-Астанагийн шүүхээс Назарбаевын зээ хүүд мөнгө завшсан хэргээр 6 жилийн хорих ял оноолоо-
Астана хотын шүүх Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Кайрат Сатыбалдыулыг хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр зургаан жилийн хорих ял оноолоо. Энэ тухай Sputnik Казахстан мэдээлэв.
Хорих ялаас гадна шүүхээс Сатыбалдыулын эд хөрөнгийг хураах ял оноосон гэж тэмдэглэжээ. Мөн үндэсний аюулгүй байдлын байгууллагын хошууч генерал цолыг хасч, Курмет (Хүндэт), Парасат (Язгууртан) одонгуудыг хураан авч тодорхой албан тушаал хаших эрхийг 10 жилээр хассан тухай мэдээлж байна.
Назарбаевын зээ хүү онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, 40 тэрбум тенгений хохирлыг төлсөн гэж өмнө нь мэдээлж байв.
Кайрат Сатыбалдыулийг саатуулсан нь гуравдугаар сард тодорхой болсон бөгөөд түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Казахстаны хамгийн том харилцаа холбооны оператор "Казахтелеком"-ын хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжиглэж байсан юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.