БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад буй чингэлэгт ачааг татах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг УБТЗ ХНН-ээс мэдээлж байна. Тухайн боомтод хуримтлагдаад байсан 9-10 мянган чингэлэгт ачааг ГХЯ, ЗТХЯ-аас өгсөн үүргийн дагуу хамтран ажиллаж бүрэн татан авсныг мэдээллээ.
Тяньжин боомтод хоногт Монгол Улс руу чиглэсэн импортын 3 мянган ачаа бууж нэмэгдсээр байдаг. Үүнийг цаг тухайд нь шуурхай татан авах үйл ажиллагаа үргэлжилж, тус боомт дахь ачаа 1200-1400 чингэлэгт хүрч хэвийн хэмжээнд байгаа аж. Энэ тал дээр манай улсын ГХЯ болон БНХАУ-ын төмөр замын байгууллага УБТЗ-ын тээвэрлэлтийг дэмжин хамтран зохион байгуулж ажилласны дүнд чингэлэгт ачаа хэвийн хэмжээнд очжээ.
Чингэлгээр орж буй буй тээврийн 40 хувийг төмөр замаар, 60-70 хувийг автомашинаар тээвэрлэн гүйцэтгэж байна. Автомашинаар хийж буй чингэлгийн тээвэр хуримтлагдах байдал үүний өмнө гарч байв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.