Зүүн Азийн орнуудаас Монгол Улсад инфляц хамгийн өндөр түвшинд байгааг Азийн хөгжлийн банк тайландаа онцоллоо.
Наймдугаар сарын байдлаарЗүүн Азид Монгол Улсын инфляц л хоёр оронтой тоонд хүрсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн долоодугаар сард Монгол Улсын инфляц 15.7 хувь хүрснээр Зүүн Ази төдийгүй Төв Азид хэрэглээний үнийн өсөлтөөрөө тэргүүлснийг Азийн хөгжлийн банкны тайлангаас харж болохоор байна.
Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2022 оны инфляцын төсөөллөө 12.4 хувиас 14.7 хувь болгон өсгөөд байгаа юм.
Энэ нь Зүүн Ази болон Төв Азийн бүсийн орнууд дундаас хоёр дахь хамгийн өндөр төсөөлөл юм.
Монгол Улсын инфляц сүүлийн 16 сарын турш Монголбанкны зорилтоос өндөр түвшинд байсаар байна.
Монгол Улсын эдийн засагт өндөр инфляц болон нам түвшний өсөлт 2022 онд хадгалагдахаар байна гэж Азийн хөгжлийн банк тооцоолж байгаа аж. Түүнчлэн инфляц өндөр түвшинд хадгалагдаж, урсгал дансны алдагдал огцом өсөж байгаа нь богино хугацаанд макро эдийн засгийн тэнцвэрийг хангах бодлогын сорилт, шаардлагыг бий болгож байгааг онцолж байна.
Харин Монголбанкны хувьд нийлүүлэлтийн шинэ “шок” үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурна гэж тооцоолж байгаа юм.
Эх сурвалж: Bloombergtv
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.