Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Төсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана

10/ 7/ 2022    7 цаг 44 минут

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийсэн.  Өчигдөр чуулганы  эхний хуралдаан болж,  2023 оны Төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Чуулганы хуралдаан өглөө 10.00 цагт  УИХ-ын гишүүн Д.Ганбатын сандал суудлын маргаанаар эхэлж, үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн талаар мэдээлэл өгснөөр өндөрлөсөн.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат ээлжит үймээнээ дэгдээв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын суудалд О.Цогтгэрэл сууж, Д.Ганбат гишүүний картыг сугалж, Ц.Туваан гишүүний сууж байсан суудал дээр хуваарилжээ.  Үүнийг УИХ-ын гишүүн Д.Ганбат эсэргүүцэж, чуулганы хуралдааныг хоёр дахь удаагаа үймүүлэв. Тэрбээр   АН-ын бүлгийн даргын суудалд сууна гэсэн хүсэлтээ УИХ-д өгсөн ч тусыг эс олсон бололтой.  УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Ганбат гишүүнд чуулганы дэг сахиулахыг сануулж, тэрбээр хуралдааныг орхин гарснаар хуралдаан эхлэв.

 

“ОХУ-ТАЙ НЕФТЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СВОП ХЭЛЦЭЛ ХИЙХ ТАЛААР ЯРИЛЦАНА”

 

УИХ-ын гишүүд төсвийн хэлэлцүүлгийн үеэр төгрөгийн ханшийн уналтын асуудлаар Төвбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: - Долларын ханш 3500 давж, талийж өглөө. Найман жилийн өмнө ханшийн асуудлыг гарган тавьж байлаа. Ханшийн өөрчлөлтийн шалтгаан юунд байна вэ. Экспортоо нэмэгдүүлэхэд, хил гаалиа нээх талаар Засгийн газар, валютаа нэмэгдүүлэх тал дээр Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ. Байгалийн баялгаа худалдаалж буй ч ам.доллар орж ирэхгүй байна гэсэн мэдээлэл байна. Үнэхээр үнэн бол ямар учиртай байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:- Гадаад нөхцөл байдлуудаас үүдэн импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, түүгээр дамжиж импортын төлбөр тооцоо нэмэгдээд байна. Үүнд тааруулж нөөцөөсөө тодорхой хэмжээний валют гаргаж байна. Валютын нөөц анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн учраас харилцагчийн хүссэн валютыг гаргаж өгөх бололцоо муутай байна. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн алдагдалтай үед ханшийн зөрүү ажиглагддаг. Нөхцөл байдал сайжраад ирмэгц аяндаа тогтворжино. Нефтийн бүтээгдэхүүний хувьд Монголбанкны репо арилжаагаар хийхээр явж байна. Үнэ тогтвортой байгаа гэсэн мэдээлэл бий.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Дэлхий даяар үнэ өсөөд, улс орнууд ямар ч үнэ цэнээр хамаагүй инфляцын бодлого явуулъя гэж байна. Хууль батлаад үнэ тогтворжуулна гэж байхгүй. Төлбөрийн тэнцэл, баланс дээрээс харахад аль чиглэл дээр валютаа алдаад байна вэ гэхээр нийт хасахтай байгаа гүйлгээнүүдийг бараг 60 гаруй хувь нь ОХУ-тай нефть бүтээгдэхүүн дээр хийж буй худалдаатай холбоотой байна. Своп хэлцэл хийх үү гэдэг дээр ярилцаж байна. БНХАУ-тай хийгдэх свопын хугацаа 2023 онд дуусна. Урьдчилж ярилцана гэсэн мэдээлэл бий” гэлээ.

 

ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨСВИЙН ТАЛААР ХЭЛСЭН ЭШЛЭЛҮҮД

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  2023 оны төсөвтэй холбоотойгоор чуулганд байр сууриа илэрхийллээ.  Түүний танилцуулгаас онцлох эшлэлүүдийн хүргэж байна.

♦ 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өнөөдөр өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.

♦ Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!

♦ Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгалын асуудал бүрэн цэгцэрнэ.

♦ Цаашид зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх нөхцөл энэхүү реформын хүрээнд бүрдэнэ.

♦  Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.

♦ Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй. Тиймээс цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе.  

♦ Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.

♦ Төрийн бодлого ерөнхийгөөс тодорхойд, бас тооноос чанарт шилжицгээе.

♦ Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ.

♦ Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайтар тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын эрмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй гэлээ. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ9 цаг 37 минутын өмнө240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16Бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид ороод гацжээ11 сар 28. 11:42ШӨХТГ: Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байна11 сар 28. 11:16Р.Барсболд: Үндсэн хуулийг боловсруулан бэлтгэх, шүүн хэлэлцэх асуудлыг Ардын Их Хурал богино хугацаанд нэр төртэйгөөр шийдвэрлэсэн11 сар 28. 11:03Эмээлтэд өмхийрсөн мах их хэмжээгээр бэлтгэсэн “ЭМ ДИ СИ ПИ ХХК“-д холбогдох хэргийн шүүх хурал болж байна11 сар 28. 10:51АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ11 сар 28. 10:41Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ11 сар 28. 10:38Европын парламент Крымийг Оросын нэг хэсэг гэж "хүлээн зөвшөөрөв"11 сар 28. 8:50Түүхэн товчоон: Монголын Үйлдвэрчний эвлэл11 сар 28. 7:55Нүүрсний хулгайг “гол дүрүүд”-гүй сонсох уу?!11 сар 28. 7:53Цагаан ордны эмч асан: Байден эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тохирохгүй11 сар 28. 7:32 Давс дээр суурилсан аюулгүй түлшийг АНУ-д бүтээжээ11 сар 28. 7:26Цаг агаар: Нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, явган шуургатай байна11 сар 28. 7:02Зурхай: Балжиннямтай өдөр11 сар 28. 6:45Г.Тэмүүлэн: Татварын цогц шинэчлэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ11 сар 27. 17:52Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана11 сар 27. 17:31ЦЕГ: Сурагчид хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй11 сар 27. 17:09Эрүүгийн ахлах мөрдөгч “Ц” нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх хэргийг прокурорт шилжүүлжээ11 сар 27. 16:50Б.Энхбаяр: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр нүүрс тээврийн компани байгуулсан нь тогтоогдсон11 сар 27. 16:32“Тайландад өндөр цалинтай ажил байна” гэж хүн худалдаалсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ11 сар 27. 16:27Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгалан нарыг гэрчээр дуудав11 сар 27. 14:20Б.Энхбаяр: Эрдэнэс-Тавантолгой” компанийн 75 дансны 10 мянга орчим гүйлгээг шалгаж байна11 сар 27. 14:00АН-ын бүлэг: Эрх баригч нам ковидын сонсгол зохион байгуулах сонирхолгүй байна11 сар 27. 13:21ГССҮТ нурууны дурангийн мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ 11 сар 27. 12:28ТӨРИЙН БАНК: Эрүүл иргэн картаараа 10 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлээрэй11 сар 27. 12:24“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдаа нийслэлийн 10 байршилд эхэллээ11 сар 27. 11:17Сураггүй болсон малчны цогцсыг гэрээс нь 800 метрийн зайнаас олжээ11 сар 27. 10:56Д.Ангар: Монголын залуу компаниуд олон жилийн түүхтэй гадны компаниудтай үнээрээ өрсөлдөж чадахгүй11 сар 27. 10:25Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон 1 их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон11 сар 27. 10:22Б.Болдбаатар: Дотоодод үйлдвэрлэж чадаж байгаа бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас аваад байгаа юм бэ?11 сар 27. 10:20Ц.Рэнчинсэнгээ: Ургамал хамгааллын агентлаг байгуулах хэрэгтэй байна11 сар 27. 10:17
 Facebook Twitter Youtube