Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр төрийн ордонд болсон "Халамжаас Хөдөлмөрт " хэлэлцүүлгийн үеэр "Улны айл" хэмээн нэр томъёо ашиглаж ярьсандаа тайлбар хийлээ.
Тэрбээр “Өчигдөр Төрийн ордонд 100 гаруй хүн оролцсон “Халамжаас-хөдөлмөрт” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доогуур хүн амын бүлгийг "Улны айлууд" гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Олон улсын хэмжээнд ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар-bottom гэдэг үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж мэргэжлийн хүн маань ойлгуулсан. Би түүнийг нь бодолгүйгээр болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэлээ. Миний үг сонголтын буруу байсныг хүлээн зөвшөөрч байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.