Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-27 нд нийтлэгдсэн байна.

Японы Ерөнхий сайд агсны оршуулгын ёслол өнөөдөр болно

9/ 27/ 2022    10 цаг 27 минут

Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн оршуулгын ёслол өнөөдөр Токио хотноо болно. Энэхүү ёслолд 4000 гаруй хүн оролцох төлөвтэй байна.

А.Шинзо долоодугаар сард сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсан юм. Төрийн оршуулгын ёслолын үеэр Ерөнхий сайд Кишида Фүмио болон парламентын дээд, доод танхимын дарга нар, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар үг хэлнэ.

Мөн Ерөнхий сайд асан Сүга Ёшихидэ А.Шинзогийн найз нөхдийн өмнөөс үг хэлэх ажээ. Харин олон нийтийн хувьд ёслол болох газрын ойролцоох тахилын ширээнд цэцэг тавих боломжтой байна.

Энэхүү ёслолд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй дэлхийн 200 орчим улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Ерөнхий сайд К.Фүмиогийн хувьд гадаадын 40 орчим төр, засгийн тэргүүн нартай уулзахаар товложээ.

Оршуулгын ёслол болох газрын ойр орчим, мөн гадаад улсын төлөөлөгчийн газрууд, хүндэт зочдын байрлаж буй газруудын аюулгүй байдлыг сайтар хангана. Төрийн оршуулгын ёслол зохион байгуулах Засгийн газрын шийдвэр нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд тэдний зарим нь ёслолын бүх зардлыг төсвөөс гаргаж байгааг зохисгүй гэж үзсэн байна.

“NHK” телевизээс энэ сард явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, санал асуулгад оролцогчдын тэн хагасаас илүү хувь нь ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний 72 хувь нь Засгийн газрын тайлбарыг хангалтгүй гэж үзжээ.

А.Шинзод халдсан этгээдийг хэргийг газарт нь баривчилсан юм. Сэжигтэн мэдүүлэхдээ, А.Шинзог нягт холбоотой гэж боддог шашны бүлэглэлд дургүй байсан гэсэн байна. Түүний хэлснээр, ээж нь уг бүлэглэлд их хэмжээний мөнгө хандивласан нь гэр бүлийнх нь амьдралд ноцтой хохирол учруулжээ.

“Эв нэгдлийн сүм” гэж нэрлэгддэг уг бүлэглэл нь дагагчдадаа эд зүйл худалдан авахыг албаддаг гэж буруутгагдсаар ирсэн байна. А.Шинзогийн амиа алдсан хэрэг уг бүлэглэлийн улс төрийн холбоо хамаарал, тэр дундаа эрх баригч Либерал Ардчилсан намын хууль тогтоогчдын холбоонд олон нийтийн анхаарлыг хандуулжээ.

“NHK”-гийн сүүлийн санал асуулгад оролцогчдын 65 хувь нь Либерал Ардчилсан нам уг асуудалд хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: Montsame.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар13 минут 44 секундын өмнөСурах бичигт сул тал бий юү?26 минут 46 секундын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна29 минут 9 секундын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"29 минут 31 секундын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ30 минут 55 секундын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй32 минут 28 секундын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт37 минут 23 секундын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна39 минут 38 секундын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо42 минут 42 секундын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)45 минут 9 секундын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно49 минут 14 секундын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08
 Facebook Twitter Youtube