Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-26 нд нийтлэгдсэн байна.

Сургуулийн орчинд хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан 215 зөрчлийг арилгуулав

9/ 26/ 2022    10 цаг 16 минут

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газар хамрагдсан байна. Нийт хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг бөгөөд эдгээрийн 147 буюу 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад 1442 зөрчлийг илрүүлэн 1004 буюу 69.6 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 256 заалттай 58 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, 28 акт, 23 дүгнэлт, 29 албан даалгавар, 86 зөвлөмж үйлдэж, 65 газрын үйл ажиллагааг зогсоож, 34 газрын үйл ажиллагааг сэргээсэн байна.

Нийт шалгагдсан газруудын:

-330 буюу 36.5 хувь нь  шошгын мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэлний зөрчилтэй,

-233 буюу 26 хувь нь хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс худалдаалсан,

-221 буюу 24.4 хувь нь жижиглэн савласан хүнсний бүтээгдэхүүний шошгод ХБАБХТХ-ийн 12.4-д заасан мэдээллээс гадна жижиглэн савласан он, сар, өдрийг бичээгүй,

-215 буюу 24 хувь нь хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан,

-121 буюу 13.4 хувь нь  хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,

-74 буюу 8.2 хувь нь гарал үүсэл тодорхой бус, гарал үүсэлгүй,

-68 буюу 7.5 хувь нь баталгаажилтгүй, хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

Шалгалтын явцад чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 111 нэр төрлийн 1740.2 мянган төгрөгийн, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 201 нэрийн 1597.0 мянган төгрөгийн хүнсийг устгуулахаар захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах захиргааны зөвлөлд шилжүүллээ.

21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 1052 хүнд сургуулийн орчинд ХҮҮХДЭД худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг түгээж, хориглосон бүтээгдэхүүний  хор уршгийн талаар 990 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 758 худалдаа эрхлэгчид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, “Хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс”-ний талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг 779 газарт байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ1 цаг 58 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ2 цаг 9 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно5 цаг 34 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube