Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-01 нд нийтлэгдсэн байна.

Улаан сарнай

10/ 1/ 2022    10 цаг 00 минут

1973 оны зун байх аа. 6 дугаар анги төгссөн жил. Зуныхаа амралтаар хотоос холгүй, холгүй гэж дээ, ердөө энэ Зайсанд эмээтэйгээ зусч байсан юм. Тэр үед Зайсанд ийм их шавааралдсан олон байшин орон сууц, хороолол хотхон байсангүй. Сайхан зүлэг ногоотой уужим тавиу дэнжтэй, уулнаас урсаж буудаг голтой, энд тэнд хайлаас, тоорой ургасан байдаг сан.

Тээр дээр баруун урд ууланд модны хаяанд Сүрьеэгийн эмнэлэг, бүр наана дунд хавьд нь хэдэн айлын цагаан байшин, хоёр эгнээ гудамжинд хашаатай айлууд, доохно нь Хүүхдийн эмнэлэг, Зайсан толгойн зүүн урд хөл дор өнчин хүүхдүүдийн асрах газрын хоёр бор модон байшин, зүүн хөл дор нь Халдвартын эмнэлэг байсан юм. Тэгээд тээр доор Хөдөө аж ахуйн дээд сургууль, 32 дугаар дунд сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн гээд, өөр юмгүй. 

Цагаан байшингуудын дээд талд бамбалзуур намагтай ширэг зүлгэн дээр хүүхдүүд хөл бөмбөг их тоглоно. Нэг өдөр тоглож байтал зэргэлдээ ангийн хүү Даваапүрэв тааралдлаа. Сансарын 21 дүгээр байрных. Сайд нарын 21 гэдэг байсан юм. Сайд, дарга нарынх, генерал хурандаа нарынх, төр засгийн албан хаагчдынх олноор байдаг болохоор тэгж нэрлэдэг байсан.  Жасрай гуайнх, Дүгэрсүрэн гуайнх, Миеэгомбо гуайнх, Салдан сайдынх, Ёндон генералынх, өөр хэн хэнийх ч байсан юм бэ дээ.

Ер нь бусад байрнуудад ч олны танил алдартнуудынх байх. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсан, Батлан хамгаалахын сайд Б.Дорж, нэрт кино найруулагч Жигжид, Богд хаанд тоглосон Ардын жүжигчин Н.Цэгмид, Гомбосүрэн, Хайдав, дуурийн дуучин Уртнасан, морин хуурч Чулуун, Соёл-Эрдэнийн Галсанбат, Батсайханых, Ардын зураач Чогсомынх, Төрийн шагналт яруу найрагч Гайтавынх, олон Элчин сайд, дипломатуудынх байх. Орос хэлний гэгддэг доктор С.Галсан, Дамдин аварга, олимпийн өвөө Магваных гээд тоочоод байвал дуусахгүй.

Даваапүрэвийн аав нь Гадаад яаманд ажилладаг, дипломат курьер буюу дипломат шуудан зөөгч гэдэг чухал алба хашдаг хүн байсан. Есдүгээр ангид орохдоо бид нэг ангид хамт сурах болж билээ. Би нэгдүгээр эгнээний хойноосоо хоёрдахь ширээнд, Бачаа буюу Батжаргалтай хамт сууна. Миний ард Даваапүрэв, хажууд нь сая Төрийн соёрхол хүртсэн мэс заслын их эмч Алтангэрэл суудаг байсан юм. Аагий маань хөгжим сайн тоглоно. Басий гитар, удар гоё тоглодог, заримдаа Хэрлэн рестораны хөгжимчин ах нарын гарыг амраадаг байлаа. Аргил гитарыг, бөмбөрийг тэгж нэрлэдэг байсан юм.

Бачаагийнх бас Сайд нарын 21-д. Аав нь Цэдэнбал даргын комиссар буюу бие хамгаалагч нь. Бачаа төгсөөд Германд явж суралцсан. Сүүлд “Сандоз” компанийг байгуулан амжилттай бизнес эрхлэх болсон билээ. Миний харалдаа хоёрдугаар эгнээд Дамдин аваргын охин Цэцэгдарь сууна. Аваргын охин аварга том биетэй. Гэхдээ л Хөгжим бүжгийн сургуулийн балетийн дугуйланд явдаг байсан юм даа. Ингээд яриад байвал ангийнхнаа бүгдийг нь тоочих болох нь.

Мань хүн тааралдаад хэлж байнаа:

-Хүүе, чи сонссон уу?

-Юу сонссон уу гэж?

-Танай ангийн Баярхүү алуулчихсан!...

-Юу гэнэ ээ?

-Тийм ээ. Баярхүү алуулчихсан!

Эхлээд би чихэндээ итгэсэнгүй. Хүн ийм жоохноороо, ийм хүүхдээрээ үхчихнэ гэж ёстой санаанд буухгүй байлаа. Тэгээд ч Баярхүү бид хоёр сайн найзууд байсан юм. Лав л нэгдүгээр ангиасаа дөрөв төгстлөө үй зайгүй найзууд байсан. Тэднийх Цагаан даваанд гэрт амьдарна. Аав нь хот хоорондын тээврийн жолооч. Машиных нь кабин дээр өчнөөн олон улаан таван хошуу зураастай байдаг сан. Хорь гучин том улаан таван хошуутай. Тэднийхээр хааяа очихоороо аавынх нь машины хаалган дээрх тэр таван хошуунуудыг бахархан харж, тоолж зогсдог байлаа. Нэг таван хошуу нь арван мянган километр явсныг илтгэнэ. Тэгэхээр хэчнээн ч их явсан юм бэ дээ.

Манай зэргэлдээ байранд Саятан жолооч Самбуу гуайнх байх. Хааяа байрны гадаах талбайд машинаа тавьсан байхыг нь харахад гоё байдаг сан. Нэг сая киломерт явсан гэсэн үг л дээ. Манай дэлхий бүслүүлээрээ 40 мянган км. Тэгвэл Самбуу гуай дэлхийг хэдэн удаа тойрсон байх вэ? гээд л хүүхдүүд бахархан ярилцаж байсан байж билээ.

Ингээд ангийн найз маань байхгүй болжээ. Тавдугаар ангид орсноосоо хойш бид хоёр нийлэх нь багасч, мань хүн дошныхоо томчуултай нийлдэг болж, ер нь л өөр явдлаар явах болсон юм.

Маргааш нь би эмээдээ хэлж хот орж гэртээ ирээд хотод байсан ангийнхантайгаа утсаар ярьж сургууль дээрээ уулзацгаалаа. Ангийн багш ч ирсэн. Ихэнх хүүхдүүд зуныхаа амралтаар хөдөө явчихдаг байсан тул ангийнхны тэн хагас нь ирсэнгүй.

Ингээд гэрт нь очицгоолоо. Баярхүү маань айлын ганц хүүхэд байсан юм. Аав ээж нь биднийг хараад ёстой үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү байх шиг санагдаж байлаа.

Ажил явдал нь болдгоороо болж, хөдөөлүүлэв. Манай ангийнхан ч оролцлоо. Ангийнхан маань ярьцгааж байна. Мань хүн найз охинтой болжээ. Тэгээд найз охиныхоо төрсөн өдрөөр нь цэцэг бэлэглэх гэж Сэлбэ голын баруун талд байх ногооны хашаанаас цэцэг авахаар шийджээ. Сэлбийн гүүрний баруун хойд талд, одоогийн Орчлон сургууль, MCS-ийн хаус хорооллын тэр газарт бидний нэрлэдгээр ногооны хашаа, албаны нэрээр бол Залуу байгальчдын станц байдаг байсан юм. Томоо газартай, олон янзын мод, бут, цэцэг, ногоо тарьж ургуулдаг байлаа. Намар болохоор хүүхдүүд хашаанд нь сэм орж үрэл, давжаа алим, бас өөр жимс ч түүж иддэг сэн.

Тэнд бас шилэн хүлэмжтэй, тэр дотор нь олон төрлийн гоё гоё цэцэг тарьдаг байв. Тэр цэцгүүд Цеденбала-Филатова гуайн мэдлийнх гэж сүүлд л сонссон. Тийм ээ, хүмүүс Ажаа мама гэдэг байсан даа. Тэр үед Монголд одоогийнх шиг цэцэг хэрэглэх соёл бараг байсангүй. Тэр тусмаа хүмүүс бие биендээ цэцэг бэлэглэх соёл түгээмэл байгаагүй юм. Тийм учраас цэцэг олдох нь ёстой өдрийн од, эрээд олдохгүй эрдэнэ байлаа.

Баярхүү маань тэр цэцэгнүүдийг тусгай зориулалтынх, шуудхан хэлэхэд Цеденбала-Филатова гуайнх гэж яахан мэдэх билээ. Найз охиндоо цэцэг бэлэглэх гээд л тэр шөнө тийшээ оржээ. Гай болоход ногооны хашааны манаач мэдээд нэг хашгирч, мань хүн ч баригдана гэхээсээ айгаад ум хумгүй зугтжээ. Араас нь манаач өвгөний буу тасхийж...

Ай, алдрай насны хайр дурлал аа гэж. Ухаан сууж амжаагүй гэнэн бага насны, хиргүй ариухан хайр аа гэж.

Хөдөөлүүлэх үеэр ээж нь хачин болж, шарилыг нь тэврэн энэлэн хайлж байснаа өндийн ирж:

-Хүүг минь өг! Хүүг минь өг! Орос авгай, хүүг минь өг! хэмээн орь дуу тавин хашгирч байж билээ. Хүүгийнх нь цээжин дээрээ зөрүүлж тавьсан гарт нь цусан улаан өнгөтэй сарнай цэцэгс атгаастай байлаа... 

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.                                                     

                                                          Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 цаг 37 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 цаг 47 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube