Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-27 нд нийтлэгдсэн байна.

Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!

9/ 27/ 2022    7 цаг 21 минут

Манайх ам.долларын ханшийг алдчихлаа. Уг нь 2020 оны наймдугаар сараас хойш тогтвортой байв. Гэвч энэ оны хоёрдугаар сараас хойш бага багаар нэмэгдсээр, долдугаар сараас хойш огцом өсчихлөө. Ханш нь хаданд гарсанаас гадна ховорджээ. Эрэлт нь их, нийлүүлэлт тааруухан байна. Арилжааны банкууд, валют арилжааны төвүүд ам.долларыг хязгаартайгаар худалдаж буй аж. Лав арилжааны банкууд өдөрт нэг хүнд 300 ам.доллараас илүүг худалдахгүй байгаа юм. Өнөөдрийн 20 мянган төгрөг 2006 оны 5000 гаруй төгрөгтэй тэнцэж буйг мэргэжлийн хүмүүс тооцож гаргажээ. Олон таван үггүйгээр, шууд ойлгогдохоор жишээ аж.

Ямартай ч ам.долларын ханш ингэж өссөн нь олон зовлон даллаж байна. Үйлдвэрлэл бараг хийдэггүй Монгол Улс өвлийг яаж давах нь  ч бүрхэг болоод ирлээ. Эрчим хүч, бензин тосоо Оросоос, бусад өргөн хэрэглээний бараагаа Хятадаас импортолдог. Хэдийгээр ОХУ хэдэн жилийн туршид бензиний тогтвортой үнэ амласан ч ам.долларын ханшны “нисэлт” сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой юм.

Ер нь яагаад ам.долларын ханшинд яагаад ийм огцом өсөлт үүссэн бэ гэдэг анхаарал татна. Яахав, албаныхан ярихаараа “...Ковид, дайнаас үүдэлтэй геополитикийн давлагаатай холбоотой” гээд байгаа юм.

Мэдээж хэрэг, энэ хоёр хүчин зүйлээс үүдэлтэй хүндрэлүүд бий. Гэвч энэ удаагийн ам.долларын хомсдол, ханшийн өсөлт манай дотоод хүчин зүйлтэй холбоотой байж болзошгүй байна.

“Бодь интернэшнл”-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Баясгалан саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “...Анхнаасаа төмөр замаа барьж дууссаны дараа цувуулж мөнгөө өгөх нөхцөлийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК тавьж байсан. Тэр нөхцөл одоо ч хэвээрээ байгаа. Бид нүүрсээр төлбөрөө авч байгаа. Хоёрт, бид төмөр зам л барих үүрэг хүлээсэн компани. Нүүрс зарж, ашиг олох сонирхол байхгүй. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой”-гоос авсан нүүрсээ аль болох хурдан худалдан авагч нарт хүнд сурталгүйгээр зараад мөнгөө олж авах ганц зорилготой. Ер нь бид ам.доллараар юмаа зарж байж л доллартай болно. Нүүрс, алт, төмрөө зарах ёстой. Тэр гарч байгаа экспортын урсгалаа нэмэх ёстой. Тэр бол бизснесмэнүүд, Засгийн газрын ажил, үүрэг. Нэгэнт орж ирж байгаа багахан ам.долларыг дотор нь жаахан зохицуулах нь Монголбанкны ажил. Хүмүүс Монголбанкийг буруутгаад байдаг. Монголбанк доллараар бүтээгдэхүүн зардаг газар биш. Харин хүмүүсийн олж ирсэн долларыг цуглуулж байгаад зохицуулалт хийх л үүрэгтэй, мөн инфляцийг зохих түвшинд хадгалах гол зорилготой” гэжээ. Тэрбээр “...Ам.долларын хомсдолд Монголбанк буруугүй, энэ бол Засгийн газар, бизнесмэнүүдийн ажил” гээд шулуухан л хэлчихсэн байна.

Монголбанкны хувьд ч албан бусаар Д.Баясгалангийн ярьсаныг дэмжиж буй аж. Албан бусаар гэдэг нь Монголбанкны газрын захирал эрхэм сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр “..Манай нэртэй бизнесмэн Д.Баясгалан ам.долларын ханшны талаар үнэнийг хэлсэн” гээд бас хэлчихэж байна билээ. Уг нь “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэдэг. Харин үүнийг Монголбанкныхан ам.долларын ханшийг барих нь бидний ажил биш гэсэн агуулгатай тайлбар хийх болоод байгаа юм. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэд хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ “...Сүүлийн улирлуудад түүхий эдүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн сэргэж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл эхний  долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Улмаар нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлж, валютын ханшинд дарамт үүсгэж байна” гэсэн. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн нүүрсний экспорттой холбоотой мэдээллийг анхаарах шаардлагатай. Тэрбээр мэдэгдэлдээ ам.долларын ханшны өсөлтийн шалтгааныг хальт дурджээ. Нарийн тодорхой хэлж зүрхэлсэнгүй бололтой. Уг нь нүүрсний экспорт статистикаар бол сайн явж байгаа “тоо” бий. Гэвч тэр хэрээр валют орж ирэхгүй байгаад учир шалтгаан нь байгаа юм байна. Энэ нь Тавантолгойн урьдчилж гэрээлсэн нүүрс гарч байгаатай холбоотой гэсэн үг. Тэгэхээр дам агуулгаараа Д.Баясгалангийн хэлсэн, Б.Лхагвасүрэнгийн  хальт цухуйлгасан “нүүрсний экспорт” дээр Засгийн газар алдаа гаргасан байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, дан ганц урьдчилж гэрээлсэн буюу “үнэгүй” нүүрс бус шууд өгч, авах гэрээтэй нүүрстэй ээлжилж ачуулах зэргээр жижигхээн менежмент хийхэд болох юм байна. Яг үнэндээ үүнийг Засгийн газар  ч бус  “Эрдэнэс Тавантолгой” л бие дааж шийдээд хийчих ажил аж. Хэрэв энэ мэдээлэл бодитой бол иймхэн зүйлийг хийхгүй байсаар ам.долларын ханшийг хаданд гаргасан ноцтой гэмт үйлдэл болно. Мөн энэ бүхний цаана хэний, ямар эрх ашиг нуугдаж байна вэ гэдгийг ч гаргаж ирэх шаардлага үүснэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 186 (6918)

 
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ5 цаг 3 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ5 цаг 18 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна5 цаг 35 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна5 цаг 41 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна5 цаг 45 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 50 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр5 цаг 51 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube