Өнгөрсөн долоо хоногоос АИ92 шатахуун хомсдлоо гэх асуудал үүсээд буй. Засгийн газрын зүгээс шатахууны хувьд өнөөдрийн байдлаар хомсдолд орох нөхцөл байдал үүсээгүй. Хуульд заасан нөөцтэй байгаа бөгөөд ОХУ-ын талаас хэлцэл ёсоор шатахуунаа нийлүүлж байгаа хэмээн мэдээллээ.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр шатахууны хувьд нөөцийн асуудал байхгүй, түгээж байгаа компаниудад санхүүгийн асуудал үүссэн аж. Өөрөөр хэлбэл, Магнай трейд компанийн дотоод санхүүгийн асуудлаас болоод АИ 92-ийн түгээлт нь багассан гэнэ. Тус компанийн хувьд АИ92-ын 30 хувийг зах зээлд нийлүүлдэг.
Одоогоор дизелийн түлш литр тутамдаа 350 төгрөгөөр буурчээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Магнай трёйдийн тодорхой хувийг ХХБанк эзэмшдэг болов уу.Шатахуун олгосон тасалбарынх нь ард ХХБанк гэсэн байдаг юм билээ.