Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-26 нд нийтлэгдсэн байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил дээд амжилтыг шинэчлэн Эзэн хааны цом хүртлээ

9/ 26/ 2022    11 цаг 24 минут

Мэргэжлийн сумо бөхийн Намрын тэмцээн / Аки башё 2022.09.11-25/ Токио хотноо ням гарагт өндөрлөж, Монголын бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ 13 даваатай түрүүлэн, 37 нас 10 сартай Японы Эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа хүртэв.

Тамаваши ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгнямын 37 нас 8 сартай түрүүлсэн амжилтыг давж, Шёовагаас хойш түрүүлсэн хамгийн ахмад бөхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Японы мэргэжлийн сумо бөхөд элссэн орсон цагаасаа хойш нэг ч өдөр өнжөөгүй Тамаваши Б.Мөнх-Оргил монгол эр хүний тэсвэр тэвчээрийг харуулан сумо бөхийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн байна.

Энэ удаагийн Аки башё том цолтуудын хувьд тун ч халгаатай тэмцээн болсон бөгөөд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас /5-5-5/ тэмцээнийг дундаас нь орхисон юм. Харин сумо бөхийн өнөө цагийн 3 арслан /Озэки/-гийн 2 нь сумо бөх дэмжигчдийнхээ урмыг хугалсан бол Озэки Такакэйшёо 10 давж, нэр төрөө хамгааллаа.

Энэ башёд Митакэүми дөрөвхөн даваатай, Озэки цолоо алдсан бөгөөд дараагийн башёд 10 давбал цолоо эргүүлэн авах юм. Мөн 4 даваа, 11 унаатай Озэки Шодай ирэх 11 дүгээр сарын тэмцээнд 5 дахь удаагаа кадобан болно.

Өнгөрсөн долдугаар сарын башёд аварга болж түрүүлсэн Комүсүби Ичиножёо А.Ичинноров энэ башёд 6 даваа 9 унаатай тэмцээнээ дуусгасан бол Сэкиваке Хоошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн нар тус башёд 50 хувийн амжилтаа тус тус үзүүлж чадлаа.

Мөн Чиёошома Г.Мөнхсайхан энэ башёд амжилттай сайн барилдаж 9 даваа, 6 унаатай башёг дуусгасан бол Макүүчид дэвшин барилдсан Миторюү Б.Төрболд /М-16/ 5 даваа, 10 унаатай өндөрлүүлснээр дараагийн башёд Жүрёо зиндаанд хүч үзэхээр болов.

Намрын башёгийн Жюүрёо зиндаанд хүчээ сорьсон монгол бөхчүүдийн хувьд Барууны 2-оос босч барилдсан Азүмарюү С.Тодбилэг 9 даваа 6 унаатай, Б-8 Дайшёохо Ч.Шижирбаяр 7 даваа 8 унаатай, Зүүний 9-өөс хүч үзсэн Хокүсэйхо Э.Даваанинж 9 даваа 6 унаатай, З-13 Оошёоүма П.Дэлгэрбаяр 8 даваа, 7 унаатай Аки башёг өндөрлүүлэв.  

Макүшита-д Б-9 Тамашёохо Э.Энхманлай 2 даваа, 5 унаа, Б-12 Хокүтэнкай Г.Сүхбат 3-4, Б-17 Дэванорюү Т.Тэмүүлэн 5-2, З-34 Араүма Б.Төртогтох 3-4, Б-48 Саданохикари Д.Наранцогт 2-5, З-49 Токисоүма Б.Анхбаяр 3-4, Б-55 Хокүтомарү Н.Чинзориг 5-2 гэсэн даваа, унаатай башёг дуусгасан бол Санданмэ-д барилдсан З-49 Котокэнрюү Г.Билгүүн 5 даваа, 2 унаатай өндөрлүүлсэн байна.

Эх сурвалж: Montsame.mn

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа8 цаг 40 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа9 цаг 24 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube