Нийт 10 гаруй жилийн нүүр үзээд байгаа Төв номын сангийн барилгын ажил ирэх жилүүдэд дуусах уу. Одоогоор төслийн гүйцэтгэл ямар түвшинд байгаа талаар Соёлын сайд Ч.Номин УИХ-д дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Үндэсний төв Номын сангийн хувьд барилгын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байгаа. Энэхүү байгууламж нь 2011 оноос эхэлсэн ч төсөвт тавигдахдаа л дотоод интерьерын зураггүй байсан. Тиймээс 2022 оноос дотор интерьер зургийг нь төсвөөс гадуур “Сая санаа” гэдэг компаниар хийлгэсэн. Одоогоор магадлалаар орж амжаагүй байна. Барилгын хувьд үнийн өсөлтөөс хамааралтай гарсан нэмэгдэл зардал нь төсөвт тавигдсан. Энэхүү барилгын ажлыг гүйцэтгэгчийн хувьд асуудал үүссэн. Гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нь нас барсан учраас өвлөгчийн асуудал үүссэнийг яамны зүгээс шийдээд ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн хувьд 2022 онд төсөвт суулгасан. Ажлын хувьд жигд асуудалгүй явж байна. Гүйцэтгэгч нь шалгарсан. 2023 онд 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдсан” гэв .
Сэтгэгдэл (3)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Ха ха адилхан л новшнууд ш дээ. Идэж ууж ханаагүй л байна дөө.хэдэн үеэр гэж үү
Jinhen tuw nomyn san maani yah uu? Aria shaachihaagui baigaadaa
Цэнэггүй туух юм даа.