Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Орчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг

10/ 7/ 2022    7 цаг 52 минут

1979 онд баригдсан Баян-Адарга сумын есөн жилийн сургуулийн дотуур байранд 30-40 хүүхэд л амьдардаг байсан бол шинэ байр ашиглалтад орж орчин сайжирснаар 100 болж нэмэгджээ. Мөн Дадал сумын дотуур байр шинээр ашиглалтад орсноор 400 гаруй  хүүхэдтэй болж өргөжжээ. Зургаан настнууд амьдрахын зэрэгцээ цэцэрлэгийн насныхан ч ах эгчтэйгээ амьдарч цэцэрлэгтээ явдаг болсон гэнэ. Ингэснээр аймаг, сумын төв, хөдөөд хоёр тасарч өвөлждөг гэр бүл цөөрч  хардалт, салалт багасч гэр бүлийн амьдралд эерэгээр нөлөөлөөд эхэлжээ.

“Тогтвортой хөгжил боловсрол-2” төслийг хэрэгжүүлж буй Хэнтий аймгийн дээрх сумдын сургуулийн цэвэр цэмцгэр орчин хүүхдийн  хандлагыг эерэг болгожээ. Тэд  дотуур байрандаа хүртэл гэрийн шаахай өмсөж хэвшжээ. Бүр тодруулбал, “Охидын клуб”-ийнхэн хаягдал материалаар хийсэн угаадаг улавч өмссөн байхтай ч таарч байв. Энэ жил Баян-Адарга сумын сургууль хичээлийн шинэ байрандаа орсон бол аймгийн төвийн “Тэмүүжин” цогцолбор сургууль 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ.

Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд дэлхийн түвшинд олон улсын шилдэг хичээлийг шалгаруулахад Монголоос 30 хичээл оролцуулсаны гурав нь “Тэмүүжин цогцолбор” сургуулиас шалгарсан байна.

Ус, хүнсний зохистой хэрэглээг хэвшүүлсэн  “Тэмүүжин” цогцолбор

Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор 2000 гаруй хүүхэд 128 багш ажилчидтай. “Тогтвортой хөгжил боловсрол -1”- ийн хүрээнд “Ундны усны хэрэглээ, хэмнэлт” төслийн санаачилгаар “Тогтвортой хөгжил боловсрол-2”-ийн 30 түшиц сургуулийн нэгээр шалгарсан юм.  Олон улсын Эко төслийн хүрээнд  орчноо сайжруулахын зэрэгцээ  “Эрүүл хүнс -Энх амьдрал” уриатайгаар эрүүл хоололтын хэв маягийг сургуулийн үйлчлэгч, сан техникийн ажилтан гээд бүх багш, суралцагчид хэрэгжүүлж байна. Тогтвортой хөгжил гэдэг нь зөв амьдрах боловсрол гэж үзэж 17 зорилтыг хангаж байгаа аж. Ундны усны эрүүл ахуйн  хэрэглээ сэдвийг 12 хичээлтэй холбон боловсруулж хэрэгжүүлснээр Тогтвортой хөгжлийн боловсролын танхимтай болж  ус,хүнсний зохистой хэрэглээг бий болгож эдийн засгийн хэмнэлт хийсэн байна.  Сурагчид усаа хэмнэхээс гадна ус тогтмол ууж хэвшсэн, өөрсдөө эрүүл хооллохоос гадна гэр бүлээ эрүүл хооллолтод уриалан, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосон гэж “Эко клуб”-ийн хүүхдүүд ярьж байсан юм.

Мөн эрүүл зөв хоололтын дэглэм баримталж 16 багш, сурагч 2-11 кг илүүдэл жингээ хасжээ. Сургуулиараа эрүүл хооллолттой болсноор ойрхон байдаг цайны газар пирошки зарахаа больж, оронд нь бүжгийн клуб ажиллуулжээ. Эднийх Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд дэлхийн түвшинд олон улсын шилдэг хичээлийг шалгаруулахад Монголоос 30 хичээл оролцуулсаны гурав нь “Тэмүүжин цогцолбор” сургуулиас шалгарсан байна.

Ногоон худалдан авалт, автомашингүй өдөртэй сургууль

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын сургууль нь 430 сурагч, 43 багш, ажилтантай. “Тогтвортой хөгжил боловсрол" төслийн хүрээнд сумаа хоггүй цэвэр цэмцгэр болгохыг зорьж, “Цэвэр цэмцгэр бидний орчин” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Ингэхдээ төслийн хүрээнд 15 үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тогтвортой хөгжлийн үндсэн гурван тулгуур болох эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн агуулгад төвлөрчээ. Тэд долоо хоног бүрийн Баасан гарагт "Ногоон худалдан авалтын өдөр" болгосон. Тодруулбал, багш сурагчид зайлшгүй шаардлагагүй л бол ямар нэгэн худалдан авалт хийхээс татгалздаг, худалдан авалт хийх бол эрүүл, эко бүтээгдэхүүн авахыг эрмэлздэг байна. Энэ өдөр сургуулийн хогийн савнаас гарах хог  хаягдал ч бусад өдрийнхтэй харьцуулахад бага байдаг гэнэ. 

Хүүхдүүд сургуульдаа  мориор ирж  малчид малаа мориор хариулдаг

Хаягдал батерей цуглуулах савнуудыг өөрсдөө хийснийгээ сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ЗДТГ-таа байрлуулсан нь үр дүнд хүрээд байна. Тухайлбал, сургуульдаа гурван сарын хугацаанд 350 ширхэг хаягдал батерей цуглуулжээ. Мөн тус сургуулийн багш нар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бага, дунд ангийн сургалтын хөтөлбөрийн 19 хичээлдээ тусган, сурагчиддаа хүргэж байгааг тус сургуулийн захирал Б.Анхбаяр хэллээ. Түүнчлэн автомашингүй өдрийн санаачилгыг дэмжиж, сумаараа долоо хоног бүрийн лхагва гарагт автомашингүй өдөр болгон хэвшсэн гэнэ. Тээврийн хэрэгслээр малаа хариулж дадаад байгаа малчид энэ өдөр мориороо малаа хариулж, хүүхдүүдээ сургуульд нь мориор хүргэж өгч байгааг сумын иргэд ярилаа.

Баян-Адаргын сургууль хаягдал батерей цуглуулах савнуудыг өөрсдөө хийснийгээ сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ЗДТГ-таа байрлуулсан нь үр дүнд хүрээд байна.

Хуучин хувцсаар хийсэн хурууны хүүхэлдэйг англи хэл сурахдаа ашигладаг   

Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй анхаарал татсан үйл ажиллагаа "Бүтээлч охид" клуб байлаа. Тус клубыг сургуулийн англи хэлний багш Т.Ариунаа анх нээж сурагчдад өмсөхгүй хуучин  хувцас, даавууны өөдөс гээд гарын доорх материал ашиглан номын хавтас, хүүхэлдэй, малгай, цүнх зэргийг өөрөө хийх аргачлалыг зааж байна. Мөн тэрбээр хийх үйл явц болон үр дүнгээ англи хэлний хичээлтэйгээ хослуулжээ. Жишээ нь, сурагчид жүжигчилсэн тоглолтын хүүхэлдэйг багштайгаа хамт урлаж түүнийгээ ашиглан жүжгээ англи хэл дээр харилцан ярилцаж тоглодог байна. Т.Ариунаа багш "Хүүхдүүд тоглож байхдаа шинэ үг сурч байдаг. Уламжлалт арга барилаас илүүтэйгээр хүүхдийн сонирхлыг татсан, шинэлэг аргаар тэдэнд хичээл заах нь үлдэцтэй юм" гэлээ. Энэ бүх ажлыг сургууль бүхлээр ажиллах арга хандлагын үндсэн дээр явуулж байна. Зарим аймгийн сургуульд жилийн дөрвөн улиралд ажилладаг хүлэмж байгуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг ногоо, жимс тарихгүй сургалтын уламжлалт хэв маягийг эвдэж, хүүхдийн сонирхлыг илүү татах үүднээс тухайн байгууламждаа бүх төрлийн хичээлүүдээ холбож үздэг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ5 цаг 23 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ5 цаг 38 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна5 цаг 55 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна6 цаг 1 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна6 цаг 5 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна6 цаг 10 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр6 цаг 11 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube