Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-04 нд нийтлэгдсэн байна.

Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол Улс гарах боломж

10/ 4/ 2022    7 цаг 32 минут

Монгол Улс ойрын 10-20 жил, түүнээс цааш ч уул уурхайн салбараа түшин урагшлах нь өнөөгийн нөхцөл байдлаас тов тодорхой. Энэ салбарын 100 жилийн ойг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Оюутолгой” компанитай хамтран анх удаа зохион байгуулж, салбарын бүхий л асуудлыг цогцоор нь хэлэлцсэн Mining Week арга хэжээний үеэр урьд өмнө энэ салбарын хурлуудаар олон нийтийн өмнө хэлэлцэж байгаагүй уран хэмээх байгалийн баялгийг анхаарлын төвд авчирсан нь яах аргагүй онцлох сэдэв байв. Монгол Улсын Засгийн газар энэхүү ашигт малтмалаа уул уурхайн хөгжлийн нэг тулгуур болгож байгааг Mining Week илтгэсэн юм.

 Дэлхийн 200 гаруй улсаас ураны нөөцтэй ердөө 16 орон байдгийн нэг Монгол буюу манай улсад эрчим хүчний зах зээлд жижиг ч хамаагүй гол тоглогчдын нэг болох өгөгдөл байгаа гэсэн үг. Дэлхийн нийт ураны нөөцийн 2% нь Монголд оршдог. Энэ нь цөмийн эрчим хүчний станцуудыг бүтэн жил тасралтгүй хангахуйц хэмжээ хэмээн жишдэг юм билээ. Тэр дундаа Монгол, Францын Засгийн газар хамтран байгуулсан “Бадрах Энержи” компанийн төсөл хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо нь нөөцийн хэмжээгээрээ дэлхийд сүүлийн 10 жилд нээн илрүүлсэн хамгийн том ураны ордод тооцогдож байна. Тус төслийн талаар Mining Week арга хэмжээний хоёр дахь өдрийн “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард танилцуулсан.

 Зөөвч-Овоо ордын ураны нөөц нь 93,291 тонн. Тус ордын нөөцийг 2013 болон 2020 онд тус тус  бүртгүүлж, 10 орчим жил бэлтгэл ажлыг хангасны үр дүнд “Бадрах Энержи” компани өнгөрсөн оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм. Нэг жил гаруйн хугацаанд үргэлжлэх энэ туршилтын үр дүнд төслийн шинэ ТЭЗҮ илүү нарийвчилж гарах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, ураны түүхий эд болох шар нунтгийг ямар хэмжээтэйг хэдий хугацаанд ямар өртөг зардлаар олборлож, улсад хэдэн төгрөгийн татвар хураамж төлж, хөрөнгө оруулах зэрэг бүх тооцооллыг урьдчилан хийх нөхцөл бүрдэх аж.

 Өмнөх ТЭЗҮ-дээ түшиглэн хийсэн урьдчилсан тооцоогоор үйлдвэрлэлийг албан ёсоор эхлүүлсэн өдрөөс хойш 30 жилийн хугацаанд олборлолт явуулах юм байна.

Үндсэн олборлолт эхэлснээс төслийн үргэлжлэх нийт хугацаанд 1 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийх ба  төслийн нийт хугацаанд мөн нэг тэрбум ам.долларын татвар хураамж төлөх тооцоотой байна. Үүний цаана орон нутаг, улсын хэмжээнд бизнес, ханган нийлүүлэлтийн боломжууд гарахын зэрэгцээ хамгийн чухал нь ур чадвар бүхий хүний нөөц бий болгох юм. Одоогийн байдлаар тус компанид ажиллаж буй нийт ажилтны 97 хувь нь монгол ажилчид тэдний 30% нь нутгийн иргэд аж. Худалдан авалтынхаа 97 хувийг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хийж байгаагийн зэрэгцээ орлого багатай өрхийг дэмжих, малын эрүүл мэнд болон малжуулах төсөл хэрэгжүүлэх зэргээр нутгийн иргэдийг амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж иржээ. Тухайлбал, орлого багатай өрхийг дэмжих төслийг 2016-2019, 2019-2021 болон 2022 онд буюу гурван удаа хэрэгжүүлэхдээ 200 мянган евро зарцуулж, 300 өрхийг хамруулсан байна. Малжуулах төслийн хүрээнд л гэхэд 120 өрх тус бүр 50 толгой малтай болсон бол 2014-2016 онд 392,550 толгой малыг паразитын эсрэг эмчилгээнд хамруулсан зэргийг танилцуулсан.

 Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 255 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулахдаа “Бадрах Энержи” компани татвар хураамжид нийт 25 тэрбум төгрөг төлжээ. Үүнээс зөвхөн 2017-2021 онд л гэхэд 16.5 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Илтгэгчдийн сайн туршлагаас харахад “Бадрах Энержи” компани орон нутаг дахь оролцогч талуудтай сайн харилцаатай байж, төслөөс ирэх нийгэм, эдийн засгийн үр ашгийг шударга хуваалцах удирдлагын механизмыг эртнээс бий болгон, нутгийн ард иргэдээс санал болгосон нийгмийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай санагдсаныг нуух юун.

Хэрэв ТЭЗҮ шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар 900 гаруй ажлын байр бий болох тооцоо байна. Монгол Улсад Оюутолгойгоос гадна гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий хоёр дахь мега төсөл болох Зөөвч-Овоогийн хамгийн том ач холбогдол нь эрчим хүчний бие даасан байдлаа хадгалах, энэ салбарт олон улсад гарах юм.

 Гэвч энэ том амбийцад хүлээс болж мэдэх гол асуудал нь нутгийн иргэдийн эсэргүүцэл. Монгол орон даяар уул уурхайн салбарт тулгамдаад байгаа орон нутаг, иргэдийн уул уурхайн талаарх ойлголт. Тэднийг бодит, үнэн зөв мэдээллээр хангаж эргэлзээг тайлах нь энэ салбарт ажиллаж байгаа бүхий л компани, төслийн толгойн өвчин болоод байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хариуцлагагүй уул уурхайн замнал энэ муу жишгийг бий болгосныг “Mining Week”-т оролцогчид хаа хаанаа хүлээж зөвшөөрч байв.

Тухайлбал, сүүлийн хоёр жилд л гэхэд байгаль орчны зөрчил хэмээн үзсэн олон нийтийн санаачилгаар нөхөн сэргээлт хийгээгүй 48 талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Энхболд хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн эсэргүүцэл их байвал цуцлах, хаах амархан болсныг энэ тоо харуулж байна. Мөн энэ үеэр танилцуулсан зарим онцлох тоог харвал 2022 оны есдүгээр сарын 1-ний байдлаар ашигт малтмалын 2,564 тусгай зөвшөөрлийг 6 сая га газарт олгожээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3.9%-тай тэнцэж байгаа юм. 2005 онтой харьцуулахад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2.5 дахин, нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 11.5 дахин буурчээ. Улмаар 2018 оноос хайгуулын зөвшөөрөл эрс буурч, дээд тал нь наймыг л олгож байсан бол эсрэгээрээ олгосон байсан хайгуулын талбайгаа буцааж авсан тохиолдол олож байжээ. Энэ хэрээр уул уурхайн салбарын хөгжих боломж хумигдсан гэсэн үг.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл байдал /2005-2022/ Эх сурвалж: АМГТГ

Ялангуяа, ураны салбарт нэг ч хайгуулын зөвшөөрөл олгоогүй буюу шинээр төсөл хэрэгжих боломжгүй байгаа юм. Үүний цаана геологичид мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгааг Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч асан Ч.Энх-Амгалан хэлж байв.

Хайгуул хийхгүй байна гэдэг бид ямар нөөц боломж байгаагаа тооцох боломжгүй гэсэн үг. Монгол Улсын экспортын 90 гаруй хувь, улсын төсвийн 30 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа энэ тохиолдолд дараагийн нөөц баялгаа тодорхойлж, улам хөгжүүлэхгүй бол эдийн засгийн боломж энэ улсад ирэхгүй нь тодорхой байна. 

Иймд цааш алхахын тулд нийгмийн лицензийг авах буюу орон нутгийн иргэд, малчдад уул уурхайн талаар үнэн зөв, бодит мэдээллийг байнга өгч, хамтран ажиллах нь хамгийн үр дүнтэй арга хэмээн Mining Week-ийн оролцогч талууд онцолсон юм. Үгүй бол иргэд нь харанхуй эсэргүүцсээр Монгол Улсад хөгжих биш, малаа маллаад л амьдрах сонголт л үлдэхээр байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.9 цаг 13 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.9 цаг 23 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube