Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Мах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?

10/ 7/ 2022    7 цаг 49 минут

Энэ онд мах тойрсон асуудал тасарсангүй. “Эмээлт” захадүйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн махнаас цогцос хадгалахад ашигладаг, хорт хавдар үүсгэгч бодис илэрч иргэдийн дунд айдас төрүүлсэн. Монгол Улсад өдийг хүртэл маханд “формальдегид” бодис байгаа эсэхийг тодорхойлох стандартын лабораторигүй учраас асуудал дагуулсан махыг бүрэн шинжилж чадаагүй. Тиймээс “Гарааны Праймер" ХХК-ийн "Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори"-т хийсэн дүгнэлтэд “Эмээлтээс ирсэн махны дээжинд молекул биологийн аргаар MNS 6931:2021 стандартын дагуу мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч найман төрлийн бактерийн тандан шинжилгээ хийхэд эхний дээжинд “Aeromonas hydrophila” болон “Pseudomonas spp”, хоёр дахь дээжинд дээрх бодисуудаас гадна “Salmonella spp” нянгууд илэрсэн болно" гэжээ.

Улмаар МХЕГ-аас шалгалт хийж, өнгөрсөн сарын 7-ны өдөр хариуг олон нийтэд танилцуулсан. Тус газрын дарга Б.Баасандорж “Экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тиймээс 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллалаа. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ынх нь үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээрийн 6000 гаруй тонн махыг БНХАУ руу гаргаж эхэлсэн. Хоёрдугаарт, мах экспортлох эрхгүй хэрнээ дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Тухайлбал, "Үүлэнгөү", "БӨКТ", "Натурал грийн фүүдс", "Оргилон гүн" ХХК гэсэн аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн. Гуравдугаарт, стандарт шаардлага хангаагүй 507 тонн махны нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул хураалаа. Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан” гэж байв.

Гэтэл БНХАУ руу экспортлох 9900 тонн мах стандартын шаардлага хангаагүй шалтгаанаар хил дээрээс буцсан гэх мэдээлэл энэ сарын 5-нд гарсан. Энэ талаар Засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ тухай бодит мэдээлэл хараахан аваагүй байна. Тийм тохиолдол гарсан бол Засгийн газар шуурхай мэдээлэл авдаг байх ёстой" гэсэн юм.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Довчинсүрэнгээс тодруулахад “Засгийн газрын наймдугаар сарын 24-ний хуралдааны 2022 оны 86 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хяналт, шалгалтаар чанар, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлохоор шийдвэрлэсэн.

Гэвч БНХАУ-ын Эрээн боомт дахь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн сарын 28-нд хуваарийн дагуу эхний таван машин буюу 125 тонн мах, махан бүтээгдэхүүн Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод очсон боловч Эрээн хотын эрх бүхий байгууллагаас нэмэлт тайлбар, мэдээлэл хүссэн тул хилээр нэвтрээгүй. Тиймээс сүүлийн өдрүүдэд тараад буй “9900 тонн мах чанарын шаардлага хангахгүй буцсан” гэх мэдээлэл нь худал” хэмээн тайлбарлалаа.

 

ХОНИНЫ МАХ 8000-9000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

 

Энэ сарын 5-ны байдлаар “Хүчит шонхор”, “Дэнжийн-1000” зах дээр ямааны ястай мах 7700-8800, цул нь 8300-9100 төгрөгийн үнэтэй байгаа бол хонины ястай мах 8000-9000, цул нь 8500-9100 төгрөг байна. Харин үхрийн ястай мах 10800-11500, цул нь 12-15 мянган төгрөгийн ханштай худалдаалагдаж байгаа аж. Нийслэлчүүдийн махны нийлүүлэлт, ханшийг тогтвортой байлгах үүднээс жил бүр нөөцийн мах бэлтгэж, худалдаалдаг. Энэ өвлийн тухайд хэчнээн хэмжээний мах нөөцөлж, хэрхэн худалдаалах нь тодорхойгүй байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа16 минут 33 секундын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо2 цаг 52 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо3 цаг 43 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 цаг 6 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube