Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон

10/ 7/ 2022    6 цаг 30 минут

Монгол улсын 2023 оны төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Ирэх оны төсөв намрын чуулганд өргөн баригдлаа. 2023 оны төсвийг засгийн газрын зүгээс илүү зардлуудаа танасан боломжийн төсвийн төсөл гэж яриад байна. Гэтэл зарим улс төрчид хэмнэлтийн бодлогоосоо гажиж байна гэж шүүмжилж байна. Та ирэх оны төсвийн төслийг хэр сайн болсон гэж үзэж байна вэ?

Ерөнхийдөө төсвийн хувьд дэвшлүүд бий. Сөрөг талууд ч олон ажиглагдав. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих арга хэмжээнүүдийг нэлээд суулгасан гэж үзэж байна. Хоёрдугаарт орлого нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлогын чиг баримжаатай үйлдлүүд байна лээ. Мөн тоон үзүүлэлтүүдийн хувьд бас ахиц дэвшил бий. Төсөв алдагдал нь бага зэрэг буурсан. 2,8 хувь.

Гэхдээ сөрөг зүйлс цөөнгүй байна. Өнөөдөр Монгол улс өөрөө эдийн засгийн хямралын нөхцөл байдалд байна. Иргэд маань амьжиргаа нь доройтож байна. Хадгаламжийн түвшин буурч байна. Иргэдийн бодит орлого буурч байгаа энэ үед төсвийг тэлэх шаардлага юу байсан бэ гэдэг нэгдүгээр асуудал байна.

МУ-ын төсвийн бүтэц нь ерөнхийдөө өрийн төлбөр, халамжийн зардал, тэтгэвэр тэтгэмжийн зардал, хөрөнгө оруулалтын зардал гэсэн нэг ийм л зүйлүүдрүү хуваарилагдаад байна ш дээ. Тэгэхээр бүтцийн хувьд анхаарах ёстой. Хоёрдугаарт орлого, зарлага яагаад 20-с дээш хувиар тэлээд байгаа вэ гэдэг төсвийг тэлэх нь өнөөдрийн нөхцөлд тохиромжтой зүйл биш гэж хувьдаа харж байна.

Учир нь төсвөө тэлснээр мөнгөний бодлогын орон зай хумигдана. Дээрээс нь бидний ярьж байгаа инфляци, валютын ханш дээр төсвийн зарцуулалттай холбоотой дарамт ирж болзошгүй. Мэдээж төр хамгийн том хэрэглэгч гэж ярьдаг. Төсөв бол монгол улсын хамгийн том мөнгөн зарцуулалт. Тэр утгаараа төсвөөр дамжиж сөрөг нөхцөл байдлыг илүү их өдөөж өгч болзошгүй. Тиймээс илүү их хумьсан, хаасан төсөв байх ёстой гэж үзэж байна.

-Ирэх оны төсөвт халамжийн хэмжээг нэлээдгүй нэмэгдүүлж оруулж ирсэн байна. Эндээс үзвэл засгийн газрын хэмнэлтийн горим алдагдаж, хавтгайрсан халамж улам нэмэгдэж байна гэж үзэж болох уу?

МУ-ын 2023 оны төсвийн баримт бичигт тэтгэвэр тэтгэмж, халамжийн зардлууд тодорхой хэмжээнд өссөн байна лээ. Нийтдээ 4 их наяд гаруй төгрөгийн зардал байна. Энэ нь өөрөө төсвийн зардлын 20 гаруй хувьтай тэнцэх хэмжээний зардал байгаа юм. Энэ тийм тохиромжтой тоо мөн үү гэвэл биш. Ялангуяа халамж, тэтгэмжийн зардал өндөр байх ёсгүй бөгөөд бид үүнийг бууруулах чиглэлд л ажиллах ёстой.

Гэтэл аль аль нь хэдэн зуун тэрбумаар нэмэгдсэн. Халамжийн сангийн хэмжээ ч гэсэн 500 гаруй тэрбум болоод 110 гаруй тэрбумаар нэмэгдсэн. Тийм учраас цаашид бууруулах л ёстой. Гол нь 2022 ондоо энийг тодорхой хэмжээнд өөрчлөх шаардлага байсан уу гэвэл байсан. Үүнд хийгдсэн ганц өөрчлөлт нь хүүхдийн мөнгийг 91 хувь болгож бууруулсан л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл халамжийг харьцангуй хязгаарлах, зорилтот бүлэг рүүгээ шилжүүлэх тийм томоохон өөрчлөлт хийгдээгүй нь энэ төсвийн нэг анхаарал татсан хэсэг боллоо.

-Өнгөрсөн хавар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээс орлого зарлага нь нэмэгдсэн асуудал бий. Тухайлбал төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 1,6 их наяд, зарлагыг 1,2 их наяд төгрөгөөр илүү тооцсон нь хэмнэлтийн горимийг баримтлаагүй байна гэж үзэх шалтгаан болж байна. Төсвийн хүрээний мэдэгдлээсээ зөрж байгаа байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг төсвийн нэг гол баримт бичиг. Тухайн оны төсвийн хүрээний мэдэгдэл өмнөх онуудтай нийлээд 4-5 удаа хэлэлцэгддэг. Тэр үедээ байнга өөрчлөгдөж ирдэг. Ингэж байнга өөрчлөгдөнө гэдэг сайн зүйл биш. Төсвийн хүрээний мэдэгдэл өөрчлөгдөж байгаа байдалд би эсрэг байр суурьтай байдаг.

Төсвийн хүрээний мэдэгдэл буюу Монгол улсын дунд хугацааны төсвийн төсөөлөл гэж бид ярьдаг. Гурван жилээр хийдэг. Энэ зүйл нь нэгдүгээрт төсвийн тусгай шаардлагуудыг, төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлсэн байдлаар хэрэгжүүлснийг харуулдаг. Макро эдийн засгийн болон төсвийн орлого зарлагын гурван жилийн төсөөлөл байдаг.

Тэгэхээр энэ зүйлийг өөрчилж байгаа нөхцөл байдал нь өөрөө тийм сайн зүйл биш. Учир нь төсвийн тогтвортой байдал алдагдана. Дунд хугацааны төсөөлөл эвдэгдэнэ. Ингэснээрээ бид төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвөөр дамжиж төсвийн бодлогоор дамжиж эдийн засгийг тогтворуулах, өрийн дарамтыг багасгах гэсэн ойлголтынхоо эсрэг зогсож байна гэсэн үг.

-МУ-ын валютын нөөц хомсдлоо. Үүнтэй холбоотойгоор банкууд доллар гаргахаа больлоо. Зээл зогсч байна гэх ийм асуудлууд үүсч байна. Үүнтэй холбоотойгоор гадны банкийг оруулж ир гэдэг зүйлийг хүмүүс ярих болж. Таны байр суурь?

Гандны банкийг оруулж ирэх ёстой юу гэдэг асуудал олон жил яригдаж байна. Үүнд тодорхой судалгааны үр дүнд гадны банкийг оруулж ирэх нь МУ-ын хувьд санхүүгийн хараат байдлаа алдах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Би үүнтэй тодорхой хэмжээнд санал нэг байдаг. Хоёрдугаарт гадны банкийг оруулж ирснээрээ долларын урсгал гэнэт нэмэгдээд л, зээлийн хүү буурчихна гэсэн үг биш. Тэгэхээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Аливаа улс орны өөрийнх нь эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон мөнгөний үнэ гэж байдаг. Энэ мөнгөний үнийг энгийнээр бид хүү гэж нэрлэдэг. Тиймээс гадны банкууд орж ирсэн ч гэсэн ямар сегментэд зээл олгож байгаагаасаа хамаараад өнөөдрийн монголын банкуудын олгож байгаатай ойролцоо л зээл олгоно. Монголын эрсдлийг тооцсон хүү байна гэсэн үг шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.

Ер нь бол ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ6 цаг 30 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube