Ирланд, Польш, Балтийн орнууд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай Европын орнуудад санал дэвшүүлэв. Тухайлбал, ухаалаг утас, радарын төхөөрөмж, лазер төхөөрөмж экспортлохыг хориглохыг санал болгожээ. Мөн Газпромбанк, Альфа банк, Росбанк, Тинкофф банк зэрэг ОХУ-ын банкуудыг SWIT системээс хасахыг тэд хүсч байна гэжээ. Үүнээс гадна Оросын алмазыг худалдан авах, импортлох, тээвэрлэх, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах, оросын иргэдэд үл хөдлөх хөрөнгө худалдах, ОХУ руу ам. доллар болон евро шилжүүлэхийг хориглохыг санал болгож байна гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.