Монгол Улс ядуурлын түвшинг хэрхэн тодорхойлдог вэ. 2020 оноос хойш ядуурлын түвшинг тодорхойлсон уу гэдэг асуултад Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банктай хамтраад хоёр жил тутамд ядуурлыг тооцдог. Тооцооны ерөнхий аргачлал нь өрхийн нэг хүнд ногдох хэрэглээн дээр үндэслэдэг. Хэрэглээний түвшинг тооцохдоо жишээ нь, нэг хүнд ногдох хүнсний хэрэглээ нь тухайн хүний өдөрт авах илчлэгийг хангаж чадах байна уу гэдэг үндэслэлээр гаргаж ирдэг. Хамгийн сүүлд 2020 онд ядуурлыг тооцоог хийхэд Монгол Улсын нийт хүн амын 27,8 хувь буюу 903,4 мянган иргэн ядуу амьдарч байна гэж гарсан. Энэ жил Дэлхийн банктай хамтраад өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг авч байна. 2023 оны эхний хагаст багтаагаад 2022 оны ядуурлын түвшний мэдээлэл гарна.” гэсэн хариулт өглөө.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.