Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-26 нд нийтлэгдсэн байна.

Тодорхой, ойлгомжтой байх шаардлага хангаагүй журмын заалтыг түдгэлзүүлэв

9/ 26/ 2022    11 цаг 45 минут

“Н” ХХН нь өмгөөлөл, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдэд тавьсан зарим шаардлагыг “тодорхойгүй шаардлага тавьсан, өрсөлдөөнийг хязгаарласан, тэгш боломж олгоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцээд “журам хуульд нийцсэн” гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. 

Улсын дээд шүүх хэргийг хянаад "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын  “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх”, “... хороонд бүртгүүлснээс хойш 1, ... 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, ...” гэсэн шалгуурыг үнэт цаасны зах зээл нь олон оролцогчтой, өргөн хүрээг хамаарах цогц харилцаа байх тул уг харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянах, ялангуяа хөрөнгө оруулагчийн (дурын этгээд оролцох боломжтой учир нийтийн) эрх ашгийг хамгаалах үүднээс тавигдсан зүй ёсны нөхцөл, шаардлага байна гээд энэ хэсэг хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн.

Харин журмын “... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1, ... 2-оос доошгүй мэргэжилтэнтэй ... эсхүл ... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани ...” нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид болон үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлэхээр заасныг хууль, эрх зүйн хэм хэмжээний актад тавигдах “тодорхой”, “ойлгомжтой”, “хоёрдмол утгагүй” байх зарчмыг зөрчсөн гэж үзэв. 

Учир нь хууль, дүрэм, журам аливаа этгээдэд үйлдэл хийхийг зөвшөөрөх, давуу байдал, эрх олгох, эсхүл үйлдэл хийхийг болон хийхээс татгалзахыг үүрэг болгож, зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул жирийн иргэнд “тодорхой”, “ойлгомжтой”, “хоёрдмол утгагүй” байх нь эрх зүйн наад захын хэлбэрийн шаардлага. Гэтэл “олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн сургалт”, “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани” гэдэгт юуг хамааруулах талаар журамд тодорхой тайлбар хийгээгүй, өөр бусад хуульд үүнийг тодорхойлсон зүйл байхгүй учир албан тушаалтнаас өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Тиймээс алдааг залруулж, журмын холбогдох заалтыг хуульд нийцүүлэн дахин гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэв. 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ   танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ7 цаг 7 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо8 цаг 14 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube