Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Ж.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан

10/ 7/ 2022    8 цаг 32 минут

Улсын их хурлын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Ирэх оны улсын төсөв болон эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа. 

-2023 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн салбарт тусгагдсан ирэх жилийн төсвийн онцлогийг юу гэж харж байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг тооцохдоо тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг инфляц, долларын ханшийн өөрчлөлт, багаж хэрэгсэл, эм тарианы үнийн өсөлттэй уялдуулан бодитой тооцож оруулж ирээгүйд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, зовлон жаргалыг нь мэддэг хүний хувьд сэтгэл тун дундуур байна.

Монгол банкны албан ёсны цахим сайтад байгаа мэдээллээр 2021 онд инфляц 9-10 хувь, 2022 онд 15-16 хувь байна. Долларын ханш бодит байдал дээр 20-иос дээш хувиар нэмэгдсэн, эмнэлгүүдийн худалдан авдаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бүгд инфляцаа дагаад өссөн байтал Засгийн газраас эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг 2022 оны төсөвтэй адил оруулж ирсэн.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01-р тогтоолын 3.1.1-д зааснаар албан ёсны статистикаар жилийн инфляцын сүүлийн 2 жилийн нийлбэр 10 хувиас давсан, 3.1.3-д зааснаар америк долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн 2 жилийн дотор 20-иос дээш хувиар өссөн тохиолдолд тусламж үйлчилгээний суурь тарифыг заавал шинэчилнэ гэж баталсан байдаг. Гэтэл 2023 оны төсвийг 2022 оны төсөвтэй адил оруулж ирсэн нь өөрөө өөрийнхөө баталсан тогтоолыг зөрчиж байна гэж ойлгож байгаа. 

 -Ирэх онд эрүүл мэндийн салбар хүнд байдалтай нүүр тулгарах болоод байна гэж ойлгож болох уу?

Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифыг шинэчилж, 2023 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй бол тийм байдалтай нүүр тулна. Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Эрүүл мэндийн даатгалын хуулийн 14.9.12-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь тусламж үйлчилгээний өртгийн жинг батлахдаа орон тооны бус техникийн хорооны мэргэшсэн шинжээч, судлаач нараар бодитой тооцоо хийлгэж дүгнэлт, зөвлөмжид нь үндэслэн шийдвэр гаргана гэж хуульчлан баталсан. Гэтэл УИХ-аас баталсан хуулийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38.2.1-д заасан Засгийн газар хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах гэсэн заалтыг зөрчиж байна гэж миний бие үзэж байгаа.

Энэ бүхний цаана хэн хохирох вэ гэвэл хэдэн сараар эмнэлэгт үзүүлж буй иргэд хохирно. Яагаад гэвэл үзүүлэх тусламж үйлчилгээний зардал нь олгож буй зардалдаа хүрэхгүй болохоор эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ дургүй болно, оочер дараалал бүр нэмэгдэнэ. Эмч, сувилагч, ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж чадахгүйд хүрнэ. Өдрөөс өдөрт юмны үнэ өсөж байхад авдаг цалин хөлс нь амьдралд хүрэхгүй байхаар манай салбарын олон хүн мэргэжлээ орхиж, өөр ажил төрөл хийж, зарим нь гадагшаа явж байгаа нь бодит үнэн.

-Энэ онд эхлүүлсэн эрт илрүүлэгийн үзлэг шинжилгээ, оношилгоонд 60.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Харин ирэх онд энэ дүн яаж өөрчлөгдөх вэ?

-Улсын Их Хурлаас 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахад миний бие эрт илрүүлэх, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлэх талаар оруулж өгсөн. Үүнд 2022 оны төсөвт 60.8 тэрбум төгрөгийг төсөвлөж байсан. Гэтэл 2023 оны Улсын төсвийн төсөлд тусгайлан санхүүжилт тавигдаагүй байна. Эрүүл мэндийн сайдаас асуухад 100 тэрбум төлөвлөсөн боловч Сангийн яам хасч хуучин төсвөөр нь оруулж ирсэн байна гэж хэллээ.

 -Иргэдийн зүгээс хөнгөлөлттэй эмний асуудалд гомдол их хэлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Бид хөнгөлөлттэй эмийг иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалж, үнийг нь даасан шиг даадаг болгохоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэтэл хэрэгжүүлэхдээ хүндрэлтэй болгож байгаад харамсаж байна.

Иргэдийн зүгээс ч хөнгөлөлттэй эмэнд маш их гомдолтой байдаг нь үнэн. Хөнгөлөлттэй эмний үнэ маш их өссөн. Авдаг тэтгэвэр тэтгэмж нь эмэндээ дуусдаг болсон. Хөнгөлөлттэй эмийг бичүүлэхэд төвөгтэй болсон гэж иргэд хэлж байна. Эрүүл мэндийн яам иргэдээ сонсож, батлагдсан хууль тогтоомжийг хүндрэл учруулахгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Элэгний Д вирусийн эмийн асуудал юу болж байгаа вэ?

-Улсын Их Хурлаас 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа элэгний Д вирустэй иргэдээ эмчлэх тухай тусгасан. Энэ ажил 2 жил огт хэрэгжээгүй учраас энэ хавар миний бие Эрүүл мэндийн сайдаас асуулга асууж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Асуулгад Эрүүл мэндийн сайд удахгүй вирусийн эмийн судалгаа дуусна, эмийн компанитай олон удаагийн уулзалт хийж нааштай байгаа гэх мэдээлэл өгч байсан. Гэтэл өнөөдөр энэ ажил урагшлаагүй байна. Элэг бүтэн монгол хөтөлбөр тусгайлан төсөвт суух ёстой.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ7 цаг 43 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ7 цаг 59 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна8 цаг 15 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна8 цаг 21 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна8 цаг 25 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна8 цаг 30 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр8 цаг 31 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube