ОХУ-ын урлагийн нэгэн үеийн түүх болсон алдарт дуучин Алла Пугачева өөрийн төрөлх эх орноо орхин явсан тухай Оросын хэвлэлүүд бичиж буй. Дуучны гэр бүл хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украйн руу халдсаны дараа Израильд очиж амьдрах болсон юм. Ийн хагас жил гаруй амьдраад эх орондоо ирээд байсан ч түүний нөхөр Максим Галкин өөрийн сошиал хуудсанд үзэл бодлоо илэрхийлсний төлөө “гадны агент” гэх бүртгэлд орсон. Алла Пугачева үүний хариуд ОХУ-ын Хууль зүйн яаманд хандан өөрийг нь мөн гадны агентаар бүртгээрэй гэх утга бүхий мэдээлэл бичсэн байдаг. Оросын хэвлэлүүдийн бичиж байгаагаар Пугачева энэ оны тавдугаар сард Израилийн иргэншил авсан учраас энэ удаад гадаадын иргэний хувиар ОХУ-д ирээд буцсан гэнэ.
Тиймээс одоо Пугачевагийн ОХУ-д байгаа үл хөдлөх хөрөнгүүд тэр тусмаа Москвагийн ойролцоох Грязь тосгонд орших шилтгээнийг яах вэ гэдгийг олон нийт сонирхож эхэлсэн байна. 2300 ам.метр талбайтай, нэг га газартай, гэр бүлийн театр, усан бассейн гээд зочны өрөөнөөс гадна 20 мастер өрөөтэй шилтгээнийг одоогийн нөхцөлд зарахад тун хэцүү хэмээн үл хөдлөхийн шинжээчид үзжээ. Дуучны гэр бүр энэхүү шилтгээндээ маш их хөрөнгө оруулалт хийдэг байсан учраас багаар үнэлэхгүй нь тодорхой. Магадгүй түүний шүтэн бишрэгчдэд зориулан дуудлага худалдаа зохион байгуулбал худалдаж авах нэгэн олдож болзошгүй хэмээн шинжээчид үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Бага байхад эмээ буцах хүн эртхэн хариг гэдэгсэн, бэр болж хүүхэд төрүүлснээрээ гул барьж эр хүний бүх юмыг хамж аваад буцдаг эмэгтэйчүүдийн тухай ингэж хэлдэг байсан, тэрэг шиг л юм, орос оронд өндийгөөд хураагаад одоо,,,