Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотод эхэлж байна. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.
Өнөөдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын барилдаан тэмцээн эхлэх бөгөөд Монголын дөрвөн тамирчин оролцоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар хүч үзнэ. Э.Сумъяабазарын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Египетийн бөх Сами Юссритэй оноолт таарч ялсан. Хоёрдугаар тойрогт Морокко улсын бөх Саддики Юнестэй барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай хоёр залуу мастер болох Ганбатын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү нар зодоглож байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.