Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Герхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна

10/ 7/ 2022    13 цаг 04 минут

Австрийн Инсбрукийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Герхард Манготт “Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх асуудалд маш нухацтай хандаж байна. Иймээс Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Орос улсын цөмийн галт тэрэгний хөдөлгөөн, тактикийн цөмийн бөмбөг бүхий нисгэгчгүй “Посейдон” пуужинг туршихаар К-329 “Белгород” цөмийн шумбагч онгоцыг Хойд туйлд илгээсэн тухай мэдээлэл нь Оросын ерөнхийлөгчийн илгээж буй “цөмийн мессэж”-ийн эхний шат юм” гэж Манготт хэлэв. “Хэрэв цөмийн зэвсэг ашиглах тодорхой заналхийлэл нь Украины сөрөг довтолгоог зогсооход хангалтгүй бол хоёр дахь шат нь эзгүй газар нутагт бөмбөг дэлбэлэх явдал болно. Хэрэв энэ нь бүтэлгүйтэж, Украины арми эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авсаар байвал Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэх бүрэн боломжтой гэж Австрийн шинжээч үзэж байна. Иймээс Герхард Манготт “Путины гол зорилго нь цөмийн зэвсгээр айлгаж байгаад Украины газар нутгаас авч энхийн гэрээ хийх явдал. Харин цөмийн бөмбөг хэрэглэсэн тохиолдолд цохилт хийх хамгийн их магадлалтай цэг нь Украины ар тал дахь хүн ам шигүү суурьшсан газар нутаг байх болно” гэв.

Цэргийн шинжээч, Бундесверийн хурандаа асан Ральф Тиеле, хэрэв Оросын цөмийн зэвсгийг эзгүй газар дэлбэлэх нь урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлэхгүй бол Оросын дараагийн хувилбар нь Украин дахь улс төр, эдийн засгийн объектуудад цохилт өгөх явдал байж магадгүй гэж үзэж байна. Тэрээр “Цөмийн дэлбэрэлт цахилгаан соронзон импульс үүсгэдэг бөгөөд энэ нь хэдэн зуун хавтгай дөрвөлжин километр талбайн бүх электрон төхөөрөмж, цахилгаан станцууд, компьютерийн системүүд, хиймэл дагуулууд, автомашинууд гээд дэлбэрэлтийн хүрээн дэх бүх электрон системийг устгах болно” гэж хэлэв.

Олон улсын ихэнх шинжээчид цөмийн зэвсэг хэрэглэсний үр дагавар Орост өөрт нь жинхэнэ аймшиг авчрах болно гэдэгтэй санал нэг байна. Герхард Манготт “Цөлийн бүсэд цөмийн зэвсэг дэлбэлсэн ч ОХУ олон улсад соёрхон баталсан “Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ”-г бодитоор зөрчих тул барууны улсууд Оросын эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээгээ бараг тултал нь чангатгах болно. Энэ нь Оросын хувьд том аюул болно” гэж хэлжээ.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ цөмийн бөмбөг хэрэглэх гэвэл яг юу болохыг Кремльд “хамгийн дээд түвшинд шууд, нууцаар мэдэгдсэн”” бөгөөд “Бид энэ нь юунд хүргэхийг тодорхой бөгөөд тун ойлгомжтой тайлбарласан” гэж хэлэв. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреус “Оросууд цөмийн бөмбөг хэрэглэх гэсэн тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд Украины нутаг дэвсгэрт байгаа Оросын армийг бүхэлд нь устгаж, Хар тэнгисийн флотыг бүрэн живүүлэхэд бэлэн байна” гэж олон нийтэд зориулан мэдэгдэв. Харин Манготт “Үүндээ барууны улсууд ердийн зэвсэг ашиглах болно” гэж тодруулан тайлбарлав. Тэгвэл цэргийн шинжээчид болох Украины бэлтгэл хурандаа Олег Жданов “Атомын галт тэрэг хоёр төрөл байдаг.Нэг нь бөмбөггүй зөвхөн цэргийн удирдлага байдаг.Нөгөө нь хэдэн мянган км хол тусах чадвартай стратегийн пуужинг, суудлын эсвэл ачааны галт тэрэг болгон хувиргасан байдаг. Иймээс ийм галт тэрэг Украин руу явах ямар ч шаардлагагүй болохоор энэ бол Кремлийн гаргасан худал ухуулга” гэсэн бол АНУ-ын Андрей Пионтковский “Путин өөрөө эхлээд сөнөх учраас атомын бөмбөг яасан ч хэрэглэхгүй” гэсэн байна.

“ОХУ цөмийн зэвсэг ашиглах гэсэн тохиолдолд юу болохыг ойлгуулсан АНУ, Англи болон НАТО-гийн арга хэмжээ нь нөхцөл байдлыг эрс хурцатгахгүй байж дайснаа ялах боломж олгох маш ухаалаг стратеги юм. Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл барууны улсууд яаралтай хариу арга хэмжээ авах бөгөөд Орос улс дэлхийд бүрэн тусгаарлагдаж, Энэтхэг, Хятад зэрэг улсууд ч Оросоос зайгаа авах болно” гэдгийг шинжээчид санал нэгтэй анхааруулсан байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ7 цаг 15 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа7 цаг 44 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ8 цаг 7 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 13 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ9 цаг 11 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно9 цаг 29 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 цаг 46 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 сар 27. 10:05 Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 сар 27. 10:04ЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube