Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа

9/ 23/ 2022    16 цаг 41 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа
 
Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж зарим үндэсний зөвлөл, хороог татан буулгалаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн дагуу зарим салбарын эрх зүйн орчин өөрчлөгдсөн, мөн 2020, 2021, 2022 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах өөрчлөлтийг хийж байна.
 
Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил,харилцаа холбооны яам байгуулагдсан тул Цахим хөгжлийн үндэсний хороог, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулагдсантай холбоотойгоор Усны үндэсний хороог татан буулгав.
Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга ажиллах болсон тул Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн үндэсний хороог шинээр байгуулж Олимпизмийг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Хилийн боомтын үндэсний зөвлөлийг ажиллуулах шаардлагагүй гэж үзлээ.
 
Хоёрдугаарт, хуулиар тусгайлан заагаагүй, чиг үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах боломжтой, чиг үүрэг нь бусад зөвлөл, хорооны чиг үүрэгтэй давхцаж байгаа, байнгын бус үйл ажиллагаатай зарим зөвлөл хороог татан буулгалаа. Дээрх хүрээнд нийт 22 хороо, зөвлөлийг татан буулгаж, 6 хороо, зөвлөлийг нэгтгэж, 13 хороо, зөвлөл, комиссыг сайдын эрхлэх асуудалд үлдээлээ.
 
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар нийт 29 үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр батлахаар боллоо. Ерөнхий сайдын ажлын ачааллыг харгалзан, Ерөнхий сайд тэргүүлэхээр хуульчилснаас бусад үндэсний хороо, комисс, зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн сайд, Засгийн газрын гишүүн тэргүүлэхээр болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэсний хороо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, Усны үндэсний зөвлөл, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Хүүхдийн үндэсний зөвлөлийг тэргүүлж ажиллана. 
 
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагууд нь хотын төвөөс нүүнэ  
 
Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IVхороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна. Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг баталлаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар мэдээлэл хариуцагч байгуулага нь уг хуульд заасан 68 төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг Засгийн газар батална” гэж заасны дагуу журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Журамд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэргээр үнэлэхээр шалгуур үзүүлэлтэд тусгасан бол ямар мэдээллийн хэрэгсэл ашигласан, цаг хугацаандаа, бүрэн мэдээлсэн эсэх зэргээр үнэлэхээр аргачлалд тусгажээ. Тайлангийн тухайд мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлыг журамд зааснаар үнэлж тогтсон хүснэгтийн дагуу гаргана. Үнэлгээний тайланг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор Зөвлөлийн ажлын албанд тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ. Зөвлөлийн ажлын алба үнэлгээний нэгдсэн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлэхээр журамд тусгажээ.
 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Туйванчид Бахрейны Манама хотод Ази тивийн аваргын төлөө хүчээ сорино5 минут 16 секундын өмнөСамар түүж явсан иргэн сураггүй болжээ10 минут 11 секундын өмнө10 хоногт ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ22 минут 14 секундын өмнөЧ.Номин: Төв номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нас барсан гэх асуудал үүссэн36 минут 27 секундын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна40 минут 56 секундын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв42 минут 49 секундын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй44 минут 45 секундын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ45 минут 35 секундын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ1 цаг 5 минутын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа2 цаг 3 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 16 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна2 цаг 20 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа2 цаг 47 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана3 цаг 2 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ4 цаг 13 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа4 цаг 19 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ4 цаг 21 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ5 цаг 7 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 11 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан5 цаг 14 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв5 цаг 26 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв5 цаг 26 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах5 цаг 52 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг5 цаг 54 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?5 цаг 56 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”6 цагийн өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана6 цаг 2 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар6 цаг 4 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ6 цаг 26 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог7 цаг 5 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 10 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон7 цаг 15 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 15 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өргөн баригдсан хувилбараар төсөв батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт итгэлтэй байна10 сар 6. 17:21Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна10 сар 6. 17:08Гадаадын ямар ч банк Монголд салбараа нээе гэж хандаагүй10 сар 6. 16:11
 Facebook Twitter Youtube