Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-03 нд нийтлэгдсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т итгэл найдвараа 100 хувь өгсөн Уурхайчдын амьдрал гудамжинд гарах гэж байна

10/ 3/ 2022    7 цаг 02 минут

 

Уурхайчид өөрсдийн амьдарч байгаа байраа томруулахаар газар, байр, машин гээд бүх хөрөнгөө зарж, байгаа мөнгөө шинээр баригдах “Уурхайчин-2" орон сууцны хороололд захиалга өгчихөөд бүхэл бүтэн улсыг тэжээж байгаа ганц том үйлдвэр буюу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т итгэж 2-3 жил дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гудамжинд гарах дээрээ тулж айлын хашаа, гэрийг түрээслэн айлын хатавчинд амьдарч байна. Уурхайчид Эрдэнэт үйлдвэрт итгэсэндээ өдийг хүртэл нэг ч Хууль шүүхийн байгууллагаар явалгүй байрны асуудал нь хэрхэн шийдэгдэж, орон сууц нь баригдаж шинэ байрандаа хэзээ орох бол гэж нүдээ ширгэтэл эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон ч хүлээсээр бас дахин хүлээсээр.

Харин тэд захиалсан орон сууцандаа ороогүй мөртлөө тухайн байрны зээлийг төлж өрнөөс өрний хооронд зээлнээс зээлний хооронд 3,4 жил 2-3 банкны зээлийг өөрсдийн идэж уух, өмсөх зүйлээ танаж зөвхөн зээл төлж амьдарч байна.

   Хэрвээ Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ баталгаагүй, эрсдэлтэй үйлдвэр байсан бол хэзээ ч уурхайчид ингэж бүх хөрөнгөө тавьж туухгүй мөн хохирогч болохгүй байсан биз ээ. Бүх хөрөнгөө алдчихсан, дээрээс нь сэтгэл санааны асар их гүн хямралтай, хохиролтой байгаа уурхайчид юмаа олж авахын тулд хэрүүл тэмцэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулах нь тэдний наад захын асуудал…

  Гэтэл уг асуудлаас болж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ зарим залуу уурхайчидаа ажлаас хална гэх зэргээр дарамтлах болж. Тэгвэл одоо уурхайчдын итгэл найдвар тасарч эхэлжээ. Уурхайчид Хууль, Шүүхийн байгууллага, АТГ, Хүний эрхийн комисс, цаашлаад Төрийн гурван өндөрлөгт хандахаар зэхэж байна.

   “Уурхайчин-2" орон сууцны захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, гүйцэтгэгч “Өргөө хаан констракш" ХХК-аас өдий хүртэл бүтэн 3 жилийн хугацаанд чухам яагаад хариуцлага нэхэхгүй нүдэн балай, чихэн дүлий байна вэ? Эх сурвалжийн мэдээлснээр “Өргөө хаан констракшн" ХХК ямар ч хөрөнгөгүй мөртлөө тендэрт шалгарсан гэх. Тодруулбал, Тендэрт орохдоо БНХАУ-ын нэгэн компаниар хөрөнгөө гаргуулж тендэрт шалгарчихаад нөгөө компанитайгаа хамтарч ажиллахаа больсон гэх мэдээлэл байгаа. Тэгвэл чухам яагаад Өргөө хаан компани хөрөнгөгүй мөртлөө тендэрт хүч үзэж шалгарав. Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ чухам яагаад тухайн компаниар уурхайчдын байрыг бариулахаар болов? Тендэрт өрсөлдөж буй компаниудад ямар ч шалгуур үзүүлэлт, шалгалт хийдэггүй  хэрэг үү? гэх мэтчилэн асуудлууд олны анхаарлыг татаж байна.

Үргэлжлэл бий…

 
 
2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



150.129.140.64Уурхайчин иргэн.   • 2022, 10 сарын 4. 15 цаг 44 минут

Уурхайчид гэж худлаа зүйл бүү бич уурхайчид орон сууцтай нь орон сууцандаа амьдарцгааж тайван ажлаа хийэ байгаа шүү.Тэр нэг шинэ уурхайчин нэртэй орон сууцны барилга руу захиалга өгсөн гадны болон үйлдвэрийн цөөн хүмүүсийн асуудал барилгын ажил нь удааширсанаас асуудал байгаа байх.Өөр сүртэй аймаар болсон юм юу ч байхгүй.Улаанбаатарт ч нэг иймэрхүү хулхи барилгын компаниуд асуудал гаргаад л байдаг түүнтэй л адил зүйл байгаа юм.Үйлдвэр хэвийн сайхан ажиллаж байгаа.хүмүүс тайван байна.Тэр мөнгийг гаргахгүй байгаа банкинд л асуудал байгаа болов уу

64.119.27.96Зочин   • 2022, 10 сарын 3. 8 цаг 24 минут

Өгөр өвгөн Бадамсүрэнгийн балаг



ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа2 цаг 26 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо5 цаг 1 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо5 цаг 51 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа6 цаг 14 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube