Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-30 нд нийтлэгдсэн байна.

В.Путин Херсон, Запорожье мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв

9/ 30/ 2022    10 цаг 30 минут
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Запорожье, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа. Баримт бичгийн эх бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн тул хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.  "НҮБ-ын Дүрэмд тусгагдсан ард түмний тэгш эрх, өөрийгөө тодорхойлох зарчмыг хүлээн зөвшөөрч, баталж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болон есдүгээр сарын 27-нд болсон бүх нийтийн санал асуулгаар илэрхийлсэн ард түмний хүсэл зоригийг харгалзан үзсэний дагуу шийдвэрийг гаргаж байна" гэж  эх бичигт дурджээ.
 
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш пүрэв гарагт твиттер хуудсандаа бичихдээ, “аливаа нэг улсын нутаг дэвсгэрийг заналхийллийн үр дүнд эсвэл хүч хэрэглэн өөртөө нэгтгэх нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмуудыг зөрчсөн үйлдэл юм" гэсэн байна.
 
 
ОХУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлохынхоо өмнө өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Оросын цэргүүдийн үйлдлийг эдгээр улсад цэргийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон учраас гэж тайлбарласан боловч Оросын арми зөвхөн Донбассын нутаг дэвсгэрийг төдийгүй Украины бусад хэсгийг, тэр дундаа Киев, Чернигов, Житомир зэрэг нутгийг эзлэхийг оролдсон.
 
Одоо Оросын цэргүүд Херсон мужийг үндсэндээ бүхэлд нь, мөн Запорожье, /мужийн төв хэсгийг биш/, Донецк, Луганск мужуудын зарим хэсгийг хянаж байна. Гэхдээ тэд Украины эдгээр бүс нутгийн алийг нь ч бүрэн эзлээгүй байгаа юм.  
 
Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутагт Оростой нэгдэх талаар явуулсан “бүх нийтийн санал асуулга”  тав хоног үргэлжилж, есдүгээр сарын 27-нд дууссан юм. Санал асуулгуудын дүнг дэлхийн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй бол олон улсын байгууллагын төлөөлөгчид цэргийн эзлэн түрэмгийллийн нөхцөлд зохион байгуулсан тул хууль ёсны үр дүн гарах боломжгүй гэж мэдэгджээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлж буйгаар, дөрвөн шинэ нутаг дэвсгэр буюу Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол баасан гарагт Кремльд болно. Ёслолд В.Путин болон парламентын гишүүд оролцох аж.
 
Ёслолын ажиллагаа 15.00 цагт эхэлнэ. Бүх нийтийн санал асуулга явуулсан дөрвөн субьекттэй ОХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, В.Путин чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрийн тэргүүн нартай уулзана гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлснийг тус агентлаг уламжилсан байна. 
 
 
1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



150.129.142.167Зочин   • 2022, 9 сарын 30. 13 цаг 49 минут

СЛАВА УКРАЙН УКРАЙНЫ НАМАГТ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ БУЛШИЛАХ ГЭЭ ЮМ БОЛ НЭГ ТООЦОО БИЙ ДЭЭ БАЗАРВААНЬ ИХ Л ҮЙЛ ЛАЙТАЙ ХҮМҮҮС ЮМ ДАА



ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...2 цаг 13 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар2 цаг 28 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?2 цаг 41 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна2 цаг 43 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"2 цаг 43 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ2 цаг 45 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй2 цаг 46 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт2 цаг 51 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна2 цаг 54 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо2 цаг 57 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)2 цаг 59 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно3 цаг 3 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube