Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-04 нд нийтлэгдсэн байна.

Чингис хааны хөргийг архины шошгоноос “буулгах” уу, Ерөнхийлөгч өө?!

10/ 4/ 2022    7 цаг 07 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зуны наадмаар Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай зарлиг гаргасан. Тэрбээр зарлиг дуулгахдаа “...Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс энэхүү түүхэн зарлигийг буулгалаа” хэмээж байв. Түүнээс хойш айлууд, байгууллагууд Чингис хааны эш хөргийг хоймортоо давалгаалан залж байна. 

Мөн өчигдөр УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нэгдсэн хуралдааны танхимын хойморт Чингис хааны эш хөргийг заллаа.

Ер нь бол Чингис хааны хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлигийг ард түмэн тун тааламжтай, хүндэтгэж хүлээж авсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигаар залсан Чингис хааны хөрөг архины шошго дээр заларсаар байна. Үүнд олон нийт таатай ханддаггүй. Гэхдээ “Чингис” хэмээх архинуудыг хэрэглэсээр байдаг. 

Уг нь 2012 онд ШӨХТГ-ын дарга О.Магнай Чингис, Соёмбо нэртэй архи үйлдвэрлэхийг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж, түүнийг нь нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьж байлаа.  2016 онд түүх судлаач, эрдэмтдийн төлөөллүүд Чингис хааны нэрээр архи, тамхи, согтууруулах бодис оноон нэрлэхгүй байх зарлиг гаргуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байв. Тухайн үед “Төрт ёс, Хаадын сан”-ийн тэргүүн, зохиолч, судлаач Д.Гүн-Үйлс “...Чингис хаан маань Монголын ард түмэнд “...Архийг бага хүрт, болж өгвөл огт бүү амс” хэмээн зарлиг үлдээсэн. Гэтэл бид өнөөдөр үзэл санаагаар нь зориуд тохуурхаж байгаа юм шиг үйлдлүүд гаргасаар байна. Үүний нэг бол Чингис хааны нэртэй архи ууж,  уусан архиныхаа шилийг хог дээр чулуудаж, хүний хөлийн гишгүүр болгож байна. Энэ бол  маш буруу үйлдэл төдийгүй Их хаан, төрт ёсоо үл хүндэтгэсэн, түүх соёлоо умартсан үйлдэл. Зөвхөн түүх соёлоор зогсохгүй “Чингис” нэртэй архинаас болж хичнээн амьдрал сүйрсэнийг хэн ч таашгүй. Тиймээс бид энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж байгаа юм. Чингис хааны нэрээр архи, тамхийг нэрлүүлэхгүй байх, нэрлүүлж болохгүй талаар бид бүхий л арга хэмжээг авахуулахын төлөө ажиллана” гэж байв. 2017 онд “Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр, сурагчид, оюутан залуучуудаас архины компаниудын эздэд “... Та бүхэн өөрсдийн хувь эзэмшдэг тус тусын компаниудад нөлөөлөх замаар “Чингис” брэндийн архины үйлдвэрлэлийг зогсооно уу” гэсэн шаардлагыг хүргүүлж байв. 2021 оны хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “...Төрийн бэлгэ тэмдэг, төртэй холбоотой зүйлээр архийг нэрлэдэг, үйлдвэрлэдгийг таслан зогсоох хэрэгтэй байна. Өнөөдөр "Чингис" хааны нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэж байна. Төрийнхөө далбаа дээр байдаг “Соёмбо” гэдэг архи байна. Энэ бүхэнд зохицуулалт хэрэгтэй" гэж байлаа. Эдгээрээс гадна ийм санаачлага олон гарч байв. Гэвч архины компаниудыг яаж ч чадалгүй байсаар өнөөг хүрсэн юм.

 Харин Ерөнхийлөгчийн энэ зарлиг Чингис хааны хөргийг архины шошгоноос “буулгах” боломжийг бий болгов.  Боломж ч гэж дээ, Ерөнхийлөгчийн зарлигаар залсан Чингис хааны хөрөгтэй архины шил хог дээр хэвтээд байх нь агуулгын хувьд томоохон зөрчил үүсгэж байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгч зарлигаа хэрэгжүүлэхийн тулд хааны хөргийг архины шошго дээр “залах”-гүй байх дээр анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Хэрвээ тэрбээр анхаарвал энэ төвөггүй шийдэгдэнэ.

Тэгээд ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хавар гуравдугаар сард болсон “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган дээр “...Монголчуудын бидний зовлонгийн нэг шалтгаан нь архидалт юм. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Харин архи биднийг ууж байна. Эх орны минь хөгжилд чөдөр болж байна” гэсэн. Улмаар архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Зарлигтаа архины хатуулгийн хэмжээг жил бүр хоёр градусаар бууруулах талаар зааж байв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа5 цаг 13 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо7 цаг 49 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо8 цаг 39 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа9 цаг 2 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube