Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-29 нд нийтлэгдсэн байна.

Ц.Элбэгдорж: Бидний нөхөд намаа эвлэтэл, нөхдөө ойлголцтол, хазайсан тугаа эгцэртэл зүтгэхэд сэтгэл бүрэн шулуудлаа

9/ 29/ 2022    12 цаг 20 минут
Брюссельд...
болсон уулзалт, барьсан гар, дэлгэсэн сэтгэл, тэвэрсэн тэврэлт, ярьсан яриа, төрсөн итгэл, цайсан үүр..
Их хотын дундах буйдхан, хөл хөдөлгөөн үл тасрах уушийн газар. Багтахаараа цуглаж, бодсон санаснаа хэлэлцлээ. Бүгд сэтгэл санаа өндөр бас урам зориг нэмлээ. Цөөнгүй хүн санал бодлоо хэллээ. Бие биетэйгээ ярьж суулаа.
Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа. Бусдын тоглоомд ордог цаг зогслоо. Өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэхээр тохирлоо.
Эрх чөлөөний үзэл санаанд суурилсан эв нэгдэл юунаас ч хүчтэйг ойлголцлоо. Бидний Монголчууд эрх чөлөөт, боломж дүүрэн улс оронд л амьдрах нь чухал. Харин аливаа албан тушаал нь түмний тусын тулд биш бол новш “bullshit” гэдгийг бас санууллаа. Хийх ажил чухал. Ард олондоо тус хүргэх нь чухал. Өчүүхэн бие, сандал суудал чухал биш. Үйл хэрэг чухал. Эрх чөлөө чухал. Монгол чухал. Ирээдүй үедээ юу үлдээх, тэдний төлөө юу хийх, юу бүтээх нь илүү чухал.
Байдал газар сайгүй сайнгүй байна. Бидний эргэн тойронд, манай бүс нутагт ч адил. Олон улсын байдал ч удаан хугацаанд байгаагүйгээр осол аюултай эмзэг байна.
Ардчилсан намын байдал олны анхаарал татаж байна. Ямар нам байна, тийм төр засаг байна. Ямар төр засаг байна, улс орны амьдрал ажил, бодлого түүнээс онцгой хамааралтай. Ардчилсан Нам бол өнөөдрийн эрх баригчдаас ялгаатай, бас сайн өөдрөг шийдэл гаргаж чаддаг нам. Бид бүгд хариуцлага хүлээсэн хүмүүс. Ардчилал бол ухаан шаарддаг тогтолцоо. Ухаантай, хариуцлагатай байх цаг ирж байна.
Олон хүний хүсэж байгаагаар бол Украйны дайн өчигдөр зогсох байсан. Ардчилсан Нам ч адилхан олон хоногийн өмнө учраа олох байсан. Одоо цааш яах тухайгаа ярилцъя. Өнөөдрөөс бодит ажилдаа оръё. Замын зургаа гаргая, дүрэм журмаа тогтъё. Үзэл санаандаа нэгдэж асуудлын шийдлийг ярилцъя.
Иргэдийн орлого, хуримтлал шавхагдаж ядуурал аюул боллоо. Үүнийг бид ямар арга замаар яаж шийдэх вэ? Улс орны эдийн засаг сүүлийн 10 жил гаруй гацаж байна. Сүүлийн гурван жил, жил дараалан агшлаа. Яавал эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгож, бүтээмжийг нэмэх вэ! Төрийн хүнд суртал зардал, хулгай хориг замаа алдлаа. Яаж үүнийг шийдэх вэ!
Ардчилсан Намыг улс оронд шийдэх олон сорилт хүлээж байгаа. Хүнд итгэл төрүүлэхүйц, хүний ажил амьдралд наалдацтай, өгөөжтэй, үр дүнтэй шийдлийг бид олох ёстой. Бид олно. Бид бас хийж, хэрэгжүүлж чадна. Одоо ярилцахгүй бол, одоо эхлэхгүй бол, одоо хийхгүй бол оройтно.
Монголд үүлэн чөлөөний нар шиг боломж ховор тохиодог. Ховор тохиож байсан. Өнөөгийн хүндрэлийг боломж болгож, улс орноо өнгөтэй өөдтэй авч явах, бүтэн нэртэй болгох бүрэн боломж байна. Монголдоо ашигтай, ухаалаг уран бодлого, түүхэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх цаг ирж байна.
Бид ингэж ярилцлаа. Хүний сэтгэл аугаа. Гэхдээ сэтгэлд нэг л ертөнц орших зай байдаг аж. Нэг л улирал орших. Өвөл байвал тэнд зун багтахгүй. Намар орсон бол тэнд хавар ирэхгүй. Нэгийг нь явуулж байж, нэгийг нь авч хаяж байж нөгөөд нь зай гарах юм. Учир нь сэтгэл нэг л эзэнтэй. Эзэн нь хүн Та өөрөө. Гомдол байвал, тэнд өөр юм багтахгүй. Гомдлоо гаргаж хаявал, сайн бодол, сайн харилцаа, сайн санаанд зай олддог юм. Бид үүнийг ярилцлаа. Ойлголцлоо.
Зовлон туулах, хэл ам зөрөх, асуудалтай байх бол өвчин биш. Харин ч тэр дундаас улам чангарч, сайн гарц шийдэл рүү бүгд тэмүүлдэг. Тэгж чадсан нэгний тухай ч яриа гарлаа. Еврей хүн аливаа бурууг эхлээд өөрөөсөө хайдаг. Бурууг өөрөөсөө хайсан, бурууг өөрөөсөө олсон тэр үед тухайн хүний урагшлах зам зөв болж нээгддэг. Еврей хүн нэгнээ муулахаас үргэлж зайлсхийдэг. Ялангуяа хувийн өс хонзонгоор, бусдын хатгаас шургаасаар. Үүнийг цээрлэдэг. Тийм нэгнийг бусад нь зүгээр л орхиод явдаг. Сургамжтай л юм.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан Нам, манай гишүүд дэмжигчид олон зовлон бэрхшээл туулсан. Туулж байна. Зовлон үзсэн хүнээс ухаан гардаг. Тэр ухаан сургамж улмаар зам нь болдог. Ухаан, сургамжаар хучигдсан зам зөвд илүүд хөтөлдөг. Цааш хамтарч хийх ажлаа бид тохирлоо. Хэн юу хариуцахаа ч ярилаа. Зүгээр л - Би ингэж ажиллая. Чи ингэж ажилла. Болж байна уу, болж байна. Ийм л юм боллоо.
Ардчилсан Нам Монголоо үүрээд явах чадалтай гэдэгт эргэлзэх хүн гарсангүй. Өнөөдөр ч орон нутагт ачааны тэнгийн хүндийг үүрч байгааг бие биедээ санууллаа. АН-ын хагарал гэх зүйл толгойдоо, хуучин голлох хэдэн хүний хооронд, удирдах түвшинд л байгааг нүүр нүүрээ харж байгаад хэллээ. Бидний нөхөд ч үлгэр үзүүлж намаа эвлэтэл, нөхдөө ойлголцтол, хазайсан тугаа эгцэртэл зүтгэхэд сэтгэл бүрэн шулуудлаа.
Ирж амжаагүй, ирж чадаагүй нэгнээ тосож уулзахаар, бие биеээ угтаж алхахаар боллоо. “Би тэнд байх байсан юм. Эбэ надад яагаад хэлээгүй вэ” гэх хүн ч гарлаа. Газрын хол, усны урт, зай багтаамж, зар урилга хүрсэн хүрээгүй гээд олон юм бий. Өөрөө тэнд байгаагүй ч Монголоо гэсэн, ардчиллаа гэсэн, эв нэгдлээ гэсэн хүн бүрийн сэтгэл зүрх “Брюссельд” байсныг нэмж хэлье. Эбэ-д үг хаях биш байгаа суугаа газар бүртээ Эбэ байцгаа. Уулзацгаа, ярилцацгаа. Та чадна.
Би бас итгэлтэй байна. Монголын төлөө Ардчилсан Намын хувьд давж чадахгүй даваа гэж үгүй, хийж чадахгүй ажил гэж үгүй. Шантрах зовлон бэрхшээл гэж байхгүй болохыг бид улам сайн ойлгосон. Амжилт!
Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
2022.09.29
11


Сэтгэгдэл (11)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.46.153Зочин   • 2022, 10 сарын 3. 3 цаг 15 минут

Чи хүзүү залгуулаад ч нэмэргүй үзэн ядна

202.9.46.153Зочин   • 2022, 10 сарын 3. 3 цаг 14 минут

Сөнөцөөн

66.181.190.195Зочин   • 2022, 10 сарын 2. 23 цаг 31 минут

Яаиайдаа. 32 жил ханьссан журамт андууд эвийн гар барилцаж, энэ цагаас хойш хуц ухнын сэтгэлгээгээ гээж залуусаа татаж залгамжаа бэлдэж итгэл сэтгэлээ сэргээж эх орноо эгцэртэл босгох хэрэг байна. Энэ зуур эрх баригчид маань хууль гаргаж иддэг уудаг таргалдаг элэг нэгт тумэн ард нь элэг дөрвөөр мөлхөж слайд харж баярлахаас өөр хийх ажилгүй хэлэх үггүй цөхөрлөө

202.126.88.124Бабек   • 2022, 9 сарын 30. 9 цаг 45 минут

Монголын хөгжил хүрэх газраа хүрцэн гээ биздээ.пизда чинь одоо у/т-р яах гээд бгаан чацга царайлаад зайлаач

103.212.116.210Үнэн   • 2022, 9 сарын 30. 9 цаг 11 минут

АН сөнөсөн. Эвлэрэхээсээ өнгөрсөн. АН-ын гишүүд гудамжинд гарахаас айдаг болсон гэсэн. Нүүр рүүгээ гурил цацуулах, үстүүлэх, өшиглүүлэхээс айж, ард түмний өөдөөс эгц харж чадахаа байсан.

174.248.153.139Зочин   • 2022, 9 сарын 29. 21 цаг 46 минут

Ман Ан яг адилхан Монголын дайсан , бүү үзэгд

192.82.69.212Зочин   • 2022, 9 сарын 29. 21 цаг 05 минут

Сайн байна, та нар минь! Эвээ битгий алдаарай. Дэмждэг.

150.129.142.167Зочин   • 2022, 9 сарын 29. 13 цаг 59 минут

ЗА БОЛЖ ДЭЭ

122.201.26.20Энхболд   • 2022, 9 сарын 29. 13 цаг 16 минут

Сайн мэдээ сонсоод гаслах, муу болгож бухимдах бол сэтгэцийн өвчин гэдгийг Фройд 100 жилийн өмнө нотолсон. Элбэгээг хараагчид жорлондоо үмхийрч байхад, Эбэ дэлхийд эрх чөлөөг эрхэмлэгчдийн зүрхэнд асч гэрэлтэж байна. Дэлхийн монголчууд Ээбээг аврагчаа хамгаалагчаа гэж ярьж шүтэж байна. Яран амтай лайвчин хэдэн халтар төгрөгөөр түүнийг юу гэсэн хэн ч тоохоо байж. ЭЛБЭГЭЭГ гутаах гэвэл өөрөө улам гуйдаг болж. Өчигдөртөө мансуурч суухаа боль. Эргэн тойрноо хар

66.181.160.112Н сэргээхийг чин сэтгэлээс .   • 2022, 9 сарын 29. 13 цаг 14 минут

Хошууч гэсэн зөв хандлага гэж 85 тай өвөө нь харж бна.Сүүлийн хэдэн жил АН хагаралтай ,эв нэгдэлгүй байгааг хараад сэтгэл өвдөж байлаа.Ардчилсан хувьсгалын анхны болон дараачийн бүх цуглаанд оролцож дуу хоолойгоо нэгтгэж явсан,өлсгөлөн зарлаж талбайд хэвтэж байсан БАТ-ҮҮЛД үстэй өмд,дээлээ өгч сэтгэлийн дэм үзүүлснээ санаж бна.цуглаан тарианы дарааАРД-САН холбооны нөхөд найруулагч утастаж өмд дээлийг минь өгч билээ.Та нар эх орноо хөгжүүлэхийн төлөө гарч ирсэн гэж би боддог шүү.Ийм бодолтой хүмүүс олон шүү.Олны итгэл найдварыг өтөр түргэ

59.153.112.37зочин   • 2022, 9 сарын 29. 13 цаг 01 минут

Хүзүүгүй тарвага бас л хошгируулдагаараа л хошгируулж эхэлж дээ, энэ нөхөр АН-ыг байтугай, Монголын ард түмнийг хошгируулж алахаас ч буцахгүй хүн дээ. Эрдэнэ гахайгаа эвлэрүүлж дийлэх үү энэ тарвага?



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ9 цаг 50 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв3 сар 29. 11:28Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв3 сар 29. 10:58Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 сар 29. 10:28Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube