Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-27 нд нийтлэгдсэн байна.

МАН-ынхны хувьд ард түмэн халамж харсан "Улныхан"

9/ 27/ 2022    6 цаг 50 минут

Монголчууд бидний шинэ 7 хоног уламжлал ёсоор сенсацтай эхэллээ. Хэд хоног шуугиад мартчихгүй бол магнайдаа залсан МАН-ынхан ядарсан иргэдээ “Улныхан” гэж доромжилдог болохыг мэдэцгээв. “Төрийн хатан эрдэнэ”-ийн эгдүүцэл хүргэм үгс сайдын суудлаас нь чөлөөлөх шаардлага болж хувирлаа.

Эрх баригчдын “Улны айл” гэж тохуурахсан эмзэг, ядуу бүлэг гэнэтхэн бий болчхоогүй. Хөдөлмөрлөх хүсэлгүй болтол нь халамжаар бөөцийлсөн нийгмийг бүтээгчид нь МАН, АН хоёр. Хүнтэй суувал мөнгө өгье. Хүүхэд гаргавал чинь мөнгө өгье. Олон хүүхэдтэй болчихвол орон сууцны урьдчилгааг чинь төр даая. Ямаанд чинь хүртэл мөнгө өгнө. Намайг дахиад сонгоорой “МАЙ” гээд тараасан мөнгө чинь ийм нийгмийг бүтээсэн. Улны түвшингээс өндийлгөхгүй байх эрх баригчдын далд хүслээр бүтсэн нийгэм яаж олигтой байх вэ. Халамжийн улс хөгждөггүй гэдэг үнэн. Яг л"Чи энэ ард түмнийг мунхаг байлга. Би энэ улс орныг ядуу байлгая. Тэгвэл чи бид хоёр удаан засаглана" гэж хамба ламдаа Генри хаан хэлсэн шиг.

МАН-ынхан өөрсдийн бүтээсэн нийгмээ хараад “пүү паа” гэж эмзэглэх нь үнэмшил муутай. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс халамждаа живснийг статистик тоо баримт тодорхой хэлчихнэ. 2012 онд улсын хэмжээнд 550 мянган иргэн халамж авч байсан бол 2021 онд халамж хүртэгчдийн тоо 2.5 сая /давхардсан тоогоор/ болж нэмэгдсэн. Халамж хавтгайрсан он жилүүдийн дийлэнх нь МАН-ын засаглаж байсан үе. Өнгөрсөн онд төсвийн нийт зардлын 16 хувийг буюу 1.8 их наяд төгрөгийг халамжид зарцуулж 72 төрлийн халамжаар Засгийн газар ард түмнээ бөөцийлсөн. Тэд өөрсдийн бүтээсэн “Улны айлуудаа” өндийлгөхгүй, өлсгөөд үхүүлчихгүй байлгах бодлогыг барьж ирсэн.

МАН-ын дарга нар том, жижиггүй “Халамжаас хөдөлмөрт” шилжих цаг нь болсон. Хавтгайрсан халамжийг зоригтой танах ёстой. Халамжаас болж иргэд ажил хийхгүй байна хэмээн дуу нэгтэй байр сууриа илэрхийллээ. Өөрсдийн бүтээлээ муухай гэдгийг мэдээд өөрчлөх гэж буй нь сайн хэрэг. Гэвч тэдний халамжийн зардлаа танах гол бай нь хүүхдийн мөнгө. Эрх баригчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийг хүүхдийн мөнгөнөөс босгох юм гэнэ. Шавар хөшөөнд гар таталгүй мөнгө хаядаг МАН-ынханд хүүхдийн мөнгө өргөс мэт харагджээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл “Хүүхдийн мөнгө авмааргүй байна гэх хүмүүс ихсэж байгаа” гэж худал хэлэв. Үнийн өсөлтөд дарлуулж, цалин нь цаас шахуу болсон ард түмэн үр хүүхдийнхээ ирээдүйг бодон гар хүрэлгүй хуримтлуулдаг хүүхдийн мөнгөнөөс татгалзсан гэж ярих нь үнэмшилгүй. Эрх баригчид цаашид хүүхдийн мөнгийг шалгууртай олгохоор төлөвлөж буй аж. Танайх хөргөгч, зурагт, будаа агшаагчтай юм байна гээд хүүхдийн мөнгөнөөс хассан түүх давтагдах вий дээ...

Саяхан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин судалгаа үндэслэн өрхүүдийн зардал орлогоосоо хэтэрч хүмүүс зээлээс зээлийн хооронд аж төрж буй талаар ярьсан. Тэрбээр “Нэг өрх айл сард 85 мянган төгрөгийн илүү зардалтай амьдарч байна. Энэ нь жилдээ хуримтлагдаж нэг өрх жилийн эцэст 1 сая төгрөгийн өртэй болдог” гэсэн юм. Манай улсын дундаж цалин дэлхийн жишгээс 3 дахин бага. Харин хэрэглэж буй бараа бүтээгдэхүүний үнэ бараг адилхан. Ийм учраас иргэд ажилтай мөртлөө өртэй амьдарч байгаа юм. 

Өөр нэг судалгаа. 2020 онд Дэлхийн банкнаас Монгол Улсын ядуурлын түвшин 27.8 хувь буюу гурван иргэн тутмын 1 нь ядуу байна гэсэн судалгааг танилцуулсан. Мөн тухайн үедээ эрх баригчдад хандаж халамжийн буруу бодлого явуулбал одоо байгаа ядуурлын түвшин 15 хувиар нэмэгдэх аюултайг сануулсан гэдэг. Гэвч МАН-ынхан тоолгүй халамжаа хавтгайруулсан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ковидын нэр барьж иргэн бүрд 300 мянган төгрөг хүртэл тарааж байсан. Ирэх онд эдийн засгийн байдал улам хүндэрч Монгол Улсын 2 иргэн тутмын нэг нь ядуурлын эгнээнд шилжихэд ойрхон байгааг учир мэдэх хүмүүс анхааруулж буй.

Товчхондоо эрх баригчид энэ бүхнийг эртнээс тооцож, өөрсдийн баталсан хавтгайрсан халамжийн бодлогын алдаагаа иргэддээ чихэхээр оролдож байна. Тэд “Улныхан” та нар л ажил хийдэггүй. Тиймээс ядуу иргэдтэй улс орон хөгжихгүй байна гэж хэлэхээр нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байна. Хамгийн шилдэг халамж бол ажлын байр гэдгийг МАН-ынхан одоо л ойлгож буй гэдэгт хэн итгэх вэ дээ.

 

 

 

6


Сэтгэгдэл (6)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.81.62Зочин   • 2022, 9 сарын 27. 14 цаг 37 минут

УЛС НЬ ГАДААДАД ТЭРБУМ ТЭРБУМ ДОЛЛАРААР ӨРТЭЙ .ИРГЭД НЬ БАНКИНД САЯ САЯ ТӨГРӨГӨӨР ӨРТЭЙ. ДАРГА НЬ ТӨРД ГАРААД ТЭРБУМТАН .НЭГ НАМД 101 ЖИЛИЙН 97 ЖИЛД НЬ ДАРЛУУЛАВ. 4 ЖИЛД ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ ГЭДГЭЭР НЬ БИШ СОНГОГЧОО МӨНГӨӨР ХАЛАМЖААР ХУДАЛДАЖ АВДАГ БОЛОВ.

66.181.161.36Зочин   • 2022, 9 сарын 27. 13 цаг 26 минут

Огцороочээ

202.9.46.92Зочин   • 2022, 9 сарын 27. 10 цаг 11 минут

үнэн зүйл хөнджээ. Ийм нийгмийг бий болгох үндэс суурийг МАН тавьсан

192.82.70.106Зочин   • 2022, 9 сарын 27. 9 цаг 09 минут

Malnuud bugdeeree uiliin uree edlen jargadaaa

202.9.46.92Зочин   • 2022, 9 сарын 27. 8 цаг 12 минут

Хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд УЛ цүнх барьж бөгс долоогоод СУГА шаасан хаха

202.55.188.123Зочин   • 2022, 9 сарын 27. 7 цаг 52 минут

Olon myngan business hul deer ni bosgoh mungiig zgr l taraaj ulsaa horolson doo ed



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.5 цаг 6 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.5 цаг 16 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube