Баасан гарагт буюу өнөөдөр Владимир Путин ОХУ-ын бүрэлдэхүүнд шинэ газар нутгийг оруулах гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцоно гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
"Тухайн өдрийн 15:00 цагт Кремлийн Их ордонд Гэгээн Георгий танхимд ОХУ-ын бүрэлдэхүүнд шинэ газар нутаг оруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Энэ арга хэмжээнд Ерөнхийлөгч Путин илтгэл тавих болно"гэж Песков хэлэв.
ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга есдүгээр сарын 23-27-ны хооронд Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудад болсон. БНДАУ-д саналын хуудсыг 100 хувь тоолоход иргэдийн 99.23 хувь, Луганскт 98.42 хувь, Херсон мужид 87.05 хувь, Запорожье мужид 93.11 хувь нь Оросын бүрэлдэхүүнд багтах саналыг дэмжиж санал өгсөн байна.
Эх сурвалж: РИА новости
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.