Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-06 нд нийтлэгдсэн байна.

Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна

10/ 6/ 2022    17 цаг 08 минут

2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Төрийн аудитын байгууллагын дарга Д.Занданбат танилцууллаа.

Төрийн аудитын байгууллага нь төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар, тогтвортой хөгжлийн бодлого Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхэд аудит хийхээр төлөвлөн ажилласан байна.

Тус байгууллагын дарга Д.Занданбатын танилцуулснаар Төрийн аудитын байгууллага нь дараах дүгнэлтийг гаргасан байна.

-Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтүүд төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа ч өргөн барьсан төсөв урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого зорилттой уялдахгүй байх, төсвийн удирдлагыг зарчим алдагдах нөхцөл байдал эрсдэл хэвээр үргэлжилж байна.  Тухайлбал, 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитаар өгөгдсөн зарим  зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил дутагдал хэвээр байгаа бөгөөд хүлээгдэж буй үр дүнд хүрээгүй.

Энэ нь төсвийн сахилга шат шатандаа алдагдаж байгааг харуулж байна. Улс орны гадаад дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого төсвийн зарлага тэлэх, халамжийн бодлогын зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв санхүүгийн хямралт байдлыг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байна. Төсвийн төсөлд туссан зарим арга хэмжээний ангилах, эрэмбэлэх ажиллагааг дутуу хийснээс ирээдүйд бий болох үр дагавар нь зардлыг улам нэмэгдүүлсэн үр ашиг, үр дүнгүй болох эрсдэлтэй байна.

Тухайлбал,

 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2023 онд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хугацаанаас өмнө хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан байна. Цахилгаан автобусны хэрэглээ, цэнэглэлт, цэнэглэх байршил тодорхойлох, газар чөлөөлөх ажлыг бүрэн төлөвлөөгүй байгаа нь энэ ажлыг бүрэн хэрэгжихгүй байх эрсдэл байгааг харуулж байна.

 Мөн дизель автобус худалдаж авахдаа орчны шинжилгээний үнэлгээ хийлгээгүй, евро 5 стандартыг хангаж байгааг тодорхойлоогүй нь агаарын бохирдлыг бууруулах нэмэлт төхөөрөмж суурилуулах зэргээр зардал нэмэгдүүлэх болзошгүй.

 Мөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх дотоодын барилгын үйлдвэрлэлийн чадамж, хүчин чадалтай төлөвлөлтөө уялдуулаагүй, нэг дор хэт олон арга хэмжээг зэрэг эхлүүлж байгаа нь 2010-2019 он хэрэгжсэн нийт 993 тэрбум хөрөнгөний 183 төсөл арга хэмжээ 2023 онд үнийн өсөлтөд өртөж 100,4 тэрбум төгрөгний нэмэлт санхүүжилт олгох үр дагаварт хүргэсэн байна. Үнийн өсөлтийн тооцоолд нэг төрлийн материалын үнийн индексийг өөр өөрөөр илэрхийлсэн, зах зээлийн үнэтэй харьцуулахад харьцангүй өндөр байх, үнийн өсөлтийг тооцохдоо бодит ажлын өртөгт үндэслэлгүй төсөвт туссан материалаар тооцсон нь материалын чанар байдлыг доройтуулж, гүйцэтгэгчид илүү санхүүжилт олгох нөхцөл байдал үүссэн байна.

Мөн төсвийн төслийг Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг дүгнэхэд тодорхой стандартгүй учир хэцүү байгааг харгалзан үзэх шаардлагатай байна гэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ3 цаг 30 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа3 цаг 46 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо4 цагийн өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана4 цаг 4 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ4 цаг 25 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо4 цаг 27 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ5 цаг 29 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ6 цагийн өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ6 цаг 28 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов7 цаг 5 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна7 цаг 11 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав8 цаг 14 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв8 цаг 37 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа9 цаг 30 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна9 цаг 33 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ9 цаг 49 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал9 цаг 53 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна9 цаг 55 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube