Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-06 нд нийтлэгдсэн байна.

Ч.Ундрам: Гадаад валютын албан нөөц цэвэр дүнгээрээ 400 сая ам.доллар байна VS Б.Лхагвасүрэн: Нийлбэр дүнгээр 2 тэрбум 796 сая ам.доллар байгаа

10/ 6/ 2022    14 цаг 40 минут

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам Монголбанкны ерөнхийлөгчид хандан " гадаад валютын албан нөөц цэвэр дүнгээр 400 сая ам.доллар байна. Монгол Улсын Засгийн газрын бондын үнэ олон улсын зах зээл дээр огцом унаж, өгөөж нь 35 хувьд хүрлээ. Таны ярьсантай олон улсын зах зээлийн мэдээ зөрөөд байна" гэх зэрэг асуулт тавьсан юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "валютын нөөц импортын 4 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа. Монгол улс валютын орж гарах урсгалд капитал контрол тавьж байна гэх утгатай мэдээ гарснаас Засгийн газрын бондын үнэ унасан" гэх утгатай хариулт хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Өнгөрсөн баасан гарагаас Монгол Улсын Засгийн газрын бондын үнэ огцом унасан. Өгөөж нь 35 хувьд хүрсэн гэдэг мэдээ яваад эхэллээ. Энэ чинь дефольт буюу дампуурлын ирмэгт байна гэсэн үг.

Олон улсын түвшинд яагаад ийм гэнэтийн шок үүсэв ээ.

Таны ярьж байгаатай олон улсын зах зээлийн мэдээ зөрөөд байна. 

Гадаад валютын албан нөөц цэвэр дүнгээрээ 400 сая ам.доллар байна.

 

 

 

Энэ жил болоод дараа жил нэг тэрбум ам.долларын өр төлнө. Энэ өрийг хүү багатай дахин санхүүжүүлж чадах уу.

Хоёрт, төлбөрийн тэнцлийн алдагдалд хүнсний импортын 600 сая ам.доллар нөлөөлж байна. Өнөөдөр Сэлэнгэ орчмын бүс нутгийнхан үндэсний үйлдвэрлэл явуулья гэхээр банкууд зээл гаргахгүй байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

Өнгөрсөн жил мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр би бас асууж байсан. Ипотекийн зээлийн хүү, барилгын үнийн талаар, Монголын орон сууцны үнийн өсөлтийн талаар танаас асууж байсан. Та хариулахдаа, орон сууцны үнэ хэвийн хэмжээнд буюу төвбанк хянаад явна гэсэн. Тэнхлэг зуучийн судалгаагаар энэ жил орон сууцны үнэ 19 хувиар өссөн.  Төлбөрийн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлэхэд барилгын үнэ ихээхэн нөлөөлж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын тохируулгууд чинь цагаа олсон, зөв байсан уу. Засгийн газар орон нутагт шилжин суурьшигчдад ипотекийн зээл 3 хувь болно гээд байдаг. Би ерөөсөө ойлгохгүй байна. Энэ хэзээнээс хэрэгжих юм бэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Блумбергт гарсан мэдээллээс харвал Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны муруй  гэнэт савласан байгаа. Блумбергийн сурвалжлагчийн мэдээнд “банкууд тодорхой хэмжээнд хязгаартай валют өгч байгаа нь капитал контролын хэлбэр мөн байх гэх утгатай зүйл ярьсан тухайн нэг арилжааны банкны эдийн засагчийн яриаг эх сурвалж болгосон байсан.

Үүнээс хамаарч Монгол даяар валютын орох гарах урсгалд капитал контрол тавьж байгаа юм байна гэсэн мэссэж олон улсад очсон байх гэж бидний хувьд төсөөлж байна.

Өгөөжийн муруйг ийм хэмжээнд өндөр тавина гэдэг Монгол Улсын бондыг эзэмшиж байгаа этгээд зах зээл дээр  би үүнийг 35 хувиар хямдруулж зарахад бэлэн байна гэсэн үг. Хэрвээ худалдаж авч байгаа талаасаа авна гэдэг санал ороод явбал таны  хөндөж байгаа дефольт буюу хэн ч авахгүй юм байна гэх асуудал гарахгүй. Тэр утгаараа худалдаж авах саналууд орж ирээд явбал эргээд хэвийн хэмжээнд очих байх. Монгол Улсын хэмжээнд капитал контрол гэдэг зүйл одоо хүртэл байдаггүй. Орж ирж байгаа болон гарч байгаа валютанд ийм хязгаар байхгүй учраас эргээд хэвийн байдалд орох байх гэж харж байна.

-Монгол Улсын валютын нөөц нийлбэр дүнгээр 2 тэрбум 796 сая ам.доллар гэж 9 дүгээр сарын 30-ны статистик гарсан. Энэ нь 4 сарын импортын хэрэгцээг хангах нөөц гэдэг утгаар нь харвал валютын нөөц тогтвортой хэмжээнд байна. Аюулын түвшинд хүртэл буураагүй.

9 сард сарын дүнгээрээ нэмэгдсэн. Хандлага ингээд эергээр явбал Ковидын өмнөх түвшинд очвол өр төлбөрийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдээд явах боломжтой гэж харж байна. Хүнсний импортыг орлуулах талаар хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд тодорхой зээл олгосон. Найман сард 449 аж ахуйн нэгжид 70 тэрбум төгрөгийн зээл олгоод явж байна. Мэдээж зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа. Нэмэгдүүлэх хүртээмжтэй байлгах талаар ХХААХҮЯ-тай Монголбанк хамтраад ажиллаж байна.

- Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн үнэ 17 хувиар, энэ онд 19 хувиар өссөн. Үнэ өсөхөд өртөг зардлын нөлөө бий.

Төвбанкны зүгээс ипотекийн зээлийг 2023 онд зогсоох гэж байгаа.

 

 

 

Ковидын хуулийн дагуу бид ипотекийн зээлийг олгоод явж байгаа. Эргэн төлөлтөөсөө санхүүжигдээд явж байгаа. Ипотекийн зээлийн хэмжээ бол өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд очсон. Тийм учраас ирэх оноос хуулийн дагуу Төвбанк олгохгүй. Засгийн газрын нэг агентлаг аж ахуйн нэгжээр дамжаад явах боломжтой гэж харж байгаа

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...3 цаг 56 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 цаг 11 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?4 цаг 24 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 цаг 27 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 цаг 27 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 цаг 28 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 цаг 30 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 цаг 35 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 цаг 37 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 цаг 40 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 цаг 43 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 цаг 47 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube