Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-05 нд нийтлэгдсэн байна.

Кино урлагийн хэвшмэл ойлголтын талаарх олон улсын эмэгтэйчүүдийн байр суурь

10/ 5/ 2022    7 цаг 21 минут

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн менторшип хөтөлбөрт “Зууны мэдээ” сонин шалгарснаараа Их Британийн “BBC” агентлагийн Тэгш байдлын 50:50 төслийн албан ёсны түнш болох боломж бүрдсэн билээ. Энэ хүрээнд тус төслийн түншүүдэд зориулсан “Их Британийн дэлгэцээр дүрслэн үзүүлж байгаа жендэрийн тэгш байдлын санаачилгууд” /British Screen Forum's International Business Seminar on Gender Inclusion Initiatives/ олон улсын цахим хурал есдүгээр сарын 28-ны лхагва гарагт болсон юм. Энэ хурлын үеэр хэлэлцсэн жендэрийн тэгш байдлын талаарх онцлох санаачлагууд болоод бусад судалгаануудыг тоймлон хүргэж байна.

 

ОХИДЫН МАНЛАЙЛЛЫН ТАЛААРХ ДЭЛХИЙН АНХНЫ СУДАЛГААГ ХИЙЖЭЭ

 

Хэвлэл мэдээллийн жендэрийн тэгш байдлын “Geena Davis” хүрээлэнгээс “Plan International” төвтэй хамтран охидын манлайллын талаарх дэлхийн анхны судалгааг хийжээ. Ингэхдээ дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа 10 мянга гаруй охидын үзэл санаа, хандлагыг судалсан байна. Дэлхийн хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг атлаа хууль тогтоогчдын 23 хувь, удирдах албан тушаалтнуудын 11 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Үүнээс гадна дэлхийн топ 500 компанийн гүйцэтгэх захирлуудын долоо хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг тус төв судалгаандаа дурджээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэй удирдагчдыг нийтлэл, нэвтрүүлэгтээ онцлох нь охид амжилт руу тэмүүлэх, манлайлагч болох хүслийг төрүүлэх чухал үндэс болохын сацуу шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх болохыг тэд онцолжээ. Мөн дэлхийн 20 орны хамгийн шилдэг 56  кино эмэгтэйчүүдийн манлайллыг хэрхэн дүрсэлсэн талаарх судалгааг хийсэн нь ч анхдагч гэдгээрээ онцлог байлаа. Тус судалгаагаар кино найруулагчид эмэгтэй хүнийг гол дүрээ болгох нь цөөн гэсэн дүн гарчээ. Эмэгтэй дүрийг онцлохдоо ажил, ур чадвар бус тэдний өмссөн хувцас, биеийн галбир зэргийг илүүтэй тодотгодог нь залуусын хэвшмэл ойлголтыг илүүтэй дэвэргэж байгааг судалгаанд дурджээ. Ийн тус судалгаанд оролцсон зарим эмэгтэйчүүд юу ярьсныг хүргэе.

 

“ОХИД БУС ХӨВГҮҮД  Л ЭЦСИЙН ЗОРИЛГОДОО ХҮРЧ БАЙГАА ТУХАЙ ИХЭНХ КИНО ӨГҮҮЛДЭГ”

 

Вьетнамын кино найруулагч Аш Майфайр /34 настай/

-Удирдагч гэхээр эрэгтэйчүүдийн л тухай боддог. Учир нь хүмүүс эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдээс илүү хүчирхэг гэж бодох нь түгээмэл. Санхүүгийн боломж, бүтээлч байдал зэргээс шалтгаалан эмэгтэйчүүд аль ч салбарт хөл тавихад амаргүй байдаг. Үүнээс шалтгаалан ихэнх салбарыг эрэгтэйчүүд удирддаг цаг үед бид амьдарч байна.

Канадын кино зохиолч Элле Майжа /34 настай/

-Би ихэнхдээ эрэгтэйчүүдтэй хамтран ажилладаг. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлага ажиглагддаг. Үүнээс гадна ихэнх салбар туршлага, ур чадвараас шалтгаалан эрэгтэйчүүдэд итгэл хүлээлгэдэг санагддаг. Кино урлагийн салбарт анх ажиллаж эхэлснээс хойш энэ байдал бага зэрэг сайжирсан нь энэ салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн нөлөөлөл, хүчин чармайлттай холбоотой.

Перугийн кино найруулагч Мелина Лейн /42 настай/

-Эмэгтэйчүүд амжилттай ажиллаж байгааг харуулах нь бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгч, тэднийг бүх хүчээ дайчлан ажиллах, манлайлал руу тэмүүлэхэд маш чухал үр нөлөөтэй. Каннын олон улсын кино наадамд кино нь шалгарсан анхны Перу эмэгтэй найруулагч болсноос минь урам зориг авсан тухайгаа олон хүн надад хэлсэн. Зарим залуу охид, бүсгүйчүүдээс “Эмэгтэй хүн хэрхэн манлайлж болдогийг та батлан харууллаа” гэсэн зурвас их ирдэг.

Энэтхэгийн кино продюсер Гунеет Монга /35 настай/

-Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар өмнө нь огт бодож байгаагүй. Гэтэл намайг залуу гэдгээр минь ялгаварлан гадуурхаж эхэлсэн. Кино урлагийн салбарыг эрэгтэйчүүд удирдаж, эмэгтэйчүүд захирагддаг байсныг #MeToo хөдөлгөөний ачаар сүүлийн хоёр жилийн хугацаанд сайн ойлгосон. Тиймээс би эмэгтэй найруулагчтай хамтран ажиллаж илүү олон кино бүтээх ёстойгоо ухаарсан.

Уганда эмэгтэй /19 настай/

-Үзсэн бараг бүх кино эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тусламж авч байгааг дүрслэн харуулдаг. Мөн охид мөрөөдөлдөө хүрэхгүй байхад хөвгүүд эцсийн зорилгодоо хүрч байгаа тухай ихэнх кино өгүүлдэг. Эмэгтэйчүүдийг олон зүйлийг эрэгтэйчүүдээс ч илүү сайн, зоригтойгоор хийж чадна гэдгийг илэрхийлсэн уран бүтээл олныг харна гэдэгтээ итгэлтэй байна. Эмэгтэйчүүдийн гадаад төрх,бие галбирт анхаардаг, түүнийг нь тодотгодог хэвшмэл ойлголтоос салахыг үнэхээр их хүсч байна.

Энэтхэг, Япон, Өмнөд Судан, Сенегал, Доминиканы бүгд найрамдах улс гэсэн таван орны 108 сурталчилгаанд дүн шинжилгээ хийхэд эмэгтэйчүүдийг бүтээгдэхүүн худалдаалж байгаагаар эсвэл гэртээ байгаагаар, эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдээс илүү ухаалаг, удирдагч гэдгээр нь илүүтэй дүрсэлжээ. Энэ талаар Япон эмэгтэйчүүдийн төлөөлөл “Ихэнх сурталчилгаагаа эмэгтэйчүүдийг сайн эхнэр, ээж гэдгээр нь илүүтэй дөвийлөн харуулдаг” гэж ярьсан байна.

Дээрх судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино бидний амьдралд тэр дундаа жендэрийн хэвшмэл ойлголтод хэрхэн хүчтэй нөлөөлдгийг харуулжээ. Тухайлбал, хүүхэд, өсвөр үе, залуучууд телевизүүд ямар дүрийг онцолж байгааг, зар сурталчилгаа хүнийг ямар байдлаар дүрсэлж байгаагаас урам зориг авдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихийн тулд нийгэм, гэр бүлийн хүрээн дэх хэвшмэл ойлголтыг өөрчилж, охид ч дэлхийг өөрчлөх хүч чадалтай гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино урлагийн салбарынхан нийтлэл, уран бүтээлдээ тусгах нь чухал нөлөөтэйг олон улсын хурлын илтгэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ3 цаг 56 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа7 цаг 1 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна7 цаг 26 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II8 цаг 24 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...8 цаг 30 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо8 цаг 32 минутын өмнөӨнөөдөр морь өдөр9 цаг 6 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв9 цаг 8 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube