанийн хоёр нь үйл ажиллагаагаа түр зогсоосноос хомсдол үүссэн. Засгийн газраас нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд цементийн импортын татварыг тэглэсэн. Гэтэл өчигдрөөс буюу 9 дүгээр сарын 22-ны өдрөөс МАК компаниас гэрээт борлуулагчиддаа задгай цементийг 529.500, нэг тонн савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлж байна гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна. 9 дүгээр сарын 21-ний байдлаар тус компанийн нэг тонн задгай цемент 221.000, нэг тонн савласан цемент 335.600 төгрөгийн үнэтэй байсан байна. Нэг өдрийн дотор задгай цементээ 86.7, савласан цементээ 63.8 хувиар үнийг өсгөсөн байна. Тус компани 3 дугаар сард анх үнэ нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд тухайн үеийн нэмэгдүүлсэн үнийг өчигдрийн нэмэгдүүлсэн үнэтэй харьцуулж үзэхэд задгай цемент нэг тонн тутамд 185 хувь буюу 2.9 дахин, савласан цемент тонн тутамд 171.5 хувь буюу 2.7 дахин өссөн дүнтэй байна. Энэ үнэ нэмэгдүүлсэн байдалд нь үндэслэлтэй нөхцөл шалтгаан, нөлөөлж буй үндэслэл харагдахгүй байна. Учир нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн төмрийн хүдэр, гөлтгөнө, шохойн чулуу, нүүрсийг дотоодоос авдаг тул валютын ханшийн өсөлт нөлөөлөхгүй. Шатахууны үнэ тогтвортой байна, дизел түлшний үнэ 8 дугаар сараас литр тутамд 450 төгрөгөөр буурсан. Тэгэхлээр үнэ өсөх шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй. 

Харин энэ сарын 14-ний өдрийн Засгийн газрын 348 дүгээр тогтоолоор импортын цементийн гаалийн татварын 20 хувийг тэглэсэн. Үүнтэй холбоотой МАК цемент компани цементийнхээ үнийг огцом нэмсэн байх магадлалтай байгаа. Урьдчилсан байдлаар бидэнд ирсэн мэдээллээр импортын цемент тонн тутамд 450-470 мянган төгрөгөөр худалдаалагдахаар байгаа. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчдийн савласан цемент тонн нь 335 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан. Импортын татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчийн үнэд нөлөөлөх үндэслэл байхгүй. Харин зах зээл дээр хомсдол үүсгэх, үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоож байна гэж ажиглагдаж байна. 

ШӨХТГ-ын 2021 оны 12 дугаар сарын хуралдаанаар МАК цемент компанийг Монгол улсын цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Энэ удаагийн үнэ өсгөсөн байдал нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулан хясан боогдуулсан, хэрэглэгчдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болзошгүй зөрчлүүд тогтоогдох үндэслэлтэй байгаа тул зөрчлийн хэрэг нээн шалгахаар болоод байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэргээр ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор заасан байдаг. Хэрвээ давамгай байдалтай аж ахуй эрхлэгч Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан хясан боогдуулсан, картел хийх буюу үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдвол хуульд зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувиар торгууль ногдуулах, мөн хууль бусаар олсон орлогыг хураах хүртэл арга хэмжээ авна.  

Эх сурвалж: ШӨХТГ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14
 Facebook Twitter Youtube