Халамжаас хөдөлмөрт сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. МХАҮТ, Ажил олгогч эздийн холбооны судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн бизнес эрхлэгчдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.