Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-27 нд нийтлэгдсэн байна.

Ц.Дагвадорж: Байгалийн баялаг дуусдаг бол малын үр шим хэзээ ч дуусахгүй

9/ 27/ 2022    7 цаг 33 минут

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа “Хотол констракшн” ХХК”-ийг онцолж, гүйцэтгэх захирал Ц.Дагвадоржтой ярилцлаа.

 

-Уншигчдад байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу. Констракшн гэхээр барилгын компани юм болов уу гэж таамаглаж байсан?

-Манайх 2019 оноос малын гаралтай өөх боловсруулж, тос үйлдвэрлэдэг байгууллага юм.

-Яагаад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах болов?

-2015-2016 онд залуус нийлж, төрсөн өдөр, бусад тэмдэглэлт баяраар хогийн цэг дээр амьдардаг хүмүүст болон бусад зорилтот бүлгийн иргэдэд туслах аян өрнүүлж байсан. 2015 оны зун би хэсэг найзтайгаа хогийн цэг дээрх иргэдэд туслахаар очих үед их хэмжээний хаягдал өөх төвлөрч байгааг харсан. Би өөрөө Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, тэндээ тавдугаар анги хүртлээ сурсан. Зун болохоор уламжлалт ёсоор өвөө эмээгийндээ аав ээжийн хамтаар мал маллаж, хөдөө аж ахуйтай ойр өссөн. Тиймээс хөдөө боов, боорцог хийх мэтээр ашиглаж, үр шимийг нь хүртээд байхад, хотод яагаад хог дээр хаяад байгаа юм бэ гэх сэтгэгдэл төрсний үндсэн дээр ажлын санаа бий болсон юм. Улмаар 3-4 жил судалгааны ажил хийж, БНХАУ-ын өөх боловсруулах тоног төхөөрөмжийг оруулж ирсэн нь бидний үйлдвэрлэлийн эхлэл байв.

Монгол Улс мал сүргээр баян орон. Байгалийн баялгийг ухаж, ашиг шимийг нь хүртээд дуусдаг бол малаас гарах баялаг хэзээ ч дуусахгүй. Яагаад гэвэл дотоодын хэрэгцээ болон экспортод жилд дунджаар 15-16 сая мал зарцуулдаг бол хавар нь мөн тооны төл хүлээн авдаг болохоор шавхагдашгүй нөөцтэй баялаг яах аргагүй мөн. Судалгаа хийхэд социализмын үед “Намуу” цэцгийн саван үйлдвэрлэл байсан ч ардчилалын үед зогсонги байдалд орсон юм билээ. Тиймээс тухайн үеийн санаан дээр үндэслэн үйлдвэрээ хөгжүүлж эхэлсэн.

-Өөхийг хаяхгүйгээр хэрэглэх, үйлдвэрийн аргаар боловсруулах нь ямар ашиг шимтэй вэ?

-Зөв хэрэглэвэл энгийн хүний нүдээр харахад ч ашиг шим өндөр. Та, бид өлгийтэй байхаасаа сүүлний өөх л хөхөж өслөө шүү дээ. Үүнээс гадна манай боловсруулсан бүтээгдэхүүнийг ямар байгууллагууд авч байгааг судлахаар саван, товуд, гутлын тос болон хүнсний үйлдвэрүүд байна.

-Бүтээгдэхүүнээ экспортоор гаргахад хүндрэлтэй асуудлууд юу байна?

-Ерөнхийдөө, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд сүүлийн хоёр жил чанга өнгөрлөө. Жишээлбэл, манайх дөнгөж үйлдвэрээ ашиглалтад оруулж байтал COVID-19 хурдацтай тархсанаар хил гааль хаагдсан. Дотооддоо ч бизнесүүдээ нэлээн хумьсан учраас зогсонги байдалд орсон. Харин одоогоор бэрхшээл гэх зүйл алга, өөрсдөө тээврийн зардлаа шийдэж, экспортод гаргах нь чухал.

-Хүний нөөц ямар түвшинд байна. Анх байснаасаа хэрхэн өргөжив?

-Удирдлагын түвшний 4-5 болон үйлдвэрлэлийн технологич, механик инженер гэсэн 15 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн өөх хаягдахаа больсноор далд ажлын байр үүсч байгаа юм. Тухайлбал, Эмээлт, Дэнжийн-1000 зах дээрх өөхний үнэ нэг тонн нь 300-500 мянган төгрөгт хүрснээр тэнд малын гэдэс цэвэрлэн суудаг ах, эгч нар маань өөхөө хаяхаа больж, шуудайлаад, бид нарт өгч байгаа юм. Үүнээс гадна цар тахлын оргил үеэс хойш үйл ажиллагаагаа бэхжүүлээд, орон нутаг руу тэлж байна. Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Өөрөөр хэлбэл, эдгээр аймгууд нь Монгол Улсад мал сүргийн тоогоор дээгүүрт ордог юм. Дээрх бүс нутагт тус бүр 7-8 бой ажиллаж байна. Манайх хүний нөөцдөө өндөр шалгуур тавьдаггүй. Ямар хүмүүс ажилладаг вэ гэхээр бусдын адил амьжиргаагаа залгуулдаг, зарим нь алдаж оносон хүмүүс бий. Тэгсэн ч цалинг нь бусадтай адил өндөр хэмжээгээр олгодог. Хамгийн бага цалин 1.2-1.5 сая төгрөг. Жендэрийн хувьд эрэгтэй 70, эмэгтэй 30 хувь байна.

-Өөх боловсруулалт ямар үе шаттай явагдаж, хэрэглэгчдийн гар дээр очдог вэ?

-Энгийн байдлаар яривал бид хүнсэндээ хэрэглэхдээ хэрчдэг. Үүний адилаар бутлагч машинаар буталж хөлдөөгөөд, үйлдвэрийн тогоонд чанана. Манай үйлдвэрээс ямар ч хаягдал гардаггүй. Тосоо шаргаагаад, өөхөө чанасны дараа шимэлдэг л үлдэнэ. Үүнийг гахай, тахианы аж ахуй эрхэлдэг хүмүүс худалдаж авдаг. Цаашид шимэлдгийг судалбал өөхнөөс илүү үнэд хүрэх боломж бий. Барууны болон Азийн хөгжиж буй орнуудад хэрэглэгддэг нохой, муурны хоолны үндсэн түүхий эд болох юм. Түүнчлэн манайх үйлдвэрлэлдээ ус хэрэглэгдэггүй давуу талтай.

-ЖДҮ-ийг дэмжихэд ямар туслалцаа шаардлагатай байдаг вэ?

-Битгий саад болооч ээ! гэж л хэлмээр байна. Нэг зөвшөөрөл авах гэж албан байгууллагын үүдийг 7-30 хоног сахина. Харин “И-Монголиа” платформ хэрэгжсэнээс хойш сүүлийн нэг жилийн хугацаанд тун хялбар болсон. Түгжрэлд амьдарч буй нийслэлд ажил дээрээ байхдаа хүсэлтээ өгөөд, үйлчилгээгээ авч байна. Энэ төрлийн үйлчилгээг зайлшгүй бүрэн цахимжуулах шаардлагатай. Ингэснээр иргэдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна далд эдийн засаг буюу авлигын асуудлыг ч цэгцлэх давуу талтай юм.

-Бизнесийн салбарт хөл тавихаар зэхэж буй хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

-Социализмыг муулж, магтаж байгаа зүйл биш. Тухайн үед дэлхийн зах зээлийг хангахуйц 2000 гаруй үйлдвэр манайд байлаа. Монгол нэхий, арьс бүхий гутлыг хамгийн өндөр үнээр худалдаалж байсан. Бидний чухал суурь нь мал аж ахуй шүү дээ. Малаас зөвхөн махыг нь авах биш дайвар бүтээгдэхүүнийг нь боловсруулах үйлдвэр олноор байгуулах шаардлагатай. Нэгэн үе үнэгүй шахуу хаягддаг байсан хонины нэхий одоо 2000-3000 төгрөгийн үнэтэй. Үүнийг зүгээр хаяхын оронд яагаад мэс заслын оёдлын утас хийж болохгүй гэж. Бид хотжихын хэрээр өөрсдийг нь өсгөж, өндийлгөсөн мал аж ахуйгаасаа холджээ. Буцаад энэ аж ахуйгаа хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж байна. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо17 минут 43 секундын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо1 цаг 9 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа1 цаг 31 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube